| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/06815/и |
| Дугаар | 5287 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 5287
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 5 дугаар байрны 30 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧИ 64011315, Зандантайж овогт Сэржээгийн Баттулгын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хороолол, 5 дугаар байрны 30 тоотод оршин суух, регистрийн дугаар БЮ 78012431, Жамагүлийн Аманкелдид холбогдох
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4 756 737 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хороолол, 5 дугаар байрны 30 тоотод байрлах 2 өрөө байраа 2013 оны 6.26-ны өдрөөс 2016.06.26-ны өдрийг хүртэл сарын 500 000 төгрөгөөр гэрээ хийж түрээслэсэн. 2015 оны 12 сарын 15-ны дотор 8,9,10,11,12 сарын мөнгийг бөөнөөр нь өгсөн.Түүнээс хойш мөнгийг сар бүрийн 26-ны дотор төлж байна гэж гэрээ хийж төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж нэхэл дагал болсоор байна. Байрны түрээсийн мөнгө 4 510 000 төгрөг, 2016 оны 6,7,8 сарын байрны мөнгө 54 557 төгрөг, алданги 7194 төгрөг, тогны мөнгө 2016 оны 7,8 сарын 61 617 төгрөг, СӨХ-ийн төлбөр 2015 оны 7,8,9 сар, 2016 оны 2-8 сарын мөнгө 116 174 төгрөг, алданги 7194 нийт 246 737 төгрөг нийт 4 756 737 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Аманкелди шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хороолол, 5 дугаар байрны 30 тоот байрыг 2013.6.26-ны өдрөөс 2016.06.26-ны өдрийг хүртэл 3 жил хөлсөлж амьдарсан нь үнэн.Гэрээний дагуу 500 000 төгрөгийг бөөнөөр нь төлсөн.Сүүлийн жилүүдэд мөнгийг бага багаар нь сар сард нь төлж байсан. 2015 оны манай гэр бүлийн хүн хөл хүнд гэртээ байсан, 2 ихэр хүүхэд маань дутуу төлж төрснөөс хойш 3 сар эмнэлгээр явсан.Сургуулийн 2 том хүүхэдтэй, нэг хүний цалин хүрэлцэхгүйгээс гадна ажиллаж байсан компани ажилгүй болж эхэлсэний улмаас төлбөрийн чадваргүй болсон.Надад хуурч мэхлэх санаа бодол байгаагүй цаашид 4 750 000 төгрөгийг бага багаар нь төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Баттулга хариуцагч Ж.Аманкелдид холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4 756 737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Баттулгын нэхэмжилсэн 4 756 737 төгрөгийг хариуцагч Ж.Аманкелди бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 060 төгрөгийн 50 хувь болох 45 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 45 530 төгрөгийг улсын орлогоос, 45 530 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч С.Баттулгын нэхэмжилсэн орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4 756 737 /дөрвөн сая долоон зуун тавин зургаан мянга долоон зуун гучин долоон/ төгрөгийг хариуцагч Ж.Аманкелди төлж барагдуулна гэж зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 060 төгрөгөөс 45 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 45 530 төгрөгийг улсын орлогоос, 45 530 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН