| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00575/И |
| Дугаар | 614 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 614
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,
С.Мягмаржавыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч Сэржим овогтой Мягмаржав тус банкнаас 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 12.000.000 төгрөгийн бичил зээлийг 30 хоногт 2.2 хувийн хүүтэйгээр, бизнесийн зориуллатаар, 36 сарын хугацаатай буюу 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр 1250018732 тоот бичил зээлийн гэрээ байгуулсан. Мөн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2.500.000 төгрөгийн бичил зээлийг 1.9 хувийн хүүтэйгээр, бизнесийн зориулалтаар, 36 сарын хугацаатай буюу 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр 1250015857 бичил зээлийн гэрээ тус тус байгуулан авсан. Хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжин явсан гэсэн мэдээлэлтэй байна. Зээлдэгч зээл авах үедээ Улаангом сумын 9 дүгээр баг, 4-03 тоотод оршин суудаг байсан. Зээлдэгчтэй утсаар холбогдож зээлээ төлөх талаар шаардаж байсан боловч “Улаанбаатар хотод ажил хийж байгаа, цалин буухаар төлнө” гээд төлөхгүй байсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сараас хойш огт холбоо барьж чадаагүй. Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.1-д заасан “Зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу болон бүрэн төлүүлэх үүрэгтэй гэсэн заалтаар гэрээний үүргээ зөрчиж олдохгүй байгаа тул зээлдэгчийг эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Удвал шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банк нь Сэржим овогтой Мягмаржавыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан. С.Мягмаржав нь олдсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь С.Мягмаржавыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Удвалын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба тал хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь С.Мягмаржавыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР