Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 01207

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 03 өдөр                   Дугаар 142/ШШ2016/01207                       Орхон аймаг

   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1935 онд төрсөн, 81 настай эмэгтэй, Булган  аймаг Сайхан сум 4 дүгээр багт оршин суух Зулынхан овгийн Шагдарын Дуламжавын /регистрийн дугаар ГЗ35040503/ нэхэмжлэлтэй нөхөн олговор олгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эринаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Шагдарын Дуламжав нь 1938 онд хэлмэгдсэн Жүгдэрийн Ёндонгийн зээ дүү нь юм. Ж.Ёндон нь 1938 онд хилс хэргээр 10 жилийн хорих ял шийтгэгдсэн бөгөөд Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 56 дугаар магадлалаар цагаатгагдсан тул Ж.Ёндонгийн нөхөн олговрыг зохих хууль журмын дагуу тогтоон Шагдарын Дуламжавд олгож өгнө үү” гэжээ

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:   

Хүсэлт гаргагч Ш.Дуламжав нь нөхөн олговор олгуулахыг тогтоолгохыг хүссэн хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эринад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч нь өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Ш.Дуламжавын нагац ах Жүгдэрийн Ёндон 1938 онд хилс хэрэгт 10 жилийн хорих ял шийтгүүлж, 1993 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаар Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны магадлалаар цагаатгагдсан болох нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02/2659 тоот Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, №16781 тоот цагаатгалын үнэмлэх, 1993 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаар магадлал зэрэг баримтаар тогтоогдсон.

Ш.Дуламжавыг хэлмэгдэгч Ж.Ёндонгийн зээ дүү болохыг 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр тогтоож, энэ талаар Зууны мэдээ сонины 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №109 /5295/ дугаарт зарлуулсан байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно гэж заасан.

Хэлмэгдэгч Жүгдэрийн Ёндон нас барсан нь, хэлмэгдэгч Жүгдэрийн Ёндонд олгох нөхөх олговорыг аваагүй болох нь Ш.Дэмчигийн “...Ёндон ах Ням эгчийнд амьдарч байгаад хожим нас нөгцсөн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссын “...Жүгдэр овогтой Ёндон нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд олгодог нөхөх олговорыг авсан эсэх талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоор шүүлгүүлж үзэхэд урьд өмнө аваагүй болохыг тодорхойлов” гэжээ.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан хэлмэгдэгч Ж.Ёндонгийн зээ дүү Ш.Дуламжавд 1 сая төгрөгийн нөхөх олговор олгож шийдвэрлэх үндэстэй байна.

                Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Ж.Дуламжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ш.Дуламжавд 1 сая төгрөгийн нөхөх олговор олгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА