| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06067/И |
| Дугаар | 102/ШШ2016/05240 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2016/05240
2016 оны 09 сарын 29 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05240 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 9 дүгээр гудамж, 221 тоотод оршин суух Боржигон овогт Долгорын Хадбаатар /РД-РЭ56021815/-ын
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгож, ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Хадбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Хадбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн бөгөөд төрсний гэрчилгээ авахдаа өөрийн эх Долгороор овоглосон юм.
Би бага дунд сургууль, ТМС-д суралцаад анх Хөвсгөл аймгийн нэгдэл дундын үйлдвэрт ажилд ороод 1976 он хүртэл барилгачнаар ажиллаж байгаад цэрэгт явж 3 жил алба хаагаад буцаж ирээд Нэгдэл дундын үйлдвэртээ арматурчнаар ажиллах хүртэл өөрийн эмэг эх Хорлоогоор овоглож байсан юм.
Учир нь эмэг эх Хорлоо маань намайг гардан өсгөсөн учир эмэг эхээ хүндэтгэн хайрлах сэтгэлээр, тухайн үедээ гэнэн сэтгэлээр хандсан.
Одоо нас 60 хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс овог зөрсөн шалтгаанаа тодруулан ажилласан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн тул шүүхэд хандсан юм.
Миний хөдөлмөрийн дэвтэрт овог, нэрийг зөв бичсэн боловч ажилд томилсон зарим тушаалуудад Хорлоогийн Хадбаатар гэж бичигдсэн байгаагийн улмаас тушаал дээрх овог, нэр хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнээс зөрүүтэй байна гэсэн.
Би шүүхэд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргасан боловч шаардлагагүй юм байна.
Харин миний 021458 дугаартай мэргэжлийн үнэмлэх болон 329985 дугаар бүхий цэргийн батлах дээр миний овгийг Хорлоо гэж бичсэн тул уг баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлтийн нэг шаардлагаа өөрчилж байна.
2.Мөн миний өмнө нь ажиллаж байсан байгууллагуудын архиваас ажилд орсон гарсан тушаалын зарим нь гарч ирэхгүй байгаа тул намайг 1974 оны 7 дугаар сарын 19-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1979 оны 7 дугаар сарын 10-нээс 1979 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл мөн үйлдвэрийн автомашины завсарчнаар, 1979 оны 12 дугаар сарын 25-наас 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 2 дугаар яслид аж ахуйчаар, 1982 оны 02 дугаар сарын 25-наас 1982 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл АЦХС станцад хортон мэрэгчтэй тэмцэх группэд устгагчаар, 1982 оны 4 дүгээр сарын 18-наас 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус аймаг дахь Тээврийг удирдах газрын автопаркад автомашины засварчнаар, 1986 оны 6 дугаар сарын 20-ноос 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тус газрын аж ахуйн няраваар, 1987 оны 12 дугаар сарын 15-наас 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус газрын автопаркад уурын зуухны сантехникийн слесариар, 1990 оны 7 дугаар сарын 01-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөн аймгийн Тээврийн удирдах газрын автобусны дагалдан жолооч, жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, хүсэлт гаргагч Д.Хадбаатарын бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо мөн ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
1.Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болох шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 03-2/518 тоот лавлагаанаас харахад Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 8 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 111 дүгээр хуудсанд өрхийн тэргүүн Хандхүү овогтой Пүрэвжав 45 настай, эхнэр Сэндэнгийн Хорлоо 38 настай, охин Пүрэвжавын Долгор 8 настай, ... гэж бүртгэгдсэн, мөн Хөвсгөл аймаг нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1974 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаар ажилд томилох тушаалд хүсэлт гаргагчийг Хорлоогийн Хадбаатар гэж бичжээ. /хх-6, 8 дугаар тал/
Хүсэлт гаргагчийн эхийн нэрийг Долгор гэдэг болох нь түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, ХӨ1292411 дугаар бүхий паспорт /хуучин улаан паспорт/ зэргээр нотлогдож байх ба Д.Хадбаатар нь оюутан ахуй цагийн бичиг баримт болон цэргийн алба хаахдаа өөрийн овгоо Хорлоогоор бичүүлж байсан гэдэг нь мэргэжлийн үнэмлэх болон цэргийн батлах зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-4-5, 11, 44-45, 47 дугаар тал/
Шүүх дээрх баримтуудыг үндэслэн, Боржигин овогт Долгорын Хадбаатарыг Хорлоогийн Хадбаатар гэж бичигдсэн 021458 дугаартай мэргэжлийн үнэмлэхний, мөн 329985 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. /хх-44-45 дугаар хуудас/
2.Ажилласан байдлаа тогтоолгох шаардлагын тухайд:
Д.Хадбаатар нь 1974 оны 7 дугаар сарын 19-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1979 оны 7 дугаар сарын 10-нээс 1979 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл мөн үйлдвэрийн автомашины завсарчнаар, 1979 оны 12 дугаар сарын 25-наас 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 2 дугаар яслид аж ахуйчаар, 1982 оны 02 дугаар сарын 25-наас 1982 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл АЦХС станцад хортон мэрэгчтэй тэмцэх группэд устгагчаар, 1982 оны 4 дүгээр сарын 18-наас 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус аймаг дахь Тээврийг удирдах газрын автопаркад автомашины засварчнаар, 1986 оны 6 дугаар сарын 20-ноос 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тус газрын аж ахуйн няраваар, 1987 оны 12 дугаар сарын 15-наас 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус газрын автопаркад уурын зуухны сантехникийн слесариар, 1990 оны 7 дугаар сарын 01-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөн аймгийн Тээврийн удирдах газрын автобусны дагалдан жолооч, жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймаг нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1974 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаар тушаал /16.Хорлоогийн Хадбаатар гэж бичигдсэн/, мөн аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1982 оны 50 дугаар тушаал, Аймгийн Үйлчилгээний автобаазын даргын 1991 оны 02 дугаар тушаал, 1994 оны 19 дүгээр тушаалууд, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны архивын лавлагаа, Д.Хадбаатарын хөдөлмөрийн дэвтэр, фото зургууд, гэрч Б.Мөнгөнхуяг, Г.Батнасан нарын мэдүүлэг, баярын бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-8, 12-14, 15, 18-20, 29, 35, 42, 53-55 дугаар хуудас/
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Долгорын Хадбаатар /РД-РЭ56021815/-ыг дээрх байгууллагуудад тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Боржигин овогт Долгорын Хадбаатар /РД-РЭ56021815/-ыг Хорлоогийн Хадбаатар гэж бичигдсэн 021458 дугаартай мэргэжлийн үнэмлэхний, мөн 329985 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу Боржигин овогт Долгорын Хадбаатар /РД-РЭ56021815/-ыг1974 оны 7 дугаар сарын 19-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1979 оны 7 дугаар сарын 10-нээс 1979 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл мөн үйлдвэрийн автомашины завсарчнаар, 1979 оны 12 дугаар сарын 25-наас 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 2 дугаар яслид аж ахуйчаар, 1982 оны 02 дугаар сарын 25-наас 1982 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл АЦХС станцад хортон мэрэгчтэй тэмцэх группэд устгагчаар, 1982 оны 4 дүгээр сарын 18-наас 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус аймаг дахь Тээврийг удирдах газрын автопаркад автомашины засварчнаар, 1986 оны 6 дугаар сарын 20-ноос 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тус газрын аж ахуйн няраваар, 1987 оны 12 дугаар сарын 15-наас 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус газрын автопаркад уурын зуухны сантехникийн слесариар, 1990 оны 7 дугаар сарын 01-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөн аймгийн Тээврийн удирдах газрын автобусны дагалдан жолооч, жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД