| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00611/И |
| Дугаар | 622 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 622
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт оршин суух, 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, РД:ОМ63052906, Шаавай овогт Хонхоогийн Отгоны ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн, 53 настай, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би Увс аймгийн Тариалан бумын 8 жилийн сургуулийн 3 дугаар анги төгсөөд аав, ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1981 оны 1 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Би үхэр маллаж байсан. Тухайн үед намайг ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй, Туяа нэгдэл 1990 онд тарсан тул тушаалаа олж авах боломжгүй байна. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга дутуу гэсэн учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Отгон нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнааражиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн Хонхоогийн Отгоны Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Х.Отгонд 1981 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Тариалан сумын Туяа нэгдлээс нээсэн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Гэрч Ш.Чулууны шүүхэд өгсөн: Би Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1973 оноос 1990 оныг дуустал ажилласан юм. Х.Отгон бид хоёр Тариалан сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад багаасаа айл хоршоо амьдарч аав, ээжийн хамтаар мал маллаж өссөн хүмүүс юм. Түүний нөхөр Цэдэнбалжир мөн л нэгдлийн малыг маллаж ирсэн хүн. Х.Отгон нь 1981 оноос эхлэн манай нэгдэлд бие даан мал маллаж тус нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1990 оныг дуустал ажилласан хүн, бид нэг нэгдэлд хамт ажиллаж нэг баг бригадад айл саахалт амьдарч байсан нь үнэн гэх мэдүүлэг,
4. Гэрч Г.Нямжавын шүүхэд өгсөн: Би 1973 оноос Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадын малчнаар ажилд орж 1990 оныг дуустал ажиллаад, 1991 оноос Туяа ХХК-д 1994 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Би Х.Отгонг нэг нутгийн хүмүүсийн хувьд багаас нь таних бөгөөд манай хоёр айл нэг бригадад олон жил айл саахалт мал маллаж ирсэн. Х.Отгон 1981 оноос 1990 оныг дуустал Тариалан сумын Туяа нэгдэлд үхэр маллаж байсан, түүний нөхөр Цэдэнбалжир мөн нэгдлийн малчнаар ажиллаж байсан хүн байгаа юм. Тухайн үед Туяа нэгдлийн даргаар Г.Баазар, Т.Пүрвээ, Д.Маамуу гэх хүмүүс ажиллаж байсан юм гэх мэдүүлэг,
5. Гэрч Ш.Чулууны Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Г.Нямжавын Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарыг 26-ны өдрийн 403 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Х.Отгон нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн Х.Отгоны цалингийн тодорхойлолт, Х.Отгонд 1981 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Тариалан сумын Туяа нэгдлээс нээсэн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сар хүртэл бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ш.Чулуун, Г.Нямжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Х.Отгоны Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 10 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Отгоны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шаавай овогт Хонхоогийн Отгоны Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 10 /арав/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Отгоны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР