Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 225/МА2025/00010

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 225/МА2025/00010

 

 

 

Монгол Улсын Төрийн албаны

зөвлөлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн155/ШШ2024/01191 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Бт холбогдох

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 24,892,615 (хорин дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав) төгрөгийг гаргуулж, Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх Төрийн сангийн 100900021501 тоот дансанд шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахим/, хариуцагч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:. ... Н.Б нь Хийн захирлаар ажиллаж байхдаа 00 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 00дугаар тушаалаар тус байгууллагын Ерөнхий нягтлан бодогч Ш.Дг төрийн албанаас чөлөөлсөн байна.

1.Иргэн Ш.Д нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00 оны02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167 дугаар шийдвэрээр Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 00 оны 00дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.Дг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Хийн захирлын 00 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаар тушаалыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалинд 11,031,636.5 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1,225,737.4 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 1,592,766.1 төгрөг, нийт 13,850,140 төгрөгийг Ш.Дд олгосон байна.

2.Улмаар Ш.Д нь 00 оны02 дугаар сарын 10-ны өдрөөс 00 оны00 дугаардугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийлгэхийг даалгахаар шүүхэд дахин хандсаны дагуу Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дүгээр шүүхийн шийдвэрээр түүний гаргасан шийдвэрийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн дээрх шийдвэрийг Хөвсгөл аймгийн Политехник коллеж нь биелүүлж, 2023 оны 00 дугаардугаар сарын 13-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинд 7,998,073 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 688,675 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2,355,727 төгрөг, нийт 11,042,475 төгрөгийг Ш.Дд олгожээ.

Шүүхийн дээрх шийдвэрүүдийг үндэслэн Хоос нийт 24,892,615 төгрөгийг Ш.Дд олгосон байна.

Төрийн албаны зөвлөлөөс Н.Бт Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай 04/1512 дугаар албан бичиг хүргүүлсэн боловч түүнээс төлбөр төлөх боломжгүй талаарх хариуг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн байна.

Иймд Н.Бын хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол нийт 24,892,615 (хорин дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав) төгрөгийг Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх Төрийн сангийн 00 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Н.Боос гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Хийн төсвөөс шүүхийн шийдвэрийг үндэслэж Ш.Дд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нягтлан бодогч Ш.Дгийн өөрийнх нь тооцож шаардсанаар олгож, авлага үүсгэсэн болно. Тус авлагыг сургуулийн өмч хамгаалах байнгын зөвлөл, удирдлагатай уулзаж сургуульд шаардлагатай байгаа өөрийн өмчлөлд байгаа 00 ХӨА улсын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдэж 00 оны 8 дугаар сарын 24-ний өдөр импортлогдсон хөх өнгийн ачааны Hyundai Porter-II машиныг зах зээлийн үнийг харгалзан 24,900,000 (хорин дөрвөн сая есөн зуу) төгрөгөөр үнэлж, авлага барагдуулж хүлээлгэж өгсөн болно. Өмч хамгаалах байнгын зөвлөл хуралдаж, авлагыг барагдуулах нь зөв гэж үзсэн бөгөөд тэмдэглэл хөтөлж, дүгнэлт гаргасан болно.

Дүгнэлтэд уг машиныг сургуулийн албан хэрэгцээнд 5-6 жилийн хугацаанд ашиглах боломжтой гэж үзсэн болно. Миний бие хөхний хорт хавдраар өвчилсөн эхнэрээ байнгын асарч, тэтгэврээс өөр орлогогүй амьдардаг тул дээрх машиныг зах зээлийн үнээр (24,900,000 төгрөгөөр) үнэлж авлага барагдуулахыг зорьж байгаа болно. гэжээ.

Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...н.Д нь өөрөө албан тушаалаа урвуулан ашиглаж цалингийн сангаас гүйлгээ хийлгүүлж гаргасан 11,042,475 төгрөгийг миний бие хариуцах боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нийт гарсан хохирол нь дан ганц төсвийн шууд захирагчтай холбоотой биш хууль зөрчсөн үйлдэл гаргасан, албан тушаалаа урвуулан ашигласан, ажлаа нэг жилийн хугацаанд хийгээгүй байж шүүхийн шийдвэрээр тогтоолгосон н.Дтэй холбоотой юм. Миний бие 60 нас хүрч Боловсролын ерөнхий газрын даргын 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дүгээр тушаалаар албан ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш даруй 11 сарын хугацаа өнгөрсөн байна. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг богино хугацаанд шийдвэрлэх ёстой байх гэж бодож байна. Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шүүхэд хандсан нэхэмжлэлийг шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгаа.

Иймд Төрийн албан зөвлөлөөс төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн155/ШШ2024/01191 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 220 дүгээрзүйлийн 229.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Боос гэм хорын хохиролд 13,850,140 (арван гурван сая найман зуун тавин мянга нэг зуун дөч) төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 00 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,042,475 (арван нэгэн сая дөчин хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар хариуцагч Н.Боос 227,200 (хоёр зуун хорин долоон мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д давж заалдах гомдолдоо: ...Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн155/ШШ2024/01191 дүгээр шийдвэр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэл бүхий болоогүй учир эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах гомдол гаргах хууль зүйн үндэслэлийн тухайд:

1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9 дахь хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт ... байвал түүнийг дахин нотлохгүй., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Иргэн Ш.Дг төрийн албанаас халсан, халсны үр дагаварт ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон үйлдлийг иргэний шүүх тогтоосон бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр төрд хохирол учирсан.

Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар халсныг шүүх тогтоосны үндсэн дээр шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгосонтой холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс иргэн Ш.Дг төрийн албанаас халсныг тогтоосон үйл явдалд дахин дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй юм.

2.Мөн Хийн захирлын 00 оны 00дугаар тушаалыг эс зөвшөөрч иргэн Ш.Д шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь Х байсан.

Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, улмаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.

Гэтэл хяналтын шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзсан тухай Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 00 оны05 дугаар сарын 27-ны өдрийн 557 дугаар тогтоолыг гаргаж анхан шатны шүүхэд хүргүүлснээр тус шүүхээс иргэн Ш.Д болон тус коллежийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт ойролцоо цаг хугацаанд гардуулсан байх. /Жич: 00 оны07 дугаар сарын 05-10-ны өдрийн хооронд/

Дээрх хугацаанд нэхэмжлэгч болон хариуцагч тал хяналтын шатны шүүхийн тогтоолыг тус тус гардан авснаар шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон тухай мэдсэн бөгөөд хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлж, эгүүлэн томилох тушаал гаргаагүй эс үйлдэхүй гаргаж, хугацаа өнгөрөөсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Хийн захирал Н.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх боломжтой байсан бөгөөд биелүүлээгүй учир иргэн Ш.Д шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаар шийдвэр биелэгдсэн байна.

3.Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж тус тус заасан.

Хариуцагч Хийн захирал Н.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцахаар байна.

Тодруулбал, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг томилох эрх бүхий албан тушаалтан болох Н.Б нь цаг алдалгүй биелүүлээгүйн улмаас төрд учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд хүрсэн тул өөрийн үйлдлийн эрх зүйн үр дагаврыг бүрэн хариуцахаар байхад анхан шатны шүүх иргэн Ш.Дг ажилдаа орох талаар өргөдөл хүсэлт гаргаагүй гэж буруутгаж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

4.Мөн Боловсролын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Зөрчил арилгах тухай 120/23 дугаар албан шаардлагад тус байгууллага нь Хөвсгөл аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дугаар шийдвэрийг хэрэгжүүлэхдээ нийт 11,042,500 төгрөг улсын төсвөөс төлсөн байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлэх талаарх албан шаардлагыг хариуцагч Н.Бт хүргүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

5.Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс иргэн Н.Боос 24,892,615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэхэд иргэн Н.Боос 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа 24,892,615 төгрөгийг нөхөн төлөхдөө өөрийн өмчлөлд байдаг авто машинаараа барагдуулах тухай хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, иргэн Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг бүхэлд нь зөвшөөрч байсан байхад анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа харгалзаж үзээгүйг анхаарч үзнэ үү.

...Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол нийт 24,892,615 (хорин дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав) төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Н.Б нь ...өөрийн өмчлөлд байгаа 00ХӨА улсын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдэж 00 оны 8 дугаар сарын 24-ний өдөр импортлогдсон хөх өнгийн ачааны Hyundai Porter-II машиныг зах зээлийн үнийг харгалзан 24,900,000 (хорин дөрвөн сая есөн зуу) төгрөгөөр үнэлж, авлага барагдуулж хүлээлгэж өгсөн. Уг машиныг сургуулийн албан хэрэгцээнд 5-6 жилийн хугацаанд ашиглах боломжтой гэж үзсэн болно. Миний бие хөхний хорт хавдраар өвчилсөн эхнэрээ байнгын асарч, тэтгэврээс өөр орлогогүй амьдардаг тул дээрх машиныг зах зээлийн үнээр (24,900,000 төгрөгөөр) үнэлж авлага барагдуулахыг зорьж байгаа болно. гэсэн тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлснөөс төрд учирсан хохирол буюу ажилтан Ш.Дд төсвөөс олгосон 24,892,615 төгрөгийг хууль бус тушаал гаргасан хариуцагч Н.Боос гаргуулахаар шаардсан нь Төрийн албаны тухай хууль 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 220 дүгээрзүйлийн 229.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Боос гэм хорын хохиролд 13,850,140 төгрөг гаргуулж Төрийн сангийн 100900021501 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,042,475 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал: Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 11,042,475 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...Ш.Дд түүнийг ажлаас чөлөөлөхөөс өмнө ажил олгогч хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд ...шүүх сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрүүдэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй ба зөвхөн Ш.Дг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэсэн хуулийн болоод хөдөлмөрийн гэрээний заалтууд нь түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирсон эсэхэд дүгнэлт хийн шийдвэрлэсэн. Ш.Д ...ажилдаа эгүүлэн тогтоолгох талаар ажил олгогчид хандаагүй, санал санаачилга гаргаагүй, зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон зэрэг байдлаас хохирлын хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн байх боломжтой төдийгүй, 2020 онд 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрүүдэд гомдол гаргаагүй нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Ш.Дгийн ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтад дан ганц ажил олгогчийг буруутгах боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдож байна, гэм хорын хэмжээг багасгаж тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй гэж үзнэ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00 оны02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167 дугаар шийдвэрээр Х төвийн захирлын 00 оны 00дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.Дг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 13,850,140 төгрөг, тус шүүхийн 2023.03.01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дугаартай шийдвэрээр хариуцагч Х-С 2022.02.10-ны өдрөөс 2022.10.10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,815,534 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Хид даалгаж шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба анхан шатны шүүхийн Ш.Дг ажлаас чөлөөлөхөөс өмнө ажил олгогч хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрүүдэд гомдол гаргаагүй нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэлтэй, Ш.Дгийн ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтад дан ганц ажил олгогчийг буруутгах боломжгүй ...шүүх сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрүүдэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, ...Ш.Д нь ажилдаа эгүүлэн тогтоолгох талаар ажил олгогчид хандаагүй, санал санаачилга гаргаагүй, зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон зэрэг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

Өөрөөр хэлбэл Ш.Дг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү шийдвэрийн үндэслэлд анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүх дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Иргэний хуулийн 220 дүгээрзүйлийн 229.2-т заасан зохицуулалтыг хэрэглэн гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг тухайн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд хэрэглэх боломжгүй буюу хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад хэрэглэхгүй.

Мөн шүүх хохирлын хэмжээ нэмэгдэхэд Н.Бын зүгээс нөлөөлсөн үйлдлийг хийгээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Учир нь Н.Б нь шүүхийн шийдвэрээр Ш.Дг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хугацаа алдаж нэхэмжлэгчийг дахин ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл гаргах нөхцөлийг бүрдүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, мөн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж зааснаас гадна Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан ба ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хугацаа алдсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан ба хариуцагч Н.Б нь Ш.Дг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн үйлдлийн улмаас төрд эд хөрөнгөд гэм хор учирсан үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээдэд буюу төр хариуцан арилгана гэж,

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00 оны02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2023/00240 дугаартай шийдвэрүүд, Хийн захирлын 2022.10.00-ныөдрийн 00дугаартай тушаал, түүний хавсралт, 2022.10.00-ныөдрийн №4917293 тоот, 2023.10.13-ны өдрийн №POR20231013093349L8212XQAJ3863, POR202310130937535BOLLSY25B5TD, №POR202310130930399YNBQS38ZOM8B тоот төлбөрийн хүсэлтүүдийн дагуу нийт 24,892,615 (хорин дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав) төгрөгийг тус тус Ш.Дд олгосон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг баримталсан хууль хэрэглээний болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дгийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн155/ШШ2024/001191 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 220 дүгээрзүйлийн 229.2 гэснийг 498 дугаар зүйлийн 498.5 гэж, гэм хорын хохиролд 13,850,140 (арван гурван сая найман зуун тавин мянга нэг зуун дөч) төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 00 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,042,475 (арван нэгэн сая дөчин хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг төрд учруулсан хохиролд 24,892,615 (хорин дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав) төгрөгийг гаргуулж Төрийн сангийн дансанд оруулсугай. гэж, 2 дахь заалтын 227,200 /хоёр зуун хорин долоон мянга хоёр зуу/ гэснийг 282,413 /хоёр зуун наян хоёр мянга дөрвөн зуун арван гурав/ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Н.БАЯРХҮҮ