Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 207/ма2024/00103

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2024/00103

 

 

 

 

 

2024    10         03                                             207/МА2024/00103

 

 

  ********ийн хүсэлттэй

  иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/01040 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч : ********ийн хүсэлттэй,

Малчнаар 1991-2014 он хүртэл ажиллаж байсныг тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг,

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Бамбаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Би 1991-1995 онд ********суманд малчин, 1996 оноос 2002 онд ******** суманд малчин, 2003-2014 онд ******** суманд малчин байсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 16-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсан боловч 2023 оны 10 сараас малчнаар ажилласан жил дутуу хэмээн тэтгэвэр өгөхгүй болсон. Иймд миний бие 1991-2014 он хүртэл мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/01040 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ********

 

 

/********/-ийг 1991 онд ********, 2003, 2004 онд ******** сумын Малчин багт, 2006 онд ******** сумын Шанд багт, 1998-1999 онд ******** сумын ******** багт тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1992-1997 он, 2000-2002 он, 2005 он, 2007-2014 онуудад малчнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч нийгмийн даатгалаас зарим жил тооцохгүй тул шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд 1989 онд цэргээс халагдсан цагаас хойш 2014 он хүртэл хүнд хагалгаанд орох хүртэл мал маллаж байсан нь үнэн. Шүүхийн шийдвэрт “Партизан нэгдэл”, “********” ХХК-ийн 1991-1995 онуудад ********1-р багт амьдарч байсан бөгөөд 1-р багийн засаг дарга ********албан бичигт “******** нь тухайн үед малчин байсан нь үнэн” гэсэн тодорхойлолтыг авч үзээгүй, 1991 оны А данс байхад ямар учиртай авч үзээгүй, мөн 1996-2002 онд ******** суманд мал маллаж байсан энэ онуудаас 1997, 1998 оны А данс байхад 1998 оныг тогтоосонг, 1997 оныг яагаад малчнаар тооцоогүй байж 1999 оныг малчнаар тогтоосонг, ******** сумын Засаг даргын албан бичигт ******** нь малчин байсан нь үнэн зарим А данс олдохгүй байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтыг авч үзээгүйг,  2010 оны хүн амын тоогоор ******** нь малчин гэсэн архивын лавлагаа байгааг авч үзээгүйг, 2012 онд ********сумын малтай иргэдийн судалгаанд ******** 10 хоньтой бусад хонио зарсан гэсэнг, 1997, 1998 онд мал маллаж байсан бөгөөд 2000 онд хөдөө амьдарч байсан хэмээн хүн амын тооллогын лавлагааг /хх-ийн 6 дугаар хуудас/  тус тус авч үзээгүй байна. Мөн хавтаст хэргийн 27 дугаар хуудаст зураг өргөмжлөл байхад уяач хүн малчин биш гэж үзсэнг, тухайн үед малчин байхыг нотолсон гэрчүүдийн мэдүүлгийг судалж үзээгүй байх тул хавтаст хэргийг хянан хэлэлцэж үнэн зөв тогтоож өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Хүсэлт гаргагч  ******** нь малчнаар 1991- 2014 он хүртэл  ажиллаж байсныг  тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ********/********/-ийг 1991 онд ********, 2003, 2004 онд ******** сумын Малчин багт, 2006 онд ******** сумын Шанд багт, 1998-1999 онд ******** сумын ******** багт тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1992-1997 он, 2000-2002 он, 2005 он, 2007-2014 онуудад малчнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх хүсэлт гаргагч ******** нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг хангалттай нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь хэргийг Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж буй тохиолдолд хүсэлт гаргагч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэг хүлээхгүй харин шүүх нотлох баримтыг хуульд заасан үндэслэлээр бүрдүүлэх боломжтой юм.

Хүсэлт гаргагч  ******** нь нэг сумаас нөгөө сум руу шилжиж малчнаар ажиллаж байсан тул түүний шилжилт хөдөлгөөний талаарх баримтыг тодруулаагүй, тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүнийг гэрчээр оролцуулах ажиллагааг хийгээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/01040 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

 

                                            ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАТТӨР