| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05958/И |
| Дугаар | 4530 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 4530
| 2016 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/04530 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороо, ЭТӨЧ 36-р байр 76 тоотод оршин суух, регистр ФМ86121862, Эрхий мэргэн овогт Ганбаатарын Нарангаравуугийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороо, 13А байр 26 тоотод оршин суух, регистр ХБ78012385, Халзан овогт Цогтбаатарын Мөнхцэцэгт холбогдох 1 190 737 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Нарангаравуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биө Г.Нарангаравуу нь Ц.Мөнхцэцэгтэй 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан болно. Энэхүү зээлийн гэрээгээр 1 300 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Ингээд зээлийн гэрээний хугацаа дуусч Ц.Мөнхцэцэгээс мөнгөө авъя гэхэд энгө бүтэхгүй байна гээд цувуулан бага багаар төлж байсан. Одоо зээлийн үлдэгдэл төлбөр 980 757 төгрөг, алданги 209 979 төгрөг нийт 1 190 757 төгрөгийг Ц.Мөнхцэцэгээс гаргуулж иргэн Г.Нарангаравууг хохиролгүй болгож өгнө үү.
Хариуцагч Ц.Мөнхцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нарангаравуугийн нэхэмжлэлтэй 1 190 757 төгрөгийг 2016 оны 8-р сарын 1-ний дотор гэхэд төлж барагдуулна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Нарангаравуу нь Ц.Мөнхцэцэгт холбогдуулан 1 190 757 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ц.Мөнхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 1 190 757 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 08-р сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Нарангаравуугийн нэхэмжлэлийн шаардлага 1 190 757 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 08-р сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч Ц.Мөнхцэцэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 128 төгрөгийн 16 564 төгрөгийг улсын төсвөөс, 16 564 төгрөгийг хариуцагч Ц.Мөнхцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Нарангаравууд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА