| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/05977/И |
| Дугаар | 102/ШШ2016/05026 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2016/05026
2016 оны 09 сарын 02 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05026 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол 俿 И хэргийн анхан шатны шүүхийн Ч.Цэнд би , :
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Цагдаа-2 хотхоны 0 тоотод оршин байгаа Дунд гол шилтгээн Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Цагдаа-2 хотхоны 30а-01 тоотод оршин байгаа Ерөнхий боловсролын Соёмбо сургуульд холбогдуулан гаргасан
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,457,738 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
ؿ : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэрсэндэмид, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан /шүүхэд төлөөлөх эрх-0217/, хариуцагч байгууллагын захирал Б.Батбаяр, түүний өмгөөлөгч Ж.Болорцэцэг /шүүхэд төлөөлөх эрх-0027/, С.Мөнхжаргал .
нь:
Нэхэмжлэгч Дунд гол шилтгээн СӨХ, гүйцэтгэх захирал Б.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Цагдаа-2 хотхонд баригдсан 30а, 30б, 30в байрнууд нь Цагдаагийн ерөнхий газрын авто баазын албан хаагч, ажилчдыг орон сууцанд бүрэн хамруулж, тэдний нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор баригдсан.
Соёмбо бага сургууль нь 2015 оны 8 дугаар сараас эхлэн 30а байрны 1-6 тоотыг эзэмшиж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тус сургуультай албан ёсоор гэрээ байгуулж ажиллах гэрээний хувийг өгч санал хүсэлтээ өгөөрэй гэж 2015 оны 11 дүгээр сард 2 удаа өгч байсан боловч одоог болтол ямар ч хариу ирүүлээгүй. СӨХ-ны нягтлан бодогч, байцаагч нар очиж уулзаж, албан бичиг өгсөөр байхад СӨХ-ны төлбөрөө төлөөгүй.
Дунд гол шилтгээн СӨХ нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар 1 м.кв талбайн хөлсийг айл өрхөөс 160 төгрөг, албан байгууллагуудаас 600 төгрөгөөр тооцож авахаар шийдвэр гаргасан. Энэ нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.1, 16.4.2, 16.5-д заасан хуулийн заалтуудтай нийцэж байгаа болно.
Хариуцагч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,457,738 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ерөнхий боловсролын Соёмбо сургууль шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай сургууль улсын бүртгэлийн гэрчилгээнд 30-01 тоот гэж бүртгэгдсэн.
Анх Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цээб ХХК-ийн барьсан Цагдаа-2 хотхоны 30а байрны 441 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын тусдаа хаалгатай, оршин суугчдад ямар ч саад болохооргүй хэсгийг сургуулийн зориулалттай болгож бариулсан бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоос орон сууцны өмчлөгч биш юм.
Сууц өмчлөгчдийн холбооноос манайд хандаж байсныг зөвшөөрнө. Энэхүү өөрийн өмчлөлийн байрандаа 2015 оны 9 дүгээр сараас сургуулийнхаа үйл ажиллагааг эрхэлж эхлэх үед Дунд гол шилтгээн СӨХ-ны удирдлага байцаагч гэх хүмүүс СӨХ-ны төлбөр гэж дээрх нэхэмжлэлд дурдсанаас 2-3 дахин илүү төлбөр амаараа нэхэж эхэлсэн.
Бидний зүгээс дуудсан үед нь очих, хэд хэдэн удаа хүлээн авч уулзаж, төлбөрийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан. Ингэхдээ гэрээ хийхийг хүссэн бөгөөд манайд ирүүлсэн гэрээ нь маш тодорхой бус байсан. Шүүх хуралдаан дээр задаргаагаа гаргаж өгч байсан.
Гэрээний төслөө задаргаа хийж ойлгомжтой болгох хэрэгтэй. Ямар мөнгө ямар үндэслэлээр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.
Манай сургууль 30а байрны үзүүрт байдаг учир гэрэлтүүлэг хэрэглэдэггүй, мөн харуул хамгаалалт шаардлагагүй камертайн гадна тэнд харуул хамгаалалт байдаггүй учир гэрэлтүүлгийн болон харуул хамгаалалтын зардлыг зөвшөөрөхгүй.
Түүнчлэн хэрэгт СӨХ-ны нийт гишүүдийн хурлаас гарсан шийдвэр авагдаагүй байна. СӨХ-ны гэрчилгээ 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгогдсон байхад 8 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл дээр тамга, тэмдэг дарагдсан байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т заасны дагуу талбайн хэмжээг хэрхэн тодорхойлсон нь тодорхойгүй, биднээс санал аваагүй бөгөөд СӨХ нь манай сургуультай гэрээ байгуулаагүй.
Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн
нь:
Дунд гол шилтгээн СӨХ нь Соёмбо бага сургуулиас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,457,738 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ ... манайх орон сууцны өмчлөгч биш, ... ямар үндэслэлээр төлбөр тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, СӨХ манайхтай гэрээ байгуулаагүй, ... СӨХ-ны гишүүн биш, СӨХ байгуулагдаагүй байхад тамга, тэмдэгтэй байгаа нь эргэлзээтэй, ... лифт, гарааш ашигладаггүй, ... харуулын болон гэрэлтүүлгийн хөлс манайд хамааралгүй... гэж тайлбарладаг. /хх-42-43, 78 дугаар хуудас/
Шүүх Дунд гол шилтгээн СӨХ-г хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Учир нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа-2 хотхоны 30а, 30б, 30в байрны оршин суугчдын анхдугаар хурлаас сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, тус холбооны удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Дунд гол шилтгээн СӨХ-г мөн сарын 15-ны өдрөөс үүсгэн байгуулахаар болсон нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1,143.2 дахь заалтад нийцэж байна.
Хариуцагч тал нэхэмжлэгч Дунд гол шилтгээн СӨХ гэрчилгээ авахаас өмнө тамга, тэмдэгтэй байгаа нь эргэлзээтэй гэж маргадаг.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай /цаашид СӨХЭЗБНЗОСБДӨЭХөрөнгийн тухай хуулийн гэх/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулсанд тооцно гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас харахад Баянгол дүүргийн Засаг дарга тус холбоог 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр СӨХ-ны бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон байгаа хэдий ч Дунд гол шилтгээн СӨХ-г байгуулахаар оршин суугчдын хурлын шийдвэрийн дагуу холбооны удирдах зөвлөлийн тогтоол гарсан байх тул дээрх хуулийн 5.4-т зааснаар СӨХ-г байгуулагдсан тооцохоор байна. /хх-4, 57 дугаар хуудас/
Ерөнхий боловсролын Соёмбо сургууль нь нийтийн зориулалттай орон сууцны буюу Цагдаа-2 хотхоны 30а байрны 01 тоот хаягт байршилтай 441,42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь хариуцагчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог учир хариуцагчийг СӨХЭЗБНЗОСБДӨЭХөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан сууц өмчлөгч, сууц өмчлөгчдийн холбооны гишүүн гэж үзнэ.
Учир нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байхаар заажээ.
Нэхэмжлэгч Дунд гол шилтгээн СӨХ нь СӨХЭЗБНЗОСБДӨЭХөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, нэг айл өрх, албан байгууллагад ногдох төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг ба сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар өмчлөлд байгаа нийт талбайн хэмжээнд харьцуулан мөн СӨХ-дын Дээд зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Үлгэрчилсэн норм, засвар үйлчилгээний жишиг үнийг батлах тухай тогтоолыг жишиг болгосныг буруутгах үндэслэлгүй байна. /хх-5-7 дугаар тал/
Хариуцагч байгууллага нь СӨХ-ны хуралд оролцуулах боломжоор хангаагүй, гэрээ нь ойлгомжгүй байсан, орон сууцны конторт тусдаа мөнгө төлж байсан гэж маргах хэдий ч үүнийгээ баримтаар нотлоогүйн гадна Дунд гол шилтгээн СӨХ нь Соёмбо сургуулийн захиргаанд хэд хэдэн удаа дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрөө төлөхийг мэдэгдэж, төлөхгүй байгаа шалтгаанаа бичгээр болон биеэр мэдэгдэхийг хүсч байсан болох нь хэргийн 12, 25-27 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-12, 25-27 дугаар тал/
Нөгөөтэйгүүр, сууц өмчлөгч нь СӨХЭЗБНЗОСБДӨЭХөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар бүх гишүүдийн хурлын шийдвэр нь хуралд оролцсон олонхийн саналаар хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүргийг тус тус хүлээжээ.
Мөн СӨХЭЗБНЗОСБДӨЭХөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарах эд хөрөнгийг тодорхойлсон тул хариуцагч талын байрны гэрэлтүүлэг хэрэглэдэггүй, харуул хамгаалалт шаардлагагүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм.
Дунд гол шилтгээн СӨХ нь харуул, хамгаалалтын ажлын хөлсийг сар бүр олгодог болох нь шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдож байхын зэрэгцээ хариуцагч тал уг баримтыг үгүйсгээгүйн гадна Соёмбо сургуулийн хогны мөнгийг орон сууцны конторт төлдөг байсан гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна. /хх-60-68 дугаар хуудас/
Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, СӨХЭЗБНЗОСБДӨЭХөрөнгийн тухай хуулийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч Ерөнхий Боловсролын Соёмбо сургуулиас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,457,738 /хоёр сая дөрвөн зуун тавин долоон мянга долоон зуун гучин найман/ төгрөг гаргуулан Дунд гол шилтгээн СӨХ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Хариуцагчаас шүүхэд өгсөн Төрийн банкны баримтын хуулбар нь маргааны үйл баримтад хамааралгүй учир шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /хх-75 дугаар хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч Ерөнхий Боловсролын Соёмбо сургуулиас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,457,738 /хоёр сая дөрвөн зуун тавин долоон мянга долоон зуун гучин найман/ төгрөг гаргуулан Дунд гол шилтгээн СӨХ-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ерөнхий боловсролын Соёмбо сургуулиас 54,275 төгрөг гаргуулан Дунд гол шилтгээн СӨХ-нд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |