Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 5218

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 65 тоотод  байрлах, Найдвар 29,30 Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 33 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЧЛ 51022807, Ганжууржавын Оюунд  холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал  533 829 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Найдвар 29,30 Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Найдвар 29, 30 СӨХолбоо БГД -ийн 3-р хорлоолол 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 29.30 дугаар байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгө цэвэр бохир ус тараалтын болон цахилгаан шугамыг хамгаалан эвдэрсэн эд хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, шинэчлэн солих,орц хонгил подволын гэрэлтүүлэг нийтийн эзэмшлийн зам талбай болон орцны цэвэрлэгээг тогтмол хийж сууц өмчлөгчдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн хууль тогтоомжинд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. Харин тус байрны оршин суугч Г.Оюун нь СӨХ-ноос тавьсан шаардлагыг үл хүндэтгэн нийт оршин суугчдын хуримтлалын мөнгөөр дээврийн, цанталтын, гэрэлтүүлэг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээ жижүүр үйлчлэгчийн цалин, подвол сантехникийн засвар бусад урсгал засварын төлбөрөө төлүүлж оршин суугчдын эрх ашгийг хохироож байгаа учир шүүхэд нэхэмжпэл гаргаж байна.СӨХ-ийн төлбөрт 533 829 төгрөг гаргуулж  өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Батбаатар, хариуцагч Д.Оюун нарын байгуулсан эвлэрэлийн гэрээнд:Сууц Өмчлөгчдийн Холбооны 2013-2014 оны 232 049 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор, 2015-2016 оны 301 780 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Найдвар 29,30 Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Д.Оюунд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 533 829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Оюундээрх төлбөрийн 232 049 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор, 2015-2016 оны 301 780 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор  нэхэмжэгч байгууллагад төлж барагдуулахаар талууд эвлэрэлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 179 төгрөгийн  50 хувь болох 8089 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 8089 төгрөгийг улсын орлогоос, 8089 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Найдвар 29,30 Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжилсэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын  533 829 төгрөгөөс хариуцагч Д.Оюун 232 049 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор, 2015-2016 оны 301 780 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор нэхэмжлэгч Найдвар 29,30 Сууц Өмчлөгчдийн Холбоонд төлж барагдуулахаар зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 179 төгрөгөөс 8089 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 8089 төгрөгийг улсын орлогоос,мөн 8089 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН