| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0507/Э |
| Дугаар | 525 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 525
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч С.Оюунжаргал,
хохирогч Х.Чинбат,
шүүгдэгч Б.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар адуун овогт Болдын Ганзүгт холбогдох эрүүгийн 1903003380219 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Данзангийн 3 байр 57 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хар адуун овогт Болдын Б.Г/РД: ПВ93050211/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Б.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Гнь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр сургуулийн уулзварт 2019 оны 3 дугаар сарын 30-ны шөнийн 01 цаг 47 минутын орчимд "Медиа Холдинг" ХХК-ний эзэмшлийн "Тоёота Приус" маркийн 49-15 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-д заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө", мөн дүрмийн 3.4-д заасан "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, ...үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Чинбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Х.Чинбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...тэгтэл 01 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн уулзвараар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт зам хөндлөн гарсан, тухайн үед зам хөндлөн гарч байхад миний баруун гар талаас гэнэт нэг машин гараад ирээд намайг мөргөсөн, тэгтэл нэг хүн хажуунаас "та босч чадахнуу" гэсэн тэгтэл би босож чадахгүй байсан, би баруун талын хөлөө хартал шилбэ хэсгээрээ хугарчихсан байх шиг байсан, эмч намайг 6 сарын хугацаанд алхаж гишгэж, ажил хийж болохгүй гэж хэлсэн, иймд би жолоочоос ажилгүй байх хугацааны 4 сарын цалин болох 3.200.000 төгрөг нэхэмжилж байна, эмчилгээний зардалд нэхэмжлэх хохирол байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,
гэрч Б.Намжилсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Гмашин жолоодож байгаад 39 дүгээр сургуулийн уулзварын гэрэл дохион дээр зогсож байгаад хөдөлсөн, Б.Ггэнэт тормоз гишгэсэн тэгэхээр нь би гайхаад яасан гэж асуутал Б.Г"хүн" гэж хэлээд машинаа зогсоочихоод машинаасаа буусан, Б.Гнөгөө хүн дээр очоод "ахаа яасан зүгээр үү босож болохнуу" гэсэн, тэгтэл нөгөө хүн "ах нь босож чадахгүй байна миний хөл хугарчихсан юм шиг байна" гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-35-37/,
иргэний хариуцагч Т.Ууганбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Манай компаний Тоёота приус маркийн 49-15 УНР улсын дугаартай автомашинд ослоос болж эвдэрсэн гэмтэл байхгүй, Б.Ганзүгээс нэхэмжлэх хохирол гомдол байхгүй, манай ажлын цаг дуусчихсан байсан учир бусдад учирсан хохирлыг барагдуулах боломжгүй, жолооч Ганзүгийн өөрийнх нь буруу" гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 4296 дугаартай: "Х.Чинбатын биед баруун шаант ясны ил хугарал, зүүн шуу, баруун тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 50х/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 17456 дугаартай: "...Баруун талын хол ойрын их гэрлийн тусгал стандартад заагдсан хэмжээнээс доогуур байгаа нь үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнийн цагт замын гэрэлтүүлэг болон бусад хүчин зүйлээс шалтгаалж жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлнө" гэх дүгнэлт /хх-ийн 58-64х/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: "Тоёота Приус маркийн 49-15 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Болд овогтой Б.Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-д заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө", мөн дүрмийн 3.4-д заасан "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, ...үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна" гэх магадлагаа /хх-ийн 68-69х/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8х/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Ганзүгийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Х.Чинбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Б.Гнь эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байгаа. 4 сар ажилгүй байсан цалин 800.000 төгрөгийг хэзээ төлөхөө бид хоорондоо тохирсон байгаа, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Гомдолгүй саналгүй...” гэж байх тул шүүгдэгч Б.Ганзүгийг уг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Х.Чинбат нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ганзүгт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохиролоо бүрэн төлөхөө илэрхийлж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.Ганзүгийн ¹914792 дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнд шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх зүйтэй байна.