| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 181/2023/03460/И |
| Дугаар | 210/МА2025/00231 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/00231
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1******* сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/05098 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******од холбогдох
Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай үндсэн, 2015 оны 1******* сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие ******* тоот хаягт байрлах 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 163.2 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг нөхөр болох БНСУ-ын иргэний авлагад тооцож *******оос шилжүүлж авсан.
1.2. *******ын хувьд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зуслангийн зориулалтаар ашиглаж, амьдардаг бөгөөд гэр бүлийн хамт түр амьдарч байгаад гаръя гэсний дагуу зөвшөөрч амьдруулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд чөлөөлж өгөхгүй, хууль бусаар амьдарч байгаа тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Иргэн оос 2013 оноос хойш нийт 9,471,560 төгрөгийн авлагатай байсан бөгөөд тэрээр 2015 онд ******* тоот хаягт байрлах 63 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг банк бусад алдах гээд байна, энэ байрыг танд худалдъя, та авлагаа хасаад зөрүүг нь өгчих гэсний дагуу *******-д 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 19,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 7,191,475 төгрөгийг төлж, барьцаанаас чөлөөлж, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 35,663,035 төгрөгөөр худалдан авч, одоог хүртэл амьдарч байна.
2.2. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийн нэр шилжүүлэх гэтэл нь *******ыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлчихье, түүнд барьцаа болгож хөрөнгө барьцаалахгүй бол намайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах гээд байна гэсэн гуйлтын дагуу зөвшөөрч, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр маргаан бүхий хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, мөн уг хөрөнгийн өөрийн 50 хувийг барьцаа болгон, 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр *******ын өмгөөлөгч *******д итгэмжлэл хийж өгсөн.
Энэ итгэмжлэлийн дагуу 2015 оны 1******* сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр 63 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл *******ад шилжсэн.
2.3. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг оос шударгаар худалдаж авсан, харин *******а нь төлбөртөө барьцаалсан. Тэрээр өөрийн авлагыг цагдаагаар сүрдүүлж, шахаанд оруулах байдлаар итгэмжлэл хийлгүүлэн энэ сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 1******* сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо ******* гудамж, ******* хаягт байрлах, 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн *******од ногдох хэсгийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү.
3. Сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. *******ын зүгээс *******ад уг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хүсэлт зориг байсан. Тийм учраас өөрийн өмчлөлд байсан хөрөнгөө *******ын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан зохицуулалтад хамаарахгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан ******* тоот хаягт байрлах, 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай /Ү-/, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 163,2 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай /Ү-/, үл хөдлөх эд хөрөнгүүдийг *******ын эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2015 оны 1******* сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, ******* тоотод байрлах 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт *******од шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгч *******ад холбогдуулан, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 163.2 м.кв талбайтай хөрөнгийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт *******од шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ******* татгалзсаныг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. оос авах 9,471,560 төгрөгийн авлага болон түүний *******-д төлөх төлбөрийг төлж, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 63 м.кв талбай бүхий хувийн сууцыг нийт 35,663,035 төгрөгөөр худалдан авч, одоог хүртэл амьдарч байна.
5.2. *******ыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлчихье, түүнд барьцаа болгож хөрөнгө барьцаалахгүй бол намайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах гээд байна гэсэн ын гуйлтын дагуу хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, улмаар 63 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өөрийн 50 хувиа барьцаа болгон түүний хуульч болох *******д итгэмжлэл хийж өгсөн.
5.3. Миний бие 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх сууцанд амьдарч байгаа бөгөөд жил бүрийн хавраас намар хүртэл /хүүхдүүдийн хичээл сургууль орох/ амьдардаг болно. Дээрх хувийн сууцыг иргэн миний бие шударгаар худалдаж авсан бөгөөд иргэн *******а бол төлбөртөө барьцаалсан. Учир нь тэрээр өөрийн авлагыг цагдаагаар айлган сүрдүүлж шахаанд оруулж байгаад надаас итгэмжлэл хийлгүүлэн маргаан бүхий сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан, тиймдээ ч өнөөдрийг хүртэл би сууцыг эзэмшсээр ирсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь хэргийн үйл баримтаас тодорхой байхад нотлогдоогүй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хангаагүйд гомдолтой байна.
5.4. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 8******* зүйлийн 82.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хариуцагчийн татгалзал нь энэ маргаанд хамааралгүй гэж өнгөцхөн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу эсхүл сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч нь оос үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан гэх тайлбар гаргадаг. Нэхэмжлэгчийн зүгээс худалдан авсан эсэх талаар маргаагүй. Хариуцагч нь *******д итгэмжлэл хийж өгсөн, уг итгэмжлэлийг үндэслээд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохгүй. Бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжиж, хариуцагч хасагдсан.
6.2. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд ямар шаардах эрхийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг тодорхой болгож өгөөгүй. Шаардах эрхийн хугацаа хэзээ эхлээд, хэдийд дуусах байсан нь тодорхойгүй байгаа учир хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******од холбогдуулан ******* тоот хаягт байршилтай 63 м.кв талбай бүхий хувийн сууц, 163.2 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 9 дүгээр сарын 21, 2015 оны 1******* сарын 11-ний өдрүүдийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, дээрх 2 хувийн сууцыг газрын хамт шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гарган маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 1******* сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ******* тоот хаягт байршилтай 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хариуцагчид ногдох хэсгийг шилжүүлэхийг даалгах гэж өөрчилж, бусад шаардлагаас татгалзжээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. *******а нь ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2015 оны 1******* сарын 11-ний өдөр, ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 163 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн. /хх-ийн 5-6 дугаар тал/
3.2. ******* нь той 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* тоот хаягт байршилтай, 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ. /хх-ийн 29 дүгээр тал/
3.3. Улмаар 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-гээр нь ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр *******ад шилжүүлж, уг гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, *******а нарыг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх-ийн 27, 30, 74 дүгээр тал/
3.4. Түүнчлэн, *******ыг төлөөлж ******* нь 2015 оны 1******* сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ-гээр ******* тоот хаягт байршилтай, 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн *******од ногдох хэсгийг хариу төлбөргүйгээр *******ад шилжүүлж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ыг 2015 оны 1******* сарын 11-ний өдөр бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх-ийн 5, 31, 128 дугаар тал/
4. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүйн улмаас талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, үндсэн нэхэмжлэлээс зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулна.
4.1. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нь ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 163 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд мөн, хариуцагч уг хөрөнгийг эзэмших эрхгүй болох нь тогтоогдсон талаар зохигчийн маргаагүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, хариуцагчийн эзэмшлээс дээрх эд хөрөнгийг чөлөөлж, шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн. Энэ шийдэлд хариуцагч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн энэ талаар давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.
4.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байхыг шаардана.
Хуулийн дээрх зохицуулалтад заасан хууль ёсны өмчлөгч гэдэгт зөвхөн улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгүүлсэн байх нь хангалтгүй бөгөөд уг эрхийг хууль болон гэрээний дагуу олж авсан, гэрээ хүчин төгөлдөр байх учиртай.
Зохигчийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний талаар хариуцагч нь өмчлөх эрхээ шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, ыг *******ад өр төлбөрөө төлж дуустал барьцаа болгох зорилгоор дүр үзүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг *******ад шилжүүлэх итгэмжлэлийг түүний өмгөөлөгч *******д өгсөн гэж, харин нэхэмжлэгч нь гэрээний дагуу бэлгийг хүлээн авсан гэж тайлбарласнаас үзэхэд хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл дүр үзүүлсэн гэдгийг нэхэмжлэгч мэдээгүй тохиолдолд дээрх гэрээ хүчин төгөлдөр байна.
4.3. Бэлэглэлийн гэрээ нь тодорхой эд хөрөнгийг ямар нэг хариу төлбөргүйгээр шилжүүлэх бэлэглэгчийн хүсэл зоригоор илэрхийлэгдэх нэг талын хэлцэл боловч үүнийг хүлээн авахыг зөвшөөрсөн бэлэг хүлээн авагчийн хүсэл зоригоос хамааран хийгддэг.
Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу 2015 оны 1******* сарын 11-ний өдөр дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дангаар өмчлөх эрх нэхэмжлэгчид үүсэж, хариуцагчийн өмчлөх эрх дуусгавар болсон нь хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээний үр дагавар үүссэн. Харин уг үр дагаврыг хариуцагч хүсээгүй буюу эд хөрөнгө бэлэглэх хүсэл зориг байгаагүй гэдгийг нэмжлэгч мэдэж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Учир нь:
Хэрэгт авагдсан БНСУ-ын иргэн //-ийг төлөөлж *******а болон нарын байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Өр барагдуулах хэлцлээр нь 110,000 ам.долларыг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 5 удаагийн төлөлтөөр хэсэгчлэн төлж дуусгах, уг төлбөрийг төлж дуустал түүний эзэмшил, өмчлөлийн ******* зуслангийн 434 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх, уг газар дээрх 163 м.кв болон 63 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 55,000 ам.долларт тооцон *******ад үнэ төлбөргүйгээр шилжүүлж, эзэмшил, өмчлөлд байлгах, өр барагдуулах хуваарийг 15 хоног, түүнээс дээш хоногоор зөрчвөл дээрх хөрөнгүүдийг 55,000 ам долларт тооцож, өрөндөө авахаар тохирчээ. /хх-ийн 155-156 дугаар тал/
Улмаар, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр *******а нь ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 63 м.кв талбайтай хувийн сууцыг оос хариу төлбөргүйгээр шилжүүлсэн авснаар 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлд *******той хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн. /хх-ийн 27-30, 74 дүгээр тал/
Харин ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 163 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх шилжүүлсэн гэрээ хэрэгт авагдаагүй боловч 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр оос *******ын өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, мөн хаягт байршилтай 434 м.кв талбайтай газар эзэмших эрх 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр *******ын эзэмших эрхэд бүртгэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан газар эзэмших гэрчилгээ болон улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хх-ийн 75, 105 дугаар тал/
Мөн 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ******* нь 63 м.кв талбайтай хувийн сууцны өөрт ногдох хэсгийг *******ад бэлэглэх, худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг *******д олгосон итгэмжлэлийг өгсөн, уг итгэмжлэлийг үндэслэн *******ыг төлөөлж ******* нь 2015 оны 1******* сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээг бичгээр хийж, уг гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг *******ад шилжүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр мөн өдрөө *******ад өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 5, 31, 128 дугаар тал/
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд БНСУ-ын иргэн //-д ын төлөх 110,000 ам.долларыг төлүүлэх зорилгоор *******а болон , ******* нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 21, 2015 оны 1******* сарын 11-ний өдрүүдийн бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх тул хариуцагчийн эд хөрөнгөө үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэл зоригийн дагуу нэхэмжлэгч маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүлээн аваагүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хувьд бэлэглэлийн гэрээний нэгдмэл хүсэл зориг илэрхийлэгдээгүй буюу хариуцагч эд хөрөнгөө бэлэглэх хүсэл зориг илэрхийлээгүй, дүр үзүүлсэн илэрхийлэл гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.
Энэ тохиолдолд талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул талууд хэлцлээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүргийг хүлээнэ.
5. Нэгэнт талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус нөхцөлд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэх тул нэхэмжлэлээс ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хариуцагчид ногдох хэсгийг өмчлөлд нь буцаан шилжүүлэх үүрэгтэй тул сөрөг нэхэмжлэл хангагдана. Уг хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх асуудал нь цаашид талуудын хооронд маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй тул хариуцагчийг маргаж буй хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь хууль зөрчихгүй.
Нэхэмжлэлээс хангасан хэсэгт өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
6. Хариуцагчийн гаргасан дараах гомдлыг хангахгүй орхино.
6.1. Нэхэмжлэгч шаардах эрхээ хариуцагчтай байгуулсан гэрээг үндэслэсэн боловч уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй, уг гэрээгээр шилжүүлэн авсан хөрөнгийн өмчлөгчийн хувиар өмчийн эрх зүйн шаардлага гаргасан тул маргааны зүйлийн талаар шаардах эрхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1******* сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/05098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 163 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс үлдэх ******* ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан ******* тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай. гэж,
4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 210,600 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17******* зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА