| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0495/Э |
| Дугаар | 514 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 514
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811013430492 тоот хэргийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 26-55 тоотод оршин суудаг, өмнө нь 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 3 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтангэрэлийн А.Н, /РД- УШ90043052/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Н нь 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 20-1110г тоотод оршин суух хохирогч О.Цэцэгжаргалын автомашиныг засварлана гэж хуурч авч яваад буцааж өгөлгүй залилсан.
Мөн 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 20-10976 тоотод оршин суух Б.Эрдэнэсүрэнгийн автомашиныг засварлана гэж хуурч авч яваад буцааж өгөлгүй залилсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Нын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Б.Эрдэнэсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын сүүлээр миний эзэмшлийн 15-11УБТ улсын дугаартай “Верна аксент” маркийн автомашиныг А.Н гэх залуу засаж янзлана гэж хэлээд авч яваад журмын хашаанд хийсэн байхад нь би очиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71х/,
хохирогч О.Цэцэгжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын сүүлээр миний 70-79УНИ улсын дугаартай “Киа-Оптима” маркийн автомашиныг А.Н гэх залуу засварлана гэж авч яваад одоог хүртэл авчирч өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27х/,
гэрч Б.Санжаасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “А.Н миний эгчийн нөхрийн машин болох 70-79УНИ улсын дугаартай автомашиныг 2018 оны 3 дугаар сарын сүүлээр янзлана гэж авч яваад одоог хүртэл авчирч өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 37х/,
гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2014 оны 4 дүгээр сарын сүүлээр манай нөхөр Тэлмэн, А.Н нар пиво уусан юм. А.Н би архи ууцан байгаа тул машин бариад айлд очье гэж хэлсэн. Манай нөхөр 15-11УБТ улсын дугаартай Верна аксент маркийн машиныг жолоодож хажуу талд нь А.Н, хойд талын суудал дээр нь би сууж тэгээд чингэлтэй дүүрэгт явж байхад цагдаа зогсоож манай нөхрийг согтуу байна гээд машиныг журмын хашаанд хийсэн. Ямар учиртай машин байсан гэдгийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74х/,
Дамно ХХК-наас гаргасан Авто машин техникийн үнэлгээний тайлан. /Хюндай Верна акссент маркийн 1511УБТ улсын дугаартай автомашиныг 1.800.000 төгрөгөөр үнэлэв /хх-ийн 39х/, Дамно ХХК-наас гаргасан Автомашин техникийн үнэлгээний тайлан. /Киа Оптима маркийн 70-79УНИ улсын дугаартай автомашиныг 3.000.000 төгрөгөөр үнэлэв /хх-ийн 82х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч А.Ныг нийт 2 удаагийн үйлдлээр бусдын тээврийн хэрэгслийг засч, янзлаад буцаагаад авчирч өгнө гэж хэлж хуурч буцааж өгөлгүй залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Эрдэнэсүрэн нь өөрийн өмчлөлийн 15-11 УБТ улсын дугаартай “Верна аксент” загварын автомашиныг буцаан авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Харин Хохирогч О.Цэцэгжаргалын өмчлөлийн 70-79 УНИ улсын дугаартай автомашиныг шүүгдэгч А.Н нь буцаан өгөөгүй байх ба хэдийгээр хөрөнгийн үнэлгээгээр уг автомөшиныг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ 2.000.000 төгрөгөөр автомашинаа үнэлж, нэхэмжилж байх тул А.Наас нийт 2.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Цэцэгжаргалд олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч А.Нт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялд өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг нэмж нэгтгэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв