Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1034

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Ш.Ундармаа

улсын яллагч: Б.Алтанцэцэг

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов :

шүүгдэгч: Д.Н  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л овогт Д Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906025271344  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л овогт Д Н, 19 оны 4 дүгээр  сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд  төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Асай худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг, ам  бүл 6, нөхөр,  хүүхдүүдийн хамт Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо Алтан-Өлгийн  дугаар гудамжны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Д.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Асайт худалдааны төвд иргэн Ц.Э маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Манай дүү надад  хэлээгүй юм байлаа. Тэрнээс  өмнө ч гэсэн 2-3 удаа зодсон байсан. Манай дүүг  жирэмсэн байхад  гэдсийг нь юмаар цохисон  нүүрийг нь балаар сийчээд хоёр удаа  зодсон байсан. Манай дүү Аса худалдааны төвд оёдолчин хийдэг би гадна нь комиссын бараа зардаг юм. Би ажил дээрээ байсан чинь 15-ны орой ногоо зардаг Оюунаа дүүг чинь хүн зодоод байна гэхээр нь гүйгээд очтол хоёр мөрийг нь хөхөртөл зодсон байж байсан. Тэгэхээр нь би  боль гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гээд намайг түлхсэн ба би чи яагаад жирэмсэн хүн зодоод байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм гээд миний хүзүүг самардаад авсан. Тухайн газарт олон  хүн үйлчлүүлж байсан.  Би болиочээ гэхэд зууралдаад байсан.  Тэгэнгүүт тэр хүүхэн намайг үсдээд авсан ба доошоо тонгойнгуут хүмүүүс болиочээ гээд  тал талаас бид хоёрыг салгах гээд гадны хүмүүүс гарыг нь зулгаагаад салгах гээд зууралдсан боловч салахгүй байсан. Манай дүү төрөх гээд өнөө маргаашгүй болчихоод байсан тул дүүгээ цагдаа шүүхээр явуулаад яахав гээд  орхисон. Гэтэл бөөн сүртэй юм болгоод хэрэг мандуулсан байсан. Үндсэн маргаан дээл хасаад өгөөч гээд гуйгаад нөгөөдөх нь 30 жил өмссөн хирэндээ баригдсан байсан дээл байсан юм байлаа. Манай дүү та ядаж хими цэвэрлэгээнд өгчөөд ир тэгүүл би эмжээрийг нь солиод өгий гэж хэлсэн юм байлаа. Гэтэл уурлаад хэрүүл маргаан болсон байсан гэв

         Шүүгдэгч  Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Тухайн өдөр би ажил дээрээ байж байтал ногоо зардаг О гэх эмэгтэй дүүг чинь хүн зодоод байна гэхээр нь оёдолчны өрөө болох А өрөөнд ортол үл таних эмэгтэй дүүг маань чи юу юм бэ гээд магнай уруул мөрлүү нь цохиж байсан. Би нилээн харж зогсож байгаад болиоч гэж хэлтэл  дуугүй бай чамд ямар хамаатай юм бэ гээд маргасан. Тэгэхээр нь би салгах гээд гарнаас нь татаад холдуултал миний хүзүүг самардчихсан тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Би хаашаа цохисноо санахгүй байгаа юм. Бид хоёр нилээн бие биенээ барьцалдсан байсан тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Би гараараа цохисон хэдэн удаа хаана нь цохисноо санахгүй байна. Тухайн өдөр миний даралт ихдээд би ажил дээрээ байж чадахгүй байсан гэжээ. /хх-ийн 20/ 

         Хохирогч Ц.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өөрийн аав болох Ц дээлийг Асайт худалдааны төвд байх оёдлын газрын оёдолчин А гэх эмэгтэйд өгсөн. Тэр үед А нь жирэмсэн байсан. Тэгээд бид дээлээ янзлуухаар өгөөд 10-аад хоногийн дараа дээлээ очиж авсан. Тэгээд би 55.000 төгрөг өгчихөөд гэртээ очоод аавдаа дээлээ өмсүүлээд үзтэл жижигдүүлчихсэн байсан. Тэгэхээр нь би буцаж авч очоод тухайн А гэх эмэгтэйд үзүүлээд чи ямар ч өмсөх аргагүй болгочихсон байна гэж хэлсэн. Тэгээд би аль болох маргаан гаргахгүйгээр мөнгөө буцааж авий гэж хэлсэн. Гэтэл 30 хувийг нь өгнө гэсэн тэгэхээр нь зөвшөөрөөд мөнгөө авий гэхэд мөнгө байхгүй гэсэн. Тэгэхээр нь чи тэгвэл захаас очоод торго аваад янзлаад өгчих гэхэд үгүй гэсэн. Би шүүхэд хандах гэсэн боловч хаягыг нь мэдэхгүй байсан. Би нилээн олон удаа очсон боловч ажил дээрээ байхгүй байгаад байсан. 4 дүгээр сарын 15-ны өдөр очтол ажил дээрээ байсан тэгээд би индүүг нь аваад гарчихвал хойноос гараад ирэх байх гэж бодсоноо больсон. Гэтэл А надтай маргалдаад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд түүний гар луу нэг удаа цохичихсон. Биднийг маргалдаж байхад гаднаас 2-3 эмэгтэй орж ирээд хараад зогсож байсан. Миний уур хүрээд гар луу нь нэг удаа цохиж автал махлаг эмэгтэй орж ирээд учир зүггүй намайг зодож эхэлсэн. Маш олон удаа хурдан хурдан цохисон. Хажууд байсан хүмүүс голоор ороод салгах гэхэд салахгүй байсан. Гэтэл миний хамарнаас цус гарч эхэлсэн. Намайг маш их зодсон гэжээ.  /хх-н 12-17/          

          Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажил дээрээ байж байхад оёдолчин А өрөөний үүдэнд зодоон болоод байх шиг байсан. Тэгээд А жирэмсэн байсан болохоор би эгч болох Н нь дүүг чинь хүн зодоод байна гэж очиж хэлсэн. Тэгээд Н гүйж очоод салгасан байх. Би очиж хараагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна гэжээ. /хх-н 21-22/

          Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 4700 тоот шинжилгээ:

          1.Ц.Э биед тархи доргилт, дух, хамрын нурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун шууны зулгаралт, цус хуралт, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-н 24/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 25-26/

         Эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 27-30/

         Д.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 35 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 32/

         Д.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 41-42/

         Д.Н Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 36/, прокурорын тогтоол /хх-н 37-38/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-40/ зэрэг болно.

         Д.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Асайт худалдааны төвд иргэн Ц.Э маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ц.Э өгсөн … А надтай маргалдаад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд түүний гар луу нэг удаа цохичихсон. Биднийг маргалдаж байхад гаднаас 2-3 эмэгтэй орж ирээд хараад зогсож байсан. Миний уур хүрээд гар луу нь нэг удаа цохиж автал махлаг эмэгтэй орж ирээд учир зүггүй намайг зодож эхэлсэн. Маш олон удаа хурдан хурдан цохисон. Хажууд байсан хүмүүс голоор ороод салгах гэхэд салахгүй байсан. Гэтэл миний хамарнаас цус гарч эхэлсэн. Намайг маш их зодсон гэсэн мэдүүлэг  /хх-н 12-17/         

          Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... А жирэмсэн байсан болохоор би эгч болох Н нь дүүг чинь хүн зодоод байна гэж очиж хэлсэн. Тэгээд Н гүйж очоод салгасан байх. Би очиж хараагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг  /хх-н 21-22/

            Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 4700 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр Ц.Э биед тархи доргилт, дух, хамрын нурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун шууны зулгаралт, цус хуралт, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэж тогтоогдсон байна. /хх-н 24/

          Шүүгдэгч  Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би ажил дээрээ байж байтал ногоо зардаг О гэх эмэгтэй дүүг чинь хүн зодоод байна гэхээр нь оёдолчны өрөө болох А өрөөнд ортол үл таних эмэгтэй дүүг маань чи юу юм бэ гээд магнай уруул мөрлүү нь цохиж байсан. Би нилээн харж зогсож байгаад болиоч гэж хэлтэл  дуугүй бай чамд ямар хамаатай юм бэ гээд маргасан. Тэгэхээр нь би салгах гээд гарнаас нь татаад холдуултал миний хүзүүг самардчихсан тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Би хаашаа цохисноо санахгүй байгаа юм. Бид хоёр нилээн бие биенээ барьцалдсан байсан тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Би гараараа цохисон хэдэн удаа хаана нь цохисноо санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/   зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Шүүгдэгч Д.Н өөрийх нь дүүг хүн зодож байна гэхээр очоод хохирогчтой маргалдан улмаар зодсон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

          Д.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Л овогт Д Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.Нарантуяа нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Н нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Д.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН