| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0541/Э |
| Дугаар | 558 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 558
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж
нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Төмөрбатын Т.Мэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911014700602 тоот хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилдаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 10-19 тоотод амьдардаг, 2 удаагийн ял шийтгэлтэй,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 cap 10 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 442 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 580 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 cap 21 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Төмөрбатын Т.М /РД- ХН88030216/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.М нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Япон улсын иргэн Ишикава Шүнсүкэ /ISHIKAWA SHUNSUKEZ/-ийн халааснаас "I PHONE XS MAX" загварын rap утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Ишикава Шүнсүкэ /ISHIKAWA SHUNSUKE/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Blue Sky зочид буудлаас 15 цаг 45 минутын орчим гараад УИД орох зорилготой Төв шуудангийн урдуур замын хойд талаар ганцаараа алхаж байсан. Тэгээд мөнгөн завьяагийн автобусны буудал дөнгөж өнгөрөөд куртикны зүүн талын халаасандаа гараа хийсэн чинь миний "IPHONE XS MAX" rap утас алга болсон байсан. Тэгээд гар утас алга болсон болохоор би яахаа мэдэхгүй хэсэг зогсож байсан чинь нэг цагдаа явж байгаа харагдахаар нь нөгөө цагдаад хэлсэн чинь тэр цагдаа цагдаагийн газар руу залгаж 2 цагдаа ирсэн. Тэгээд би цагдаагийн газар дээр ирж болсон хэргийн талаар мэдүүлэг өгсөн. Яг хэн миний гар утсыг хулгай хийсэн талаар мэдээгүй. Гэтэл өнөөдөр буюу 2019.05.21-ний өдөр цагдаагийн газраас өчигдөр орчуулга хийсэн эмэгтэй рүү хэлээд би мэдэж өнөөдөр надад орчуулга хийж өгч байгаа Нинжцолмонг дагаж цагдаагийн газар дээр ирэхэд цагдаа миний хулгайд алдсан гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Миний хулгайд алдсан гар утас мөн байсан, би өөрийн кодоо хийж онгойлгосон. Дотор нь хадгалагдсан байсан мэдээллийг устгаагүй байсан. ...2019 оны 5 дугаар сарын 22-ны өглөө Япон улс руу буцаад нисэх учраас хавтаст хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй. Мөн шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй болохоор миний оролцоогүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү" гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,
гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би өнөөдрөөс эхлээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 14 хоногийн хугацаатай дадлага хийж байгаа юм. Өнөөдөр 14:30 цагийн үед цагдаагийн хэлтэс дээр очиж илтгэх хуудас өгчихөөд буцаад хороо руу 1-р сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний замаар ганцаараа сонсогч хувцастай явж байхад Япон улсын иргэн гүйж ирээд англиар утсаа алдчихлаа, туслаарай гэж тусламж хүсэхээр нь өөрийн 93029996 дугаарын утсаар цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн" гэх мэдүүлэг /xx-ийн 29х/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11х/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19х/, Эд зүйлийн үнэлгээ /xx-ийн 36х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.Мийг шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн халаасанд байсан гар утсыг нууц далд аргаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.Мэд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, урьд 3 удаагийн хулгайн гэмт хэрэгт шийтгүүлсэн хувийн байдлыг нь харгалзан түүнд шүүх тохирох ял шийтгэлийг оногдуулав.