Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 79

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Г.Мөнхбат, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Иргэдийн төлөөлөгч: И.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Шүүгдэгч Ш.Г ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.С ,

Иргэний хариуцагч “ЧМНС ” ХХК-ийн төлөөлөгч Л.Э ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарлууд овгийн Ш.Г од холбогдох 1928000000045 дугаартай хоёр хавтаст  хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1961 оны 06 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ЧМНС ” ХХК-нд нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр баг .................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шарлууд овгийн Ш.Г , регистрийн дугаар ....................,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ш.Г  нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр согтуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн дэвсгэрт Шивээхүрэн хилийн боомтын орчимд Л.Т ыг зодсоны улмаас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч нас барж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2019 оны 03 дугаар сарын 30-ны орой Ноён сумын уурхайгаас нүүрс ачаад орой 09 цаг өнгөрөөгөөд ирж цуваандаа зогсоод хоносон юм. Тэгээд өглөө машиныхаа дугуйг янзалж байхад 9, 10 цагийн үед “Чунхуа-Мак нарийн сухайт” ХХК-ийн нүүрс тээврийн жолооч Э  над руу утсаар залгаад намайг хаана байна гэхээр би 38, 39 км  байна гэж хэлсэн. Тэгтэл Э  ганц шил архи аваад очих уу гэхэд би тэгээ хоол хийчихээд байж байя гэж хэлсэн. Тэгээд хоолоо чанаагүй салгачихаад байж байсан. Тэгээд дугуйгаа задлаад байж байхад Э , Л.Т  хоёр ирж яваа харагдсан. Тэгэхээр нь би машиндаа ороод холоо чанасан. Э  0.75 граммын Соёрхол нэртэй архи задлаад тэр архинаас Л.Т , Э  бид гурав хувааж ууж дуусгасан. Тэгээд архи дуусахаар би 50 юань Э д өгөөд яваад нэг шил архи аваад ир гэж явуулсан юм. Удалгүй Э  нэг шил архи авчирсан түүнийг бид гурав хувааж ууж байгаад дунд нь орж байхад би мэдрэлгүй болсон. Юу болсныг би мэдэхгүй байна. Ийм л зүйл болсондоо гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Манай аав ЧМНС  ХХК-нд 2 ажиллаж байсан. Өмнө нь ажил хийж байгаагүй. 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Мишээл Экспо дээрээс мэргэшсэн үнэмлэхийг нь өгч явуулах гээд 02 цаг 30 минутын аав руугаа залгасан. Тэгэхэд утсыг нь өөр хүн аваад Л.Т аа чамтай яръя гэж байна гэж хэлсэн тэр үед цаана нь сонин дуу гарч байсан. Одоо бодоход хурхиралт нь явагдаж байсан байх тэгээд мэргэшсэн үнэмлэхийг нь өгч явуулах гэсэн юм гэж хэлэхэд Мишээл экспо гэж хэлээд утсаа тасдчихсан. Би 2019 оны 04-р сарын 01-ний өглөөний 10 цагийн үед байх Улаанбаатар хотын Төрийн банкны ажил дээрээ байж байхад “ЧМНС ” ХХК-ний хүний нөөцийн ажилтан гэж нэг эмэгтэй миний дугаар луу утсаар залгаад аав чинь осолд орсон биеийн байдал нь хүнд байна, хурдан наашаа гараа гэж хэлсэн. Тэгээд манай аавтай хамт ажилдан хүний эхнэр нь надтай фейсбүүкийн найзууд байгаа юм. Тэр эгч над руу нэг хүний утасны дугаар явуулаад энэ хүнтэй холбогдоод юу болсон гэж асуухад биеийн байдал нь хүнд байна гэж хэлсэн. Тэгээд би ээж рүүгээ залгасан. Манай аав, ээж 2 тусдаа амьдраад 2 жил болж байгаа. Тусдаа байх хугацаандаа аавын сэтгэл санаа нь хямраад аав маань ажил хийхээр явсан. Тэгээд манай ээж эмчтэй нь яриад асуухад тухайн үеийнхээ оношийг хэлээгүй. Манай ээжийн хүргэн ах насаараа мэс засалч хийсэн хүн байдаг. Тэр хүнийг эмчтэй яриулахад толгойндоо гэмтэл авсан байна. Яаралтай мэс засал л хийлгэвэл боломжтой гэсэн. Тэгээд бид нар хотоос тэр өдөртөө Улаанбаатар хотоос гарч яваад замдаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум руу орж байхад ээжийн гар утас руу нь эмч нь залгаад ах маань тэссэнгүй өнгөрчихлөө гэж хэлсэн. Маргааш өглөө нь бид нарыг очиход боомтын эмч нь бид нарт ямар ч зодуулсан шинж байгаагүй. Газар ухаангүй байсан би өөрийнхөө хувийн машинд суулгаж авчраад усанд оруулаад хордлого тайлах эмчилгээ хийсэн гэж хэлсэн гэв.

Иргэний хариуцагч “ЧМНС ” ХХК-ийн төлөөлөгч Л.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний хувьд ЧМНС  ХХК-нд орон нутгийн төлөөлөгч ажилтай. Манай ЧМНС  ХХК-нд нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан талийгаач Л.Т , шүүгдэгч Ш.Г  нарт 2019 оны 1 дүгээр улиралд аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсөн байдаг. Хөдөлмөрийн гэрээ түүний хавсралт зааварчилгааны хяналтын хуудас нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын 2019 оны 1 дүгээр улирлын ээлжит зааварчилгаанд зааснаар жолооч нар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү гэрээгээ зөрчсөн учраас манай компанийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа гэв.

Иргэдийн төлөөлөгч И.Баярмаа гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Шүүгдэгч Ш.Г ыг хүний амь нас хохироосон гэм буруутай гэж үзэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.С  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өглөөний 10 цагийн үед байх Улаанбаатар хотын Төрийн банкны ажил дээрээ байж байхад “ЧМНС ” ХХК-ийн хүний нөөцийн ажилтан гэж нэг эмэгтэй миний дугаар луу утсаар залгаад "аав чинь осолд орсон биеийн байдал нь хүнд байна, хурдан наашаа гараа гэж хэлсэн. Тэгээд манай аавын танилцсан Хөвсгөл аймгийн нэг хуурай дүү \нэрийг мэдэхгүй байна\ -гийн эхнэр нь надтай фейсбүүкийн найзууд байгаа юм. Тэр эгч над  нэг хүний утасны дугаар явуулаад энэ хүнтэй холбогд гэж хэлсэн. Тэгээд би тэр дугаар луу залгаад хэн гэдэг хүн бэ гэхэд тэр хүн Р  гэдэг хүн байна аавтай хамт ажилладаг хүн нь байна гэж хэлээд аавын чинь бие муу байна хүнтэй муудаад зодуулчихсан юм шиг байна гэж надад хэлсэн. Тэгээд би тэр Шивээхүрэн боомтын эмчтэй нь утсаар холбогдож асуухад аавын чинь бие нь хүнд байна, та нар наашаа хурдан ир, энэ хүн хурхиралтын байдалтай ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар хотоос тэр өдөртөө Улаанбаатар хотоос гарч яваад замдаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум  орж байхад ээжийн гар утас  нь эмч нь залгаад “ах маань тэссэнгүй өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд бид нар маргааш өдөр 10 цагийн үед Гурвантэс сумын Шивээхүрэн боомтын эмнэлэг дээр очиход аав маань нас барчихсан аавыг цагаан даавуугаар ороочихсон, нүүрэн дээр хадаг тавьсан байхаар нь хадгийг нь аваад нүүрийг нь харахад нүүр нь хавдчихсан, энд тэндээ хөх няц болчихсон, хацрын хавьд хатсан цустай байсан...Бид нар бодохдоо хүнд зодуулсаны улмаас толгой тархиндаа гэмтэл аваад үүнээс болж нас барсан байх гэж бодож байна...Бид нар маш их гомдолтой байна. Одоогийн байдлаар оршуулгын зардалд нийт 21 сая 788.863 мянган төгрөгийг нэхэмжилж байна, тухайн үеийн зардлыг мөн тооцож дараа нь баримтаар гаргаж нэхэмжилнэ...” гэжээ. /хх-34-35/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.С  мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Хохирлын мөнгө бүрэн төлөгдөөгүй, Миний ХААН банкны 5030624109 дугаарын данс  2 сая 500 төгрөг шилжүүлсэн байсан...” гэжээ. /хх-36/,

Шүүгдэгч Ш.Г ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 03-р сарын 30-ны орой 83-50 өма дугаартай Норд бенз маркийн гаалийн 130 дугаартай, улаан хүрэн өнгийн автомашинаар Ноён сумын уурхайгаас нүүрс ачаад шөнөдөө ирж Шивээхүрэн боомтын хойд талд 5-6 км зайд байдаг нүүрс тээврийн засмал зам дээр ирж цуваандаа зогсчихоод машиндаа ганцаараа хоносон юм. Тэгээд өглөө 10 цагийн үед Чунхуа-Мак” ХХК- ний нүүрс тээврийн жолооч Э  над  утсаар залгаад намайг хаана байна гэхээр би 39 км-т арай хүрээгүй байна Шивээхүрэн боомтын хойд талд машин дотроо байж байна гэж хэлсэн.Тэгтэл Э  ганц шил архи аваад очих уу гэхэд би тэгээ хоол хийчихээд байж байя гэж хэлсэн. Тэгээд Э , Л.Т  хоёр явган хүрч ирээд миний машин дотор ороод Э  0.75 граммын Соёрхол нэртэй архи задлаад тэр архинаас Л.Т , Э  бид гурав хувааж ууж дуусгасан. Тэгээд архи дуусахаар би 50 юань Э д өгөөд яваад нэг шил архи аваад ир гэж явуулсан юм.Удалгүй Э  нэг шил архи авчирсан түүнийг бид гурав хувааж ууж байгаад би тасарчихсан байсан нэг сэрсэн чинь машиныхаа кабиндаа унтаж байсан миний дотуур фудволк, өмдний салтаа нь урагдчихсан, хоёр нүд хөхөрчихсөн, дээд үүдний нэг шүд эмтэрчихсэн байсан. Намайг сэрэхэд гадаа шөнө болчихсон байсан тэгээд машинаасаа буугаагүй кабиндаа унтаад өгсөн. Тэгээд өглөө босоод арын машины жолооч О-гийн гар утсаар Э  рүү залгатал “Та Л.Т ыг зодсон байна, та ирж уулзаа, боомтын эмнэлэг дээр байгаа гэж хэлсэн. Би тэгээд Б  гэдэг залуутай уулзаад “ах нь өчигдөр хүн зодчихсон байна тэр хүн маань бие таараа байна боомтын эмнэлэг дээр байгаа юм байна гэж хэлээд Б г дагуулаад Боомтын эмнэлэг дээр очиход эмнэлгийн орон дээр Л.Т  дээшээ харчихсан ухаангүй байдалтай хэвтэж байсан... Би л тасарчихсан байхдаа Л.Т тай зодолдсон байна. Миний хамаг хувцас хунар урагдчихсан, хоёр нүд хөхөрчихсөн, үүдэн нэг шүд эмтэрчихсэн байна... Би ер нь архи уухаараа их тавтиргүй, зодоон цохион хийчихдэг юм... Миний баруун гар шалбарчихсан байсан. Би бодохдоо гараараа л толгой, цээж рүү цохисон байх... Архи ууж тасарчихаад Л.Т ыг цохиж зодсондоо харамсаж байна...” гэжээ. /хх-37-38/,

Гэрч Я.Э гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03-р сарын 30-ны орой Ноён сумын уурхайгаас нүүрсээ аччихаад Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн боомт  явсан юм. Л.Т  бид хоёр тэгээд орой 20 цагийн үед Шивээхүрэн боомтын нүүрс тээврийн засмал замд оочирт очиж зогссон. Тэгэхэд Л.Т  машинаа оочирт үлдээчихээд миний машинд ирж надтай хамт хоносон.Тэгээд маргааш өглөө нь Л.Т  бид хоёр босчихоод би “ЧМНС ” ХХК-ийн жолооч ах Ш.Г   утсаар залгаад ганц шил архи уух уу гэхэд Ш.Г  ганц шил архи байвал уучъя хэдүүлээ гэхээр Л.Т  бид замаараа нэг жижиг автомашинаас \марк улсын дугаарыг нь тухайн үед сайн анзаарч хараагүй\ нэг шил 0.75 граммын Соёрхол нэртэй архийг 25000 төгрөгөөр худалдаж аваад оочирт том тэрэгтэйгээ зогсож байгаа Ш.Г  ахын машинд очсон. Тэгээд Ш.Г  ахын машины кабинд нь хоол идчихээд нөгөө худалдаж авсан архийг бид гурав хувааж ууж дуусгасан.Тэгтэл Ш.Г  50 юань надад өгөөд нэг шил архи аваад ир гэхээр би нүүрсний замын хажууд зогсож байсан хар өнгийн жижиг машинаас 0.75 граммын Экс нэртэй архийг худалдаж аваад Ш.Г ын ахын машинд очиход Л.Т , Ш.Г  хоёр машиндаа юм яриад сууцгааж байсан. Тэгээд авчирсан архийг задлаад тойрч ууж байгаад би тасраад 20-30 гаруй минут орчим кабинд унтчихсан байсан нэг сэрээд хартал Ш.Г ын автомашины баруун талд нь зогсож байгаа гаалийн 110 дугаартай Норд бенз маркийн автомашины баруун өмнө талд нь Ш.Г  ах Л.Т ыг газар дээш халаад унагачихсан нүүр лүү гараараа цохиж \хэд хэдэн удаа\ байхаар би машинаас нь буугаад Ш.Г ыг араас татаад боль гэж хэлсэн чинь Л.Т  “яагаад намайг зодоод байгаа юм” гэж хэлтэл Ш.Г  дахиад нүүр лүү гараараа цохитол Л.Т  ухаангүй болчихсон. Тэгээд Ш.Г ыг хойш татаж салгах гэж байтал Гаалийн 162 дугаарын жолооч О ыг хүрч ирээд Ш.Г ыг арагш нь татаад салгаж аваад машин  аваад явсан. Би тэгээд Л.Т ын хажууд нь очиход очиход хажуу тийшээ харчихсан ямар ухаангүй, хурхираад байгаа чимээтэй байхаар Л.Т ыг “хөөе яаж байна, нэрээр нь дуудтал огт дуугарахгүй” байхаар Ш.Г ыг цааш нь аваад явсан жолооч О ыг дуудаад энэ хүн ухаангүй болчихлоо гэж хэлэхэд О  утсаар боомтын эмчийг дуудсан.Тэгэхэд Л.Т  огт дугарахгүй, унтаж байгаа юм шиг хурхирч дугараад байсан. Тэгээд би О тай хамт Л.Т ыг тэр боомтын эмчийн машины арын суудал дээр өргөж тавиад хамт явж боомт  ирчихээд боомтын эмнэлэг рүү насийлкаар дамнаж оруулсан... Энэ хоёрыг юунаас болж маргалдаж зодолдсоныг сайн мэдэхгүй байна намайг тасраад босоод ирэхэд Ш.Г  Л.Т ыг машины гадаа засмал зам дээр унагачихсан нүүр лүү цохиж зодож байсан... Ш.Г  Л.Т ыг цохиж байхыг тэр арын машины жолооч гаалийн 162 дугаартай автомашины жолооч харсан байх.Намайг машинаас буугаад Ш.Г ыг цааш татаад салгаж байхад тэр залуу хүрч ирээд Ш.Г ыг цааш нь аваад явсан... Хоёр нүдний хавьд нь хөхөрчихсөн, улаан өнгийн фудволк урагдчихсан, нүүр нь жаахан цус болчихсон байсан. Л.Т ын нүүр, толгой нь цус, шороо болчихсон байдалтай байсан... Ш.Г  нь Л.Т ыг цохиж зодсон. Л.Т  бид хоёр их найзууд байгаа юм...” гэжээ. /хх-39-40/,

Гэрч Б.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03-р сарын 31-ний үдээс хойш би Гурвантэс сумын Шивээхүрэн боомтон дээр байж байхад 15 цагийн үед байх над  89050039 тоот дугаарын утсаар эрэгтэй хүн залгаад Шивээхүрэн боомтоос хойд зүгт нүүрс тээврийн засмал замын 39 дэх км-т дээр хүрээд ирээч нэг хүний шарх цэвэрлээд өгөөч гэхээр нь би тэр хүн чинь өөрөө ирэх боломжгүй байгаа юм уу гэхэд тэр залуу боломжгүй байна энэ хүн согтоод тасраад уначихсан байна гэхээр нь би жижиг машинаар яваад очиход нүүрс тээврийн оочрын 39 дэх км-т засмал замын баруун талд нь нэг эрэгтэй хүн хажуу тийшээ харчихсан хэвтэж байхаар нь очоод үзэхэд тэр хүнээс их архи үнэртэж байсан. Тэгээд гарын судсыг нь багажаар хэмжиж үзэхэд судасны цохилт, даралт, зэрэг нь хэвийн ухаангүй байдалтай байсан. Тэгээд тэнд зогсож байсан хоёр хүнээр тэр залууг өргүүлж машиндаа суулгаад боомтын эмнэлэг дээр авчираад тэр залуугийн үс толгой, цээжин хэсгийг угааж гадуур өмсөж байсан хувцсыг нь тайлаад хэвтүүлсэн. Тэр хүнээс асуулт асуухад өөдөөс огт команд өгөхгүй байсан. Тэгээд тэр хамт байсан хоёр хүмүүст энэ хүний ажил болон холбогдох хүмүүст нь мэдэгд хаанахын ямар нэртэй жолооч болохыг асууж тодруул гэж хэлсэн... Миний авчирсан хүний зүүн талын хөмсөгний харалдаа урагдаж шалбарсан, зүүн нүд хөхөрчихсөн хүн байсан. Тэгээд би хордлого тайлах, зүрх судас дэмжих тариа болон цус тогтоох эмчилгээ авсан. Би Ноён сумын эмч С аас зөвлөгөө авч хийсэн юм... Дотуур өмсөж байсан фудволкны зах нь урагдсан байсан. Мөн гадуур өмсөж байсан ноосон цамцны энгэр хэсэг нь цус болчихсон байсан. Нүүр толгой нь шороо болчихсон байсан...” гэжээ. /хх-41-42/,

Гэрч Б.Д гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Би тухайн үед Ноён сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч С тай утсаар холбогдож манай эмнэлэгт ухаангүй байдалтай, нүүр ам жаахан шалбарсан, их хэмжээний согтолттой эрэгтэй хүн ирлээ тэгээд би энэ хүний амин үзүүлэлтийг нь үзэхэд хэвийн, ухаангүй согтуу хүн байна ямар эмчилгээ хийх вэ гэж хэлээд эмчийн зааврын дагуу өвчтөнд зүрх судас дэмжих тариа, тархины цусан хангамж сайжрах тариа, цус тогтоох тариа болон хордлого тайлах дусал, тариаг хийсэн юм.Мөн өвдөлт намдаах тариаг нийт 3 удаа хийсэн...2019 оны 03-р сарын 31-ний өдөр талийгаачийг хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлж хүчил төрөгчийн аппаратыг залгаж хүчилтөрөгч өгсөн.Тэгээд тухайн шөнийн 03 цагаас хойш талийгаач Л.Т ын биеийн байдал муудаж бөөлжөөд халуурсан мөн царай нь хүрэнтэж, нүүрний хөхрөлт нь тодорч эхэлсэн.Тэгээд би тэр шөнө авсан эмчилгээг дахиж хийсэн.Тэгээд маргааш нь өглөө нь дахиад С  эмч  холбогдож энэ хүн шөнө нь биеийн байдал нь их муудаж хонолоо энэ хүний ажилдаг компанийн хүмүүстэй холбогдож яаралтай арга хэмжээ ав гэж хэлсэн...” гэжээ. /хх-43/,

Гэрч Ч.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04-р сарын 01-ний өглөө 09 цаг 17 минутын үед намайг Гурвантэс сумын нутаг болох “ЧМНС " ХХК-ийн ажил дээрээ байж байхад манай компанийн тээврийн менежер С.И  ажлын өрөөнд орж ирээд манай компанийн нүүрс тээврийн жолооч боомтын эмнэлэг дээр ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд би Шивээхүрэн боомтын гаалийн эмнэлэг дээр очиход эмнэлгийн орон дээр нэг эрэгтэй хүн баруун хажуугаараа ухаангүй хэвтсэн хүн байхаар би очоод биеийн үзлэгийг хийхэд өвчтөн маань ухаангүй, асуусан асуултад хариулах боломжгүй, амнаас ногоон шингэн ялгадас гарсан, нүдээ нээх чадваргүй, нүүр нь битүүдээ хавантай байсан. Тэгээд тэр хүний амин үзүүлэлтийг нь үзэхэд артерийн даралт баруун талдаа 158\96, зүүн талдаа 154\90, зүрхний цохилт хэм алдагдана зүрхний цохилтын тоо 78, захын цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 80, амьсгал чанга хурхирсан, амьсгал цээж хэвлийн булчин оролцож ширүүн амьсгалтай байсан тул зүрх болон уушгины авиа чагнаж ялгахад бэрхшээлтэй байсан. Тэгээд би үнэлгээ хийж эрчимт эмчилгээ хийж эхэлсэн.Мөн Гурвантэс эрүүл мэндийн төвд дуудлага өгүүлж аймгийн БОЭТөвийн мэдрэлийн эмч Т.Б , сэхээн амьдрах тасгийн эмч Б.Б  эмч нартай утсаар холбогдон эмчилгээ заавар авч ажилласан. Тэгээд өдөр 13 цагийн үед Гурвантэс сумын хүн эмнэлгийн дуудлагын эмч ирээд өвчтөн Л.Т ыг үзэж үнэлэн аймгийн БОЭТөвийн мэдрэлийн эмч Т.Б  эмчтэй холбогдон цаашид ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гаргаж Л.Т ыг Гурвантэс сумын Хүн эмнэлэг рүү тээвэрлэх зөвшөөрөл аваад Л.Т ыг тээвэрлэхийн өмнөх үзлэг хийхэд Л.Т ын баруун талын нүдний хүүхэн хараа өргөсөн, гэрлийн урвалгүй болсон тул дахиад аймгийн эмч Т.Б тэй утсаар холбогдож асуухад тээвэрлэхгүйгээр байгаа газраа эмчилгээг үргэлжлүүлэн хийж өвчтөний биеийн байдлыг түр азнаж харж бай гэсэн. Тэгтэл өвчтөн Л.Т ын биеийн байдалд улам муудсаар 22 цаг 25 минутад нас барсан.Энэ хугацаанд би аймгийн эмч Т.Б , сэхээний эмч Б.Б тэй утсаар байнга холбогдож заавар зөвлөгөө авч ажиллаж байсан юм... Талийгаач огт ухаан орохгүй байсаар нас барсан. Миний бодлоор талийгаач Л.Т  нь гэмтлийн дараах цус хуралт, тархины баруун талдаа үүссэний улмаас нас барсан... Талийгаач Л.Т ын толгойн дух битүү хавантай, хоёр нүд цэлхийж тэнийсэн хавантай, зүүн талын хөмсөг нь урагдсан, зүүн талын хацар нь бага зэрэг шалбарсан, баруун эгэм нь хавантай хөхөрч улайсан, баруун талын 7-9 дугаар хавирга орчим хавьд хавдсан байсан. Баруун сугандаа зулгарсан байсан... Би 2019 оны 04-р сарын 01-ны өглөө 10 цагаас хойш тасралтгүй 22 цаг 25 минут хүртэл шаардагдах бүх эмчилгээ буюу цус тогтоох бүлгийн эмчилгээ, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, даралт бууруулах, өвчин намдаах, тайвшрах, тархины цусан хангамж сайжруулах, тархины хаван буулгах, үрэвслийн эсрэг, амьсгалын үйл ажиллагаа дэмжих, сэхээн амьдрах, хөнгөвчлөх зэрэг эмчилгээнүүдийг хийсэн... Тухайн үед Л.Т ыг тээвэрлэхийн өмнөх үзлэг хийхэд Л.Т ын баруун талын нүдний хүүхэн хараа өргөсөн, гэрлийн урвалгүй болсон тул дахиад аймгийн эмч Т.Б тэй утсаар холбогдож асуухад тээвэрлэхгүйгээр байгаа газраа эмчилгээг үргэлжлүүлэн хийж өвчтөний биеийн байдлыг түр азнаж харж бай гэж хэлсэн Хэрэв Л.Т ыг тээвэрлэсэн бол замдаа амьсгал зүрх судасны үйл ажиллагаа муудаж нас барах байсан юм... хүнд зодуулсны улмаас толгой тархиндаа хүнд гэмтэл авсан байсан...” гэжээ. /хх-44-45/,

Гэрч Б.Л гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04-р сарын 01-ний өдөр би Гурвантэс сумын төвд ажил дээрээ 11 цаг 40 м үед байж байхад эрхлэгч, их эмч Ою  над  утсаар залгаад “Шивээхүрэн хилийн боомтын эмнэлэг дээр ухаангүй, хүнд зодуулчихсан 50 гаруй насны эрэгтэй хүн байна” гэсэн дуудлага ирлээ намайг тэр дуудлага  яв гэж хэлсэн. Би тэгээд Шивээхүрэн хилийн боомт дээр байдаг эмнэлэг дээр очиход эмнэлгийн орон дээр дээшээ харсан байдалтай, ухаангүй, хурхирсан, хүчил төрөгч залгасан, хэл дарагчтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд би очоод тэр хүний биед нь үзлэг хийхэд биеийн байдал маш хүнд, ухаангүй, орчны харьцаагүй, хөдөлгөөнгүй, артерийн даралт 140\90 мм.муб, зүрхний цохилтын тоо 68, амьсгалын тоо 24 удаа, уушги хэрчгэнүүртэй, зүрхний авиаг ялгаж сонсох боломжгүй, хэвлий зөөлөн, булчингийн чангаралгүй, хүүхэн хараа зүүн талд өргөссөн, баруун талдаа гэрлийн урвалтай байсан. Биеийн нүүр хэсэг нь нэлэнхийдээ хавдаж, хөхөрч тэгширсэн, улын баруун талын дотортоо язарч цус гарсан, баруун эгэм овойж хавдсан, баруун алганы ар хэсэг нь хавдсан, зулгаралттай, баруун суг хэсэгтэй бага зэрэг зулгаралттай, хоёр өвдөг нь бага зэрэг шалбарсан, амнаас нь шар ногоон шингэн зүйл ялгаран, шээс нь өтгөн улаан байсан.Хувцасгүй шалдан байсан цагаан даавуугаар нөмөргөсөн байсан... Намайг очиход их эмч Ч.Э  яаралтай тусламж үйлчилгээг үзүүлсэн байсан. Тэгээд эмч бид хоёр аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн их эмч Т.Б  сэхээний эмч Б.Б  нартай утсаар холбогдож зөвлөгөө авахад хүнийхээ биеийн байдлыг ажиглаад, биеийн байдал нь тогтвортой байвал тээвэрлэж болно гэсэн. Тэгтэл талийгаач Л.Т ын биеийн байдал нь тогтвортой бус, хүчил төрөгчийг салгахад захын цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ буурна, салгаагүй үед артерийн даралт зүрхний цохилтын тоо өөрчлөгдөнө ийм учраас хөдөлгөж болохгүй байсан. Дахин хүнээ үнэлж дахин утсаар холбогдоход хүнээ ажиглаж бай гэж хэлсэн. Их эмч бид хоёр өвчтөнөө 10 минут тутам биеийг байдлыг үнэлсэн. Тэгээд 15 цагийн үед биеийг дахин үзлэг хийхэд хоёр талын хүүхэн хараа хоёулаа тэлсэн байсан... Миний бодлоор талийгаач Л.Т  нь гэмтлийн дараах цус хуралт, тархины баруун талдаа үүссэний улмаас нас барсан байх... Талийгаач Л.Т ын толгойн дух битүү хавантай, хоёр нүд цэлхийж тэнийсэн хавантай, зүүн талын хөмсөг нь урагдсан, зүүн талын хацар нь бага зэрэг шалбарсан, баруун эгэм нь хавдартай, хөхөрч улайсан, Баруун сугандаа зулгарсан байсан...” гэжээ. /хх-46-47/,

Гэрч Б.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04-р сарын 01-ны үдээс хойш байх цагийг сайн санахгүй намайг ажил дээр ажлаа хийж байхад миний утас  эмэгтэй хүн залгаад би “ЧМНС ” ХХК-ийн эмч байна гээд тархины гэмтэлтэй хүнд хүн байна зөвлөгөө авах гэсэн юм гэж хэлсэн. Би тэгээд тэр эмчид мэргэжлийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн. Тэгээд тэр орой нь 22 цагийн байх “ЧМНС ” ХХК-ийн эмч дахиад над  утсаар холбогдоод энэ хүн улам хүндрээд байна гэж хэлэхээр эмийн эмчилгээг үргэлжлүүлэн хийж, ар гэрийн хүмүүст нь биеийн байдлыг сайн тайлбарлаж хэлээрээ гэж хэлсэн... Би тухайн тэр эмчид мэргэжил арга зүйн болон эмийн эмчилгээ өгч байсан.Мэдээж амин үзүүлэлт тогтворжуулах, сэхээн амьдрах талаар лавшсан тусламжийн зөвлөгөөг өгч байсан... Тухайн үед тэр эмч тархины гэмтэлтэй хүнд хүн байна гэж хэлсэн.Амин үзүүлэлтэй надад танилцуулсан...” гэжээ. /хх-48/,

Гэрч Т.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 04-р сарын 01-ны өглөө 10 цагийн үед ажил дээрээ жижүүртэй байж байхад миний гар утас  нэг эмэгтэй залгаад би “ЧМНС ” ХХК-ийн эмч байна, танаас зөвлөгөө авах гэсэн гэж хэлсэн. Тэгээд тэр эмчээс юу болсон талаар асуухад тэр эмч урьд өдөр ирсэн байна, энэ хүн хүнд зодуулсан, ухаангүй байдалтай байна гэхээр би за ямар ч байсан мэдрэлийн үзлэг хийгээд эмийн эмчилгээ зааж өгөөд, ямар ч байсан хүнээ Гурвантэс сум  тээвэрлэх хэрэгтэй, мөн сумын эмч нартай нь холбогдоод эргээд надад хэл гэж хэлсэн. Тэгээд удаагүй Гурвантэс сумын уламжлалын их эмч Янжиндулам эмч очиж үзээд над  утсаар хэлэхдээ эмч Ч.Э  эмч бид хоёр хоорондоо ярилцаад мөн энэ хүний биеийн байдлыг нь дахин нягталж үзэхэд энэ хүнийг сум  тээвэрлэх боломжгүй байна, амин үзүүлэлт нь унаад байна гэж хэлсэн. Би тэгээд холбогдох эмчилгээ буюу тархины цусан хангамж сайжруулах, хаван хөөх, цус тогтох эмчилгээ зэргийг цагаар хийх зөвлөгөөнүүдийг утсаар өгсөн. Түүнээс хойш надтай дахиж холбогдоогүй... Би тухайн тэр их эмчид өвчтөнд эмчийн эмчийн зөвлөгөө өгч, тархины цусан хангамж сайжруулах, хаван хөөх, цус тогтох, өвчин намдаах зэрэг эмчилгээг өгсөн... Надад нарийн хэлсэн зүйл байхгүй , ухаангүй, хүнд зодуулсан хүн байна гэж хэлсэн... Би бодохдоо талийгаачийг тархины хүнд гэмтэл, гавал доторх цусан хураа, гэмтлийн гаралтай цус харвалт байж болох, үүний улмаас нас барсан байх гэж бодож байна...” гэжээ. /хх-49/,

Гэрч Ц.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Намайг 2019 оны 03-р сарын 31-ны орой 17 цагийн орчимд Өмнөговь аймаг дээр ажилтай гадуур явж байхад Б.Д сувилагч над  утсаар залгаад ухаангүй хүн ирчихлээ, ямар ямар эмчилгээ хийх вэ гэхээр би яасан юм бэ? хаанаас ирсэн юм гэхэд Б.Д сувилагч Шивээхүрэн боомтын нүүрс тээврийн зам дээрээс дуудлага ирж би өөрөө очиж авчирсан юм.Одоо энэ хүн ухаангүй, архи уусан байдалтай.согтуу, эрүүл нь мэдэгдэхгүй байна , би одоо энэ хүнд ямар эмчилгээ хийх вэ гэж хэлсэн. Би тэгээд Б.Дд эмчид утсаар зөвлөгөөг өгсөн. Эхлээд цус тогтоох, судас бэхжүүлэх эмчилгээ, мөн хордлого тайлах эмчилгээ, зүрх судсаа дэмжих зэрэг эмчилгээнүүдийг хийгээд тэр хүнийхээ амин үзүүлэлтийг нь сайн хянаарай гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 04-р сарын 01-ний өглөө дахиад над  утсаар залгаж нөгөө хүн ухаан орохгүй хүнд хүн байна, амин үзүүлэлт нь тогтворгүй эрсдэлтэй болоод байна. Б.Д сувилагч Ноён сум  тээвэрлэж очих уу гэхээр би наад хүний биеийн байдал хүндийн зэргээр бол тээвэрлэх боломжгүй юм байна. Хэрэв тээвэрлэх юм бол амь эрсдэх аюултай юм байна. Яаралтай ар гэрийн хүмүүс болон компанийн эмч, удирдлагуудад нь яаралтай мэдэгд гэж утсаар хэлсэн. Мөн аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэргэжлийн их эмч нараас зөвлөгөө ав гэж хэлсэн. Тэгээд тэр орой 22-23 цагийн орчимд Б.Д сувилагч утсаар залгаад нөгөө хүнийг нас барчихлаа гэж хэлсэн.Уурхайн их эмч ирчихсэн надтай хамт байна гэж хэлсэн... Тэр өвчтөнг би өөрийн биеэр очиж үзээгүй болохоор энэ талаар хэлж мэдэхгүй байна.Гэхдээ тархины хүнд гэмтэлтэй хүнийг үнэлэх үнэлгээ нь тээвэрлэх боломжгүй 3 оноотой байсан. Хэрэв тухайн үед тээвэрлэсэн бол тээвэрлэлтийн үед амь эрсдэх эрсдэл маш өндөр байсан...” гэжээ. /хх-50-51/,

Гэрч В.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 03-р сарын 31-ний өглөө Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн боомтын хойд талын нүүрс тээврийн засмал зам дээр оочирт урагшаа гарах гээд ачаатай зогсож байсан. Миний өмнө талд Ш.Г  ах мөн нүүрс ачаад оочирт зогсож байсан. Тэгээд 15 цагийн үед кабиндаа унтаж байхад хүмүүсийн орилолдох чимээнээр сэрээд хартал миний өмнө талд зогсож байгаа гаалийн 110 дугаартай автомашины өмнө талд нь хүмүүс хашхиралдаад шуугилдаад байхаар нь би юу болж байгаа юм болоо гээд машинаасаа буугаад очтол Ш.Г  талийгаач Л.Т ыг газар унагачихсан дээрээс мордоод суучихсан гараараа толгой, нүүр лүү цохиж байсан. Хажууд Э  ах Ш.Г ыг салгах гээд араас татаж байхаар нь би хүрч очоод Ш.Г  ахын гараас нь хойш нь татаж босгоод Ш.Г ыг машины зөв талын хаалгыг онгойлгоод кабин  орсон. Тэгээд би буцаад эргээд очиход талийгаач Л.Т  засмал зам, шороон далангийн зааг хэсэгт нь дээшээ харчихсан байдалтай нүүр ам хавдчихсан, ухаангүй байхаар нь би хүрч очоод дуудсан чинь огт сэрэхгүй болохоор би боомтын сувилагч  утсаар залгаад “энд нэг хүн хүнд зодуулчихсан, нүүр ам нь танигдахын араггүй хавдаж шороо болчихсон байна хурдан ирээ” гэж хэлсэн. Тэгээд 20 гаран минутын дараа эмч машинтай хүрч ирээд биеийг үзээд машинд суулгаад аваад явъя гэхээр нь Э  ах бид хоёр талийгаачийг дамжилж аваад машины арын суудал дээр суулгаад Э  бид хоёр боомтын эмнэлэг рүү хамт машинд нь суугаад явсан. Тэгээд боомтын эмнэлэг рүү олж өгчихөөд би машин гаа очиход Ш.Г  ах машиныхаа үрүүл дээрээ унтаж байсан. Тэгээд машиндаа хоночихоод маргааш өглөө нь босоход Ш.Г  ах сэрчихсэн машинаа асуух гээд байж байхаар нь би очоод өчигдөр та яагаад хүн зодсон юм бэ, тэр хүн чинь ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн шүү гэж хэлтэл Ш.Г  ах тийм үү би ерөөсөө санахгүй байна архи уугаад тасарчихсан байна гэж хэлсэн. Би тэгээд машинаа асаагаад Шивээхүрэн боомтоор Хятад улс  орсон. Тэгээд 2019 оны 04-р сарын 01-ний шөнө Шивээхүрэн боомтын эмнэлэг дээр Л.Т ыг нас барчихлаа гэж жолооч нараас сонсож мэдсэн юм... Намайг очиход Б гийн машины баруун өмнө нь хэсэгт засмал зам шороон далангийн зааг хэсэгт нь Ш.Г  талийгаач Л.Т ыг газар унагачихсан дээрээс мордоод суучихсан гараараа толгой, нүүр лүү цохиж байсан. Тэгэхэд Э  хажууд зогсчихсон Ш.Г ыг салгах гээд араас татаж байхаар би хүрч очоод Ш.Г  ахын гараас нь хойш нь татаж босгоод цааш нь аваад явсан... Намайг очиход Ш.Г  ах талийгаачийн дээр нь мордоод суучихсан гараа далайгаад толгой.нүүр луу 1-2 удаа цохиж байсан. Тэгээд намайг очоод салахад талийгаач ухаангүй болчихсон, нүүр ам нь хавдчихсан байсан... Хоёр нүд хөхөрчихсөн, үүдэн урд нэг шүд эмтэрчихсэн, хамрын гол хэсэгтэй халцарчихсан байсан. өмсөж байсан фудволк нь урагдчихсан байсан...” гэжээ. /хх-52-53/,

Гэрч Б.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Хүнд тусархуу зантай, Харин архи уучихсан үедээ их агсам зантай болж хүн амьтантай хэрүүл маргаан зодоон хийх гээд байдаг юм...” гэжээ. /хх-60-61/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.С ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04-р сарын 01-ний өглөөний 10 цагийн үед намайг Улаанбаатар хотод ажил дээрээ байж байхад “Чинхуа-Мак” ХХК-ийн ажилтан гэх эмэгтэй над  утсаар залгаад аав чинь осолд орсон биеийн байдал нь хүнд байна, хамт байгаа хүний утасны дугаарыг нь явуулъя гэж хэлсэн.Тэр эмэгтэй би өөрөө Улаанбаатар хотод байдаг ажилтан нь байна гэж хэлсэн. Тэгээд манай аавын танилцсан Хөвсгөл аймгийн нэг хуурай дүү \нэрийг нь мэдэхгүй байна\ -гийн эхнэр нь надтай фейсбүүкийн найзууд байгаа юм. тэр эгч над  нэг хүний утасны дугаар явуулаад энэ хүнтэй холбогд гэж хэлсэн. Тэгээд би тэр дугаар луу залгаад хэн гэдэг хүн бэ гэхэд тэр хүн Баясаа гэдэг хүн байна аавтай хамт ажилдаг хүн нь байна гэж хэлээд аавын чинь бие муу байна хүнтэй муудаад зодуулчихсан юм шиг байна гээд эмчтэй нь намайг яриулсан. Тэгээд би тэр эмчтэй нь утсаар холбогдож асуухад аавынхан биеийг хүнд байна, та нар наашаа хурдан гараа, энэ хүн хурхиралтын байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд бид нар хотоос тэр оройдоо гараад Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум  орж байхад ээж рүү эмч нь залгаад “энэ хүн тэссэнгүй өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд бид нар маргааш өдөр 10 цагийн үед Гурвантэс сумын Шивээхүрэн боомтын эмнэлэг дээр очиход нас барчихсан аавыг цагаан даавуугаар ороочихсон, нүүр нь хөхөрчихсөн байдалтай байсан...” гэжээ. /хх-66-67/,

Шинжээч эмч С.Шүрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Шивээхүрэн боомтын эмнэлгийн хэсэгт 2019 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн 10 цаг 05 минутад хүлээн авч Гэмтлийн дараах цус хуралт тархины баруун талд гэсэн онош тавьж хүчилтөрөгч, хаван хөөх, даралт бууруулах, антибиотик, өвчин намдаах, амьсгал, зүрхний үйл ажиллагаа дэмжих зэрэг эмчилгээ хийсэн байсан... Талийгаачийн тархины хоёр тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа бүлэнгийн хэмжээ 200 мл байсан... Л.Т т эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг аврах боломжгүй. Л.Т т учирсан 2 тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл бөгөөд Компьютерт томографын шинжилгээгээр оношилж, нарийн мэргэжлийн 2, 3-р шатлалын эмнэлэгт мэс засал-эмийн эрчимт эмчилгээ хийх стандарттай. Гэхдээ энэ эмчилгээний үр дүн заавал эерэг байна гэсэн үг биш...” гэжээ. /хх-128/,

Шүүгдэгч Ш.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 1961 оны 06 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, айлын 3 дэх хүүхэд болж төрсөн, Аав Х.Ш  гэдэг 2008 онд нас барсан, Ээжийг О.С  мөн 2001 онд өвчний улмаас нар барчихсан. 1974 оноос 1976 он хүртэл Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 10-н жилийн сургуулийн 6-р ангид суралцаж байгаад сургуулиасаа гарчихсан. 1978 онд оройгоор 8-р ангийг төгссөн. Тэгээд 1979 оноос 1982 онд Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167-р ангид 3 жилийн хугацаатай цэргийн албыг хаасан. Одоо Дархан-Уул аймаг Дархан сумын 9 дугаар баг 4-р хороолол 3-156 тоотод оршин суудаг. 2012 оноос хойш одоог хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “ЧМНС ” ХХК-ийн нүүрс тээврийн жолооч хийж байсан. Эхнэр Б.Э тай ам бүл хоёулаа амьдарч байна. Эхнэр бид хоёр 4 хүүхэдтэй бүгдээрээ ам бүл тусгаарлаад гарчихсан... Би 2019 оны 03-р сарын 30-ны өдөр Ноён сумын уурхайгаас нүүрс ачаад шөнөдөө явж Шивээхүрэн боомтын засмал замын оочрын ард очиж зогссон.Тэгээд оочроо шахаж явсаар байгаад Шивээхүрэн боомтын 4 км-н зайтай зайд очоод машиндаа ганцаараа хоносон юм. Тэгээд өглөө нь 10 цагийн босчихоод машиныхаа дугуйгаа солих гээд юмаа бэлдээд байж байхад “ЧМНС ын” ХХК-ийн нүүрс тээврийн жолооч Э  над  утсаар залгаад намайг хаана байна гэхээр би Макын хойд уурхайгаас 39 км-т, Шивээхүрэн боомтоос бол 4 км-т зайтай газар оочир дотор машин дотроо байж байна гэж хэлсэн.Тэгтэл Э  “би яваад очих уу, ганц шил архи аваад очих уу” гэхэд би “тэгээ хоол хийчихээд байж байя” гэж хэлсэн. Тэгээд удаагүй Э , Талийгаач Л.Т  хоёр явган хүрч ирэхээр бид гурав миний кабинд орж хоолоо идчихээд байж байхад Э  нэг шил 0.75 граммын Соёрхол нэртэй архи гаргаж ирэхээр нь тэр архийг Э , Талийгаач Л.Т  бид гурав хувааж ууж дуусгасан. Тэгээд архи дуусахаар би тэр хоёрт “ах нь хүний архийг уучихаад ах яаж зүгээр байхав гэж хэлээд Э д 50 юань өгөөд яваад нэг шил архи аваад ир гэж явуулсан юм. Тэгээд удаагүй Э  нэг шил архи авчирсан \ямар нэртэй архи байсныг анзаараагүй\ түүнийг бид гурав хувааж ууж байгаад тэр архинаас тал хэртэй ууж байгаад би машиныхаа үрүүл дээрээ сууж байгаад архиндаа согтоод тасраад ухаангүй болчихсон байна түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь орой харуй бүрий болчихсон байсан машиныхаа кабиндаа унтаж байсан тэгэхэд миний дотуур фудволк, өмсөж байсан өмдний салтаа нь урагдчихсан, хоёр нүд хөхөрчихсөн, дээд үүдний нэг шүд эмтэрчихсэн, баруун гар шалбарчихсан, хоёр тохой зулгарчихсан, толгойны дээд хэсэгтээ зулгарч шалбарсан, зүүн цээжний доор мөн шалбарсан байсан. Тэгээд би машинаасаа гараагүй чигээрээ машиндаа унтаад өгсөн. Маргааш нь өглөө нь 09 цаг гээд босчихоод гар утсаа хайтал миний гар утас байхгүй байсан. Тэгээд машинаасаа буугаад хагарсан дугуйгаа үзтэл дугуй хагархай хэвээрээ байсан.Тэгээд миний машины хойд талд нь зогсож байгаа гаалийн 162 дугаартай машины жолооч О  дээр очоод миний гар утас алга гээд Э гийн гар утас рүү О гийн утсаар залгатал Э  утсаа аваад “Та өчигдөр Л.Т ыг зодсон байна, та ирж уулзаа, боомтын эмнэлэг дээр бие нь их таа байгаа гэж хэлсэн. Би тэгээд машинаа асаагаад урагш нь шахчихаад буугаад Шивээхүрэн боомт  явгаж явж байхад манай нэг нутгийн залуу болох Б  гэдэг залуутай таарч уулзаад “ах нь өчигдөр хүн зодчихсон байна тэр хүн маань бие таараа байна боомтын эмнэлэг дээр байгаа юм байна ахтайгаа хамт очих уу гэхэд Б  “тэгье” гэж хэлээд бид хоёр урагшаа яваад Шивээхүрэн хилийн боомтын эмнэлэг дээр очиход өөдөөс манай компанийн менежер И  гарч ирээд “намайг яаж яваа юм бэ” гэхэд би Л.Т тай уулзах гэж явна гэж хэлэхэд бид хоёрыг эмнэлэг рүү дагуулаад орсон. Тэгээд эмнэлгийн өрөөний эмнэлгийн орон дээр Л.Т  дээшээ харчихсан хэвтэж байхаар очоод үзэхэд бүх хувцсыг нь тайлчихсан, цээжин дээгүүр цагаан даавуугаар хуччихсан ухаангүй, амьсгалын аппараттай байсан. Тэгээд бид хоёр эмнэлгээс гараад байж байхад И  бид нарт сумын цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн...Миний бугаас болж тэр хүн нас барсан байх гэж бодож байна. Миний гар, ху хөхөрч шалбарсан байна. Тийм учраас би талийгаачтай маргалдаж зодоон хийсэн байна...” гэжээ. /хх-133-135/,

Шүүгдэгч Ш.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би талийгаачийн биед гэмтэл учирсан. Үүнээс болж талийгаач нас барсан...” гэжээ. /хх-136-137/,

2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 211 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ш.Г ын биед зүүн зулай, дагз, хамар, 2 гарын тохой, баруун сарвуу, зүүн хавирганы нум орчмын зулгаралт, 2 нүдний зовхи, дээд ул, 2 тохой, зүүн сарвууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба гэмтэл тус бүр нь 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-86/,

2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 210 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Я.Э гийн биед зүүн сарвууны 3-5-р хунд жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх-88/,

2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Л.Т ын цогцост үзлэг шинжилгээгээр хуйхан доорх цус хуралт, их тархины 2 тал бөмбөлгийн субдурал цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, эдийн няцрал, 2нүдний зовхи, дух, хацар, цээжний өмнө баруун хэсэг, баруун суга, өвдөгний цус хуралт, 2 нүдний доод зовхины салст болон нүдний алимын салстын цус харвалт, дух, хамрын уг, зүүн хацрын жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Л.Т  нь тархины хатуу бүрхүүлийн доорх /субдурал/ цусан хураа гэмтлийн улмаас нас баржээ. Л.Т ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Л.Т т эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг нь аврах боломжгүй. Л.Т т тавьсан онош нийлсэн, эмчилгээ оношны дагуу стандартаар хийгджээ...” гэжээ. /хх-101-102/,

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2261 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Л.Т  53н/эр Гурван тэс сум 2/1\/” гэсэн хаягтай цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэжээ. /хх-107-108/,

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1937 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны: улаан хүрэн цамцанд гарсан 46x4.5см, улаан хүрэн футболконд гарсан хар хөх өмдөнд гарсан 28см, бор өмдөнд гарсан 4.5см, 5.5см, 7.5см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Улаан хүрэн цамцанд гарсан 46x4.5см, улаан хүрэн футболконд гарсан хар хөх өмдөнд гарсан 28см хэмжээтэй уранхай шинээр гарсан байна. Харин бусад уранхай хуучин уранхай байна. бор шаргал цамцанд гарсан 12х8мм, 8х6мм, 8х5мм, 10х7мм, 6х5мм, бор өмдөнд гарсан 15х2мм, 6х2мм, 9х8мм, 3.5см, 2хЗ мм, 12х2мм 1.2см хэмжээтэй уранхай, цоорхой нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цоорхой байна...” гэжээ. /хх-111-114/,

2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2265 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Л.Т  гэсэн бичигтэй саарал өнгийн бэлтгэлийн өмдөнд цус илрээгүй. Бор шаргал өнгийн ноосон цамц /нойтон, үмхийрсэн/, улаан хүрэн өнгийн футболк /нойтон, үмхийрсэн/ зэрэгт цус илэрч байна. Илэрсэн цус хүний цус байна. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг уатосомын ДНХ-ийн 16 локусаар тогтоов. Бор шаргал өнгийн ноосон цамц /нойтон, үмхийрсэн/, улаан хүрэн өнгийн футболк /нойтон, үмхийрсэн/ зэрэгт илэрсэн цус нь Л.Т ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ш.Г ын гэх улаан хүрэн өнгийн цамцан дээр цус илрээгүй. Хар өнгийн бэлтгэлийн өмдөн дээр цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна. ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна.ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байх тул асуулт №6-д хариулах боломжгүй байна...” гэжээ. /хх-115-117/,

  2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10/19 дугаартай шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлтэд: “...Яллагдагч Шархүү овогтой Ш.Г  нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Яллагдагч Шархүү овогтой Ш.Г  нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэжээ. /хх-122-124/,

2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/154 дугаартай сэтгэл зүйн оношилгоонд: “...Сэтгэхүйн хүрээнд хийсвэрлэн дүгнэх үйлийн түвшин нас боловсролын түвшинтэй нь харьцуулахад бууралтгүй, сэтгэхүйд бодол санаа үүсэх нийлэмж хэвийн, эмгэг өөрчлөлт үгүй ч гадна харагдах шинжид тулгуурлан оюун дүгнэлт хийх шинж илэрнэ. Танин мэдэхүйн үйл ажиллагаанууд бага зэрэг буурсан, энэ нь насжилттай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Өөрийн сэтгэцийн байдалд хандах шүүмжлэлт чанар хэвийн байна...” гэжээ. /хх-125/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-1/,

Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-3/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-5-8/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-9-14/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-16-24/

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-25-30/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-31/,

Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-33/,

Хэргийн газрын үзлэг, цогцсын үзлэг, задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-77-84/,

Талийгаач Л.Т ын яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хх-95-100/,

Шүүгдэгч Ш.Г ын Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-140/,

Шүүгдэгч Ш.Г ын Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн лавлагаа /хх-142/,

Шүүгдэгч Ш.Г ын Батлан хамгаалах яамны архивын лавлагаа /хх-143/,

Шүүгдэгч Ш.Г ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-146/

“ЧМНС ” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн баримт /хх-154-157/

Шүүгдэгч Ш.Г ын хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-158-159/,

Талийгаач Л.Т ын хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-160-162/,

Талийгаач Л.Т ын Хан-Уул дүүргийн 2-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-164/

Талийгаач Л.Т ын нас барсны бүртгэлийн хуулбар /хх-165/,

Талийгаач Л.Т ын иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-166/,

Оршуулгын зардлын баримт /хх-167-173/,

Талийгаач Л.Т ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-174/,

Талийгаач Л.Т ын гадаад паспортын хуулбар /хх-175-177/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн замын зардлын нэхэмжилсэн баримт /хх-187/,

Шүүгдэгч Ш.Г ын Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-189/,

Шүүгдэгч Ш.Г ын зан байдлын тодорхойлолт /хх-190-191/,

Шүүгдэгч Ш.Г ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-192-193/,

Шүүгдэгч Ш.Г ын гадаад паспортын хуулбар /хх-194-196/,

Шүүгдэгч Ш.Г ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-197/,

Шүүгдэгч Ш.Г ын ажиллаж байсан “ЧМНС ” ХХК-ийн  тодорхойлолт /хх-214/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Г од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ш.Г ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Г од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.  Шүүгдэгч Ш.Г ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч Ш.Г  нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 15-16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэр Шивээхүрэн хилийн боомтын орчимд  Л.Т ыг зодсоны улмаас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр амь насыг аврах боломжгүй хүнд гэмтлийн улмаас тус сумын Шивээхүрэн боомтын эмнэлэгт Л.Т  нас барж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож  байна гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүн бүр амьд явах үндсэн эрхтэй гэж заасан ба хүний хамгийн үнэ цэнтэй чухал эрхийн нэг нь амьд явах эрх юм.

Монгол улсын үндсэн хуульд амьд явах эрхийг баталгаажуулж, энэ эрхийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан. Өөрөөр хэлбэл хүний амьд явах эрхэд халдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх замаар амьд явах эрхийг хамгаалах хууль зүйн арга хэмжээ авсан.  

Шүүгдэгч Ш.Г  нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан.

Шүүгдэгч Ш.Г , талийгаач Л.Т  нар нь ЧМНС  ХХК-нд нүүрс тээврийн жолоочоор ажиллаж нүүрс тээврийн засмал зам дээр ирж цуваандаа зогсож байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэг согтуурсан үедээ шүүгдэгч Ш.Г  нь талийгаач Л.Т ын бие эрх чөлөөнд халдан зодох үйлдлээ хүсч үйлдэн, хүний амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Г ын санаатай үйлдлийн улмаас талийгаач Л.Т т учирсан гэмтэл нь учрах үедээ  амь насанд аюултай, амь насыг аврах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн “...Л.Т ын цогцост үзлэг шинжилгээгээр хуйхан доорх цус хуралт, их тархины 2 тал бөмбөлгийн субдурал цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, эдийн няцрал, 2нүдний зовхи, дух, хацар, цээжний өмнө баруун хэсэг, баруун суга, өвдөгний цус хуралт, 2 нүдний доод зовхины салст болон нүдний алимын салстын цус харвалт, дух, хамрын уг, зүүн хацрын жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Л.Т  нь тархины хатуу бүрхүүлийн доорх /субдурал/ цусан хураа гэмтлийн улмаас нас баржээ. Л.Т ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Л.Т т эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг нь аврах боломжгүй. Л.Т т тавьсан онош нийлсэн, эмчилгээ оношны дагуу стандартаар хийгджээ...” гэсэн дүгнэлт /хх-101-102/, шинжээч эмч С.Шүрцэцэгийн “...талийгаачийн тархины 2 тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доор цусан хураа бүлэнгийн хамжээ 200 мл байсан...Л.Т т эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг аврах боломжгүй. Уг гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл бөгөөд компьютер томографын шинжилгээгээр оношилж нарийн мэргэжлийн 2,3 дугаар шатлалын эмнэлэгт мэс засал эмийн эрчимт эмчилгээ хийлгэх стандарттай. гэхдээ энэ эмчилгээний үр дүн заавал эерэг байна гэсэн үг биш...” гэсэн мэдүүлгээр /хх-128/ тогтоогдож байна.  

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж архидан согтуурснаас болсон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ш.Г  нь гэмт хэрэг үйлдэх үедээ  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь  шүүгдэгч Ш.Г ын “...дугуйгаа задлаад байж байхад Э , Л.Т  хоёр ирж яваа харагдсан...Э  0.75 граммын Соёрхол нэртэй архи задлаад тэр архинаас Л.Т , Э  бид гурав хувааж ууж дуусгасан. Тэгээд архи дуусахаар би 50 юань Э д өгөөд яваад нэг шил архи аваад ир гэж явуулсан юм. Удалгүй Э  нэг шил архи авчирсан түүнийг бид гурав хувааж ууж байгаад дунд нь орж байхад би мэдрэлгүй болсон. Юу болсныг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, Гэрч Я.Э гийн “...Тэгээд маргааш өглөө нь Л.Т  бид хоёр босчихоод би “ЧМНС ” ХХК-ийн жолооч ах Ш.Г   утсаар залгаад ганц шил архи уух уу гэхэд Ш.Г  ганц шил архи байвал уучъя хэдүүлээ гэхээр Л.Т  бид замаараа нэг жижиг автомашинаас \марк улсын дугаарыг нь тухайн үед сайн анзаарч хараагүй\ нэг шил 0.75 граммын Соёрхол нэртэй архийг 25000 төгрөгөөр худалдаж аваад оочирт том тэрэгтэйгээ зогсож байгаа Ш.Г  ахын машинд очсон. Тэгээд Ш.Г  ахын машины кабинд нь хоол идчихээд нөгөө худалдаж авсан архийг бид гурав хувааж ууж дуусгасан.Тэгтэл Ш.Г  50 юань надад өгөөд нэг шил архи аваад ир гэхээр би нүүрсний замын хажууд зогсож байсан хар өнгийн жижиг машинаас 0.75 граммын Экс нэртэй архийг худалдаж аваад Ш.Г ын ахын машинд очиход Л.Т , Ш.Г  хоёр машиндаа юм яриад сууцгааж байсан…” гэсэн мэдүүлгээр /хх-39-40/, Гэрч Б.Д гийн “...нүүрс тээврийн оочрын 39 дэх км-т засмал замын баруун талд нь нэг эрэгтэй хүн хажуу тийшээ харчихсан хэвтэж байхаар нь очоод үзэхэд тэр хүнээс их архи үнэртэж байсан…” гэсэн мэдүүлгээр /хх-41-42/ тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2261 дугаартай шинжээчийн дүгнэлтээр талийгаач Л.Т ын хаягтай цусанд спиртийн зүйл илрээгүй гэсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар талийгаач Л.Т  нь шүүгдэгч Ш.Г , Я.Э  нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон, талийгаач Л.Т  нь эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан, талийгаачийн цусан дахь спиртийн шинжилгээг цусны  дээж  авснаас хойш 8 хоногийн дараа дүгнэлт гарсан байх тул талийгаачийг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэж үзэх боломжгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаач Л.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хэдий ч шүүгдэгч Ш.Г  болон талийгаач Л.Т  нар нь хэн аль нь согтуу байсан тул талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй байсан болохыг мэдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ш.Г  нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн хувьд эрүүл болох нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10/19 дугаартай шүүх сэтгэц гэм судлалын “...Яллагдагч Шархүү овогтой Ш.Г  нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Яллагдагч Шархүү овогтой Ш.Г  нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт /хх-122-124/, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/154 дугаартай сэтгэл зүйн “...Сэтгэхүйн хүрээнд хийсвэрлэн дүгнэх үйлийн түвшин нас боловсролын түвшинтэй нь харьцуулахад бууралтгүй, сэтгэхүйд бодол санаа үүсэх нийлэмж хэвийн, эмгэг өөрчлөлт үгүй ч гадна харагдах шинжид тулгуурлан оюун дүгнэлт хийх шинж илрэнэ. Танин мэдэхүйн үйл ажиллагаанууд бага зэрэг буурсан, энэ нь насжилттай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Өөрийн сэтгэцийн байдалд хандах шүүмжлэлт чанар хэвийн байна...” гэх дүгнэлтээр  /хх-125/ тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд:

Шүүгдэгч Шарлууд овгийн Ш.Г нь

Шүүгдэгч Ш.Г  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-146/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Ш.Г ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч Ш.Г ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн нөхцөл байдал зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийн тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.

Тус гэмтхэргийн улмаас Л.Т ын амь нас хохирч хор уршгийг арилгах боломжгүй байдал бий болсон.

Харин гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол төлбөр болон оршуулгын зардлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Ш.Г болон талийгаач Л.Т нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед ажил үүргээ гүйцэтгэн ЧМНС ХХК-нд нүүрс тээврийн жолоочоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч нарынИргэний хуульд заасан үндэслэлээр Иргэний хариуцагчаар ЧМНС ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч шүүгчийн захирамжаар иргэний хариуцагчаар “ЧМНС ” ХХК татан шийдвэрлэн тус компани нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Өмнөговь аймаг дахь төлөөлөгч Л.Э ыг томилсон болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.С нь талийгаачийн оршуулгын зардалд / Диваажингийн цэцэрлэгт хүрээлэнд талийгаачийг чандарлан суварга босгосон 21.788.863 төгрөг, Төрийн банкнаас барьцаат зээлийн гэрээгээр авсан зээлийн 50 хувь 14.763.262төгрөг, нийт 36.552.125 төгрөгийг хавтаст хэргийн 167 дугаар хуудаснаас 173 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 72-84 дүгээрталд авагдсан нотлох баримтуудаарнэхэмжилсэн. Шүүгдэгч Ш.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С д 6.216.624 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь Хаан банкны 6.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-2-61-63/, талийгаачид хэрэглэсэн эм тарианд 216.624 төгрөг /хх-2-64/ төлсөн талаарх Өмнөговь аймгийн Ноён сумын сум дундын эмнэлгийн тодорхойлолт, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “

Шүүх шүүгдэгч Ш.Г ыг “ЧМНС ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэн Ноён сумын уурхайгаас нүүрс тээвэрлэн  Шивээхүрэн боомтын засмал зам дээр цуваанд зогсож байхдаа  тус компанид мөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нүүрс тээврийн жолооч Л.Т ын амь насыг нь хохироосон тул иргэний хариуцагчаар татагдсан, ажил олгогч “ЧМНС ” ХХК-аас 15.572.239 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.С д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.С ын нэхэмжилсэн Төрийн банкны зээлийн 50 хувь болох 14.763.262 төгрөгийн хохирол төлбөрийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Т.С нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан Төрийн банкны барьцаат зээлийн гэрээгээр эд хөрөнгө худалдан авах зориулалтаар үндсэн зээлдэгчээр Ж.Д , хамтран зээлдэгчээр талийгаач Л.Т нар гарын үсэг зурсан байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчТ.С нь надад машин авч өгөхөөр аав маань зээл авсан байсан гэх тайлбар, мэдүүлгийг гаргаж байх тул энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй гэж дүгнэлээ.

Иргэний хариуцагч ЧМНС ХХК-ийн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд “ Тус хэргийн шүүгдэгч болон хохирогч нар тус компанид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, гэрээнд заасан үүрэг болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа биелүүлээгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул манай байгууллага хохирол төлбөрийг төлөх боломжгүй гэсэн мэдүүлгийг гаргасан боловч шүүгдэгч Ш.Г нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг зөрчсөн гэмт хэрэг үйлдээгүй, харин ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн байх тулИргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Г ыг ажиллуулж байсан ажил олгогч “ЧМНС ” ХХК-иас хохирол төлбөрийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.

Иргэний хариуцагч “ЧМНС “ ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутай этгээд Ш.Г оос өөрт учирсан хохирол төлбөрөө шаардаж гаргуулах эрхтэй болно.

Шүүгдэгч Ш.Г ын талийгаач Л.Т ыг зодсон үйлдлийн улмаас ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн анхны тусламж авсан боловч амь насыг нь аврах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нэг хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон тулшүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн шүүх хуралдаанд “...Ш.Г од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хүнд гэмтэл учирсны улмаас хохирогч нас барснаар зүйлчлэх нь хэргийн бодит байдалд нийцэхээр байна гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ш.Г од хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ш.Г , талийгаач Л.Т   нарын улаан хүрэн өнгийн цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, бор саарал өнгийн ханцуйтай цамц, хар өнгийн дотортой өмд, улаан хүрэн өнгийн фудволкыг нь буцаан авах талаар оролцогчдоос санал хүсэлт гаргаагүй тул  шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын нөхөн үзлэг, шүүх эмнэлгийн гадна үзлэгийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай хийх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шүүх хуралдааныг нээлттэй хийсэн болно.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Г нь мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарлууд овгийн Ш.Г ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г од оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ш.Г  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.С д гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 6.216.624 /зургаан сая хоёр зуун арван зургаан мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ЧМНС ” ХХК-аас 15.572.239 /арван таван сая таван зуун далан хоёр мянга хоёр зуун гучин ес/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 18 дугаар хороо, ....................тоотод оршин суух Боржигон овгийн Л.Т ын С /регистрийн дугаар ...................../-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.С ын нэхэмжилсэн 14.763.262 /арван дөрвөн сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай. 

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ЧМНС ” ХХК нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээд Ш.Г оос шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Ш.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г од  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, бор саарал өнгийн ханцуйтай цамц, хар өнгийн дотортой өмд, улаан хүрэн өнгийн фудволкыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийн газрын нөхөн үзлэг, шүүх эмнэлгийн гадна үзлэгийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг тус хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ш.Г од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ДЭЛГЭРМАА

                        ШҮҮГЧИД                                           Г.МӨНХБАТ      

                                                                                          Э.ОЮУН-ЭРДЭНЭ