| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2024/01280/И |
| Дугаар | 225/МА2025/00009 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 225/МА2025/00009
| 2025 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 225/МА2025/00009 |
Б.Пгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2024/01212 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Пгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Цд холбогдох
Барьцаат зээлийн төлбөрт 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Пгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Б.П нь Цбарьцаалан зээлдүүлэх газар" ХХК-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах 68 зээлийн төвд ажилладаг. 2023.11.05-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэн Гын Ц нь IPhone 14 promax гар утсыг барьцаанд тавьж зээл авахаар ирсэн ба би тухайн утсыг нь шалгаж авахдаа урьд нь манайд мөн утсыг барьцаанд тавьж, зээл авсан, зээлээ хугацаандаа төлсөн байдлыг харгалзаж үзээд зээл олгосон. Гэтэл манай дээд газраас шалгалт ирж Г.Цгийн барьцаанд тавьсан утас нь IPhone 14 promax маркийн гар утас биш болох нь тогтоогдож, хуурамч утас барьцаанд авсан гэж үзээд тухайн зээлийг нь надаас авах авлагаас бүртгэсэн. Ингээд би сар бүр цалингаасаа 200,000 төгрөгийг Г.Ц гуайн зээлд суутгуулдаг болж, одоо ч тус мөнгийг төлж дуусаагүй байна. Ийм үйл явдал болсны дараа Ц гуайтай холбогдож, утсаа буцааж аваад надад 2,000,000 төгрөг өгөхийг гуйж, тайлбарлаж хэлсэн боловч тэгж байгаад авна гэсээр одоог хүртэл төлөөгүй. ...Би түүний зээлсэн 2,000,000 төгрөгийг авч ашиглаагүй мөртлөө түүний зээлийг төлж, Г.Ц гуай мөнгийг авч ашигласан атлаа зээлээ төлөхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Б.П надад Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6-р багийн иргэн Б.Цгаас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Г.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Б.Пгийн гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1.Тухайн IPhone 14 promax гар утсыг 2024 оны 6 дугаар сард манай нөхөр Л.М явуулын хүнээс 3 сая төгрөгт тооцож хонь өгч худалдаж авсан юм. ...Мөн барьцаалан зээлдүүлэх газарт одоо байгаа утас миний барьцаалсан утас мөн эсэх, тухайн газартаа солигдох ч юм уу эсхүл сэлбэгдсэн ч байх боломжтой шүү дээ. Б.Пгээс уг гар утсыг ямар баримтаар хуурамч болохыг нь нотолж байгаа баримт байгаа эсэх нь ойлгомжгүй байна.
2.Тэгээд ч тухайн зээлдүүлэх газрын хүмүүс надаас хоёр ч удаа барьцаанд тухайн утсыг авахдаа үзэж харж шалгаж л авч байсан. Утасны талаар ямар нэг доголдол огт яригдаагүй.
3.Мөн би Их Мөнх наран" нэртэй барьцаалан зээлдүүлэх газартай гэрээ байгуулж утсаа барьцаалан зээл авсан. Гэтэл Б.П гэгч хүн нэхэмжлэл гаргасан байгаа нь ойлгомжгүй байна. Б.Пг тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2024/01212 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Пгийн хариуцагч Г.Цгаас гар утасны төлбөрт төлж байгаа 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.П давж заалдах гомдолдоо: ...анхан шатны шүүх миний тайлбар, миний гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй мөртлөө зөвхөн Ц гуайн хэлсэн үгийг үнэн зөвд тооцож хэргийг шийдвэрлэсэн.
Миний хувьд Ц гуайд зээл олгосон болохоо зээлийн болон барьцааны гэрээгээр, шалгалтаар хуурамч утас гэж үзэж надаар төлүүлэх тухай шийдвэр гарсан болохыг байгууллагын албан бичгээр, цалингаасаа сар бүр суутгал хийлгэж байгаа болохоо байгууллагын санхүүгийн баримтаар, миний одоо буцааж өгөх гээд байгаа утас нь Ц гуайн барьцаанд тавьсан утас мөн болохыг шүүхэд үзлэг хийлгэж тус тус нотолсон. Мөн би удаа дараа Ц гуайтай утсаар ярьж хэлдэг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй болсон тул арга буюу шүүхэд хандсан.
...Г.Ц гуай барьцаалан зээлдүүлэх газарт утсаа барьцаанд тавьж 2,000,000 төгрөгийн зээл авсан дээрээ маргадаггүй, одоо ч манай байгууллагаас Г.Ц гуайгаас ямар нэгэн өр төлбөр нэхдэггүй. Учир нь тус зээлийг нь надаас авах авлага болгож. Би төлж байгаа учраас тэр юм. Барьцаалан зээлдэх газраас авсан 2,000,000 төгрөгийг би авч ашиглаагүй Г Ц гуай авч ашигласан атлаа эргэж ямар нэгэн төлөлт хийгээгүй миний цалингаас тухайн зээл нь төлөгдөж байгаа учраас би Ц гуайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үздэг.
Тиймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.18-ны өдрийн 155/ШШ2024/01212 дугаар шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулахгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
2.Нэхэмжлэгч Б.П нь Г.Цд холбогдуулан 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа шаардах эрхээ ...миний бие Б.П нь Цбарьцаалан зээлдүүлэх газар" ХХК-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах 68 зээлийн төвд ажилладаг. 2023.11.05-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэн Гын Ц нь IPhone 14 promax гар утсыг барьцаанд тавьж зээл авахаар ирсэн ба би тухайн утсыг нь шалгаж авахдаа урьд нь манайд мөн утсыг барьцаанд тавьж, зээл авсан, зээлээ хугацаандаа төлсөн байдлыг харгалзаж үзээд зээл олгосон. ...Би түүний зээлсэн 2,000,000 төгрөгийг авч ашиглаагүй мөртлөө түүний зээлийг төлж, Г.Ц гуай мөнгийг авч ашигласан атлаа зээлээ төлөхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... гэж тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан 00 оны11 дүгээр сарын 06-ны өдрийн 00дугаар бүхий зээлийн гэрээнээс үзэхэд нэг талаас 00 тоот регистрийн дугаартай Цбарьцаалан зээлдүүлэх газар ХХК, нөгөө талаас Хөвсгөл Түнэл 6 дугаар багт оршин суух РМ-00 регистрийн дугаартай Г овогтой Ц нар 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг 14 хоногийн хугацаатай, сарын 13 хувийн хүүтэй байх үндсэн нөхцөлтэйгөөр гэрээ байгуулжээ /хх-н 4 тал/.
Уг гэрээний салшгүй хэсэг, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, 00 оны10 дугаар сарын 28-ны өдрийн БГ/LO-0210779 дугаартай IPhone 14 promax гар утсыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байна /хх-н 5 тал/.
4.Нэхэмжлэгч дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчид уг гэрээний дагуу шаардах эрх үүсэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх гэрээний дагуу шаардах эрх Б.Пд бус Цбарьцаалан зээлдүүлэх газар ХХК-д үүсэхээр байхад шүүх энэхүү үйл баримтыг анхаарч үзэлгүй иргэн Б.Пгийн гаргасан нэхэмжлэлээр Г.Цд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг зөрчжээ.
5.Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу шаардлага гаргаж буй тохиолдолд Цбарьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийг төлөөлөх эрхтэй болохоо нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргах үүрэгтэй.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно., мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэж тус тус заасан.
6.Нэхэмжлэгч Б.П нь Цбарьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийг төлөөлөх эрхтэй болохоо нотлох баримтыг шүүхэд гаргаагүй учир түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх бөгөөд энэ нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх нэхэмжлэлийг бус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.
6.Иймд дээрх үндэслэлээр иргэн Г.Цд холбогдуулан гаргасан 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай Б.Пгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, харин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2024/01212 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Л.ЭРДЭНЭБАТ