Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 557

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Д.А,

нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар Соёо овогт Дугарсүрэнгийн Д.Аэд холбогдох эрүүгийн 1911005830577 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 6-110 тоотод оршин суух, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил, 3 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан 3 жил, 3 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэгдсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Хар Соёо овогт Дугарсүрэнгийн Д.А /РД: МЗ87032511/

                                                                                                                                 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/  яллагдагч Д.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.А нь 1. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 5 дугаар гудамж 123 тоотод суух хохирогч Г.Дарханбаярын агуулахад нэвтэрч 18кг жинтэй “Panther” нэртэй туухай 16 ширхэг, 20кг жинтэй 2 ширхэг туухай, нэр загвар тодорхойгүй 2 ширхэг хуучин проектор, худгийн насос, хуучин төмөр сейф зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 6.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг

шүүгдэгч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...2019 оны 02 дугаар сард би хэдний өдөр гэдгийг сайн мэдэхгүй байна. Залгаа хамар хашаа руу хаалгаар нь яваад орсон. Доод талын хэсэг рүү нь ороод хаалгыг нь татсан чинь онгойсон. Уг өрөөнд байсан 2 ширхэг кино хийдэг төхөөрөмжийг авсан. Тэгээд хашаагаар нь гарахгүй хашаагаар дамжаад өөрийнхөө хашаа руу орсон. Тухайн өдөр аав Дугарсүрэн ажилтай байж таарсан юм. Тэгээд үүдэндээ оруулж тавьчхаад маргааш өглөө нь Бөмбөгөрийн автобусанд суугаад Ланд гэх компьютерийн газар очоод кино зураг авах төхөөрөмж авах хүн байна уу гээд хараад байсан чинь хуучны аппарат зэрэг эд зүйлс өрчихсөн залуу байхаар нь 1 ширхгийг нь авч очоод 25,000 төгрөгөөр зарсан .... 2 хоногийн дараа аавыг ажилдаа гарахад нь үлдсэн 1 ширхэг төхөөрөмжийг аваад гарсан. Дахин нөгөө залуудаа 30,000 төгрөгөөр зарсан. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу битүүний өдөр миний аав хүү хоёр зүүн хараа явна гээд байсан. Тэгээд мөнгөгүй болчхоод байсан юм. Би кино хийдэг төхөөрөмж хулгай хийхдээ туухайнуудыг байхыг харчихсан юм. Тэгээд битүүний өдөр 15-16-ны хооронд дахиж ороод туухайнуудыг болон бор өнгийн сейфийг аваад гадаа үүднийх нь ойролцоо овоолж байгаад такси барьсан. Тэгээд тэр туухайнуудыг Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байх түүхий эдийн цэгт зарчихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х/

хохирогч Г.Дарханбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би кино хийхэд ашигладаг тоног төхөөрөмжөө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 5-123 тоотод байх хашаанд оруулж байрлуулсан юм. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хулгайч орсон талаар мэдсэн. Намайг хашаандаа очсон чинь хашааны хаалга онгорхой, байшингийн ард талын хаалга бас онгорхой байсан. Тэгээд байшиндаа ороод эд зүйлсээ бүртгэсэн чинь зарим эд зүйл алга болсон байсан .... 1 ширхэг нь 18кг жинтэй туухай нийт 16 ширхэг туухай. Уг туухайн дээр /PANTHER/ гэх бичиглэлтэй. Тус бүрийн үнэ 150,000 төгрөг. 1ширхэг нь 20 гаран кг жинтэй нийт 2 ширхэг туухай. Уг туухайн дээр /PANTHER/ гэх бичиглэлтэй. Уг туухайн голдоо нүхтэй. Дээрээ бариултай. Гийр шиг хэлбэртэй хавтгай туухай байгаа. 2 ширхэг проектор. 35 мм-ийн хальсны проектор байгаа. Нөгөөх нт 16 мм-ийн хальсны проектор. Худгийн насос 1 ширхэг Зуслангийн газар усалдаг насос байгаа. Улаан хүрэн өнгийн жижигхэн төмөр сейф 1 ширхэг..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

Иргэний нэхэмжлэгч Д.Дэлгэрсүрэнгийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэг залуу миний хуучны камерын цуглуулга руу хараад байгаад байсан. Тэгээд би хараад зогсоод байхаар нь би тэр залуугаас чи сонирхсон юм уу гэж асуусан чинь та ийм хуучны зүйл авах уу гэж асуусан. Надад өөрийгөө танилцуулахдаа гэх нь 25 дугаар эмийн сангийн ойролцоо байдаг гэж хэлж байсан. Тэгээд хуучны 35 мм-ийн хэмжээтэй проектор аваад ирсэн. Би ч бас яг тэрийг нь сонирхоогүй л дээ. Өөрөө 25,000 төгрөгөөр өгчихнө гээд байсан юм. 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө надад тэр залуу хуучны 16 мм-ийн хэмжээтэй проектерийг 30,000 төгрөгөөр зарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 39х/,

Иргэний нэхэмжлэгчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Надад нийт 55.000 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг барагдуулаагүй байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,

Иргэний нэхэмжлэгч Д.Цэцэгсүрэнгийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу цагаан сарын баярын битүүний урд өдөр 13-15 цагийн хооронд цайвар өнгийн машинтай нэг залуу ирсэн. Тэгээд бууж ирээд төмөр авах уу гэж надаас асуусан. Тэгээд би авна гэсэн чинь машинаасаа туухай, гаргаад ирсэн. Тэгэхээр нь би наадах чинь төмөр биш ширэм байна гэж хэлсэн чинь Тэгээд төмөр биш юм чинь авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь хэсэг байж байгаад та ширэмний үнээр бодоод авчих гэж хэлсэн 1 ширхэг туухай нь 17-18 кг жинтэй байсан. Нийт 12 туухайг би нийт 15,000-17,000 орчим төгрөгөөр бодож худалдаж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

гэрч Б.Мягмаржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Д.А гэх хүнийг танина. Д.А гэх нэртэй хүнтэй би 2011 онд анх танилцаж үерхэж байгаад 2012 оноос эхлэн гэр бүл болоод нэг гэртээ орж амьдраад дундаасаа 2 хүүхэдтэй юм... Хэсэг хугацаанд буюу 2012-2015 оны хооронд намайг Номин их дэлгүүрт ажиллаж байхад электрон бараан дээр худалдааны зөвлөхөөр ажилладаг байсан. Тэгээд ажиллаж байх хугацаандаа бараа дутсан гэх асуудлаар халагдаад гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14х/, Дамно ХХК-ны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЧД-2-19-272 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 46-47х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

2. 2019 оны 02 дугаар сарын 05-ны шөнийн 22 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 6 дугаар гудамж 129 тоотод суух хохирогч П.Пэрэнлэйрагчаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрт нэвтэрч, “Самсунг” маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.000.360 төгрөгийн хохирол учруулсан,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буюу шинийн нэгний гэртээ байж байгаад өлсөөд байхаар нь урд талын Сүхээ гэдэг айлд орсон юм. Тэгсэн чинь 2-3 хүн ирсэн бууз жигнээд, цай чанасан байсан. Тэгээд хоол, ундаа уучхаад Сэржим нэртэй 0.75 литрийн архи шилийг хувааж ууцгаасан. Тэгээд би гарч яваад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэй 6-129 тоотод байх Хүүхнээ гэх айлд ороод баруун талын айл руу очоод хаалгыг нь татсан чинь цоож онгойчихсон. Гэрэл унтраалттай хүн байхгүй болохоор нь би буцаад гараад явсан. Би буцаж гарч яваад ингэж мөнгөгүй явж байхаар Хүүхнээ гэх айлын зурагтыг авъя гэж бодсон. Тэгээд буцаж ороод хойморт нь байсан 49-н инчийн Самсунг маркийн зурагтыг авсан. Тэгээд буцаж гэртээ авч ороод байж байгаад 2 хоногийн дараа -н шард байх барьцаалан зээлдүүлэх газарт 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 104-106х/,

хохирогч П.Пэрэнлэйрагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 6-129 тоотод 2014 оноос хойш эхнэр хүүхдийн хамтаар амьдарч байгаа юм. 2019 оны 02 дугаар сарын цагаан сарын битүүний урд өдөр нь гэр бүлийн хамтаар Завхан аймаг руу шинэлэх гэж яваад гэрт хүн үлдзэгүй юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгаас гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд гэрийн хойморт байх зурагтын тавиур дээр байсан зурагт алдагдсан байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байхад цагдаагийн байгууллагаас танай гэрт хулгай орсон уу хулгай хийсэн хүнийг чинь олсон та ирж уулзах уу гэхээр нь иржуулзаад цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан ... Манай гэрээс алдагдсан 55 инчийн Самсунг загварын хүнхэр дэлгэцтэй эл си ди зурагт алдагдсан. Уг зурагтыг 2018 оны 11 дүгээр сард Төгс хурц ХХК-наас 1,300,000 төгрөгөөр худалдаж авч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 90-92х/,

гэрч Т.Дашдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2019 оны 02 дугаар сарл ажил дээрээ байж байхад манай нөгөө салбараас залгаад нэг зурагт тавих гэж манай салбар дээр багтахгүй байна энэ хүнийг хүлээж байгаач гэж хэлсэн тэгээд хүлээж байтал 22 цагийн үед нэг залуу зурагтаа бариад хүрээд ирсэн. Тэгээд би хөдөө явах гэж байгаа юм манай эхнэр ирж зурагт авах байх гэж хэлээд өөрийн бичиг баримтаар тэмдэглүүлээд барьцаанд тавьсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 93-94х/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 84х/, Сүртэй 3 барьцаат зээлийн газрын DD683 зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 86х/, Дамно ХХК-ны 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ЧД-2 19-151 дугаартай Самсунг маркийн 55 инчийн зурагт 1.000.360 төгрөг..." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 97-98х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

3. 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн оройн 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 10-3596 тоотод байрлах хохирогч Б.Солонгын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч, 2 хаалгатай хуучин хөргөгч, Шарф брендийн халуун баригчтай ус буцалгагч, Энх-Амгалан хааны дүрс бүхий шаазан эдлэл тус бүр 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 398.000 төгрөгийн буюу нийт 7.998.360 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...тухайн үед аавын түрээсэлж байсан нийтийн байр орох замдаа эсрэг талын гудамжинд байх айлын хашаа руу орж байшингийн хаалгыг татаж үзэхэд цоожгүй байсан. Ороод эзэнгүй байхаар нь орж хэрэг болох зүйл байна уу гэж үзэхэд том өрөөнд байх бурхны тавиур дээр байсан шаазан Энх-Амгалан хааны дүрс бүхий бурхныг, гал тогооны өрөөнд байсан цагаан өнгийн нэрийг нь мэдэхгүй ус буцалгагч зэргийг авч гарахдаа сүүлд авсан хөргөгчийг хараад эргэж ирж авна гэсэн санаа зорилготой гарч яваад шаазан эдлэл болон ус буцалгагчийг "Хүчит Шонхор" худалдааны төвийн урд зам дээр зогсож байгаад 10.000 төгрөгөөр зараад Хороолол орж ПС тоглох гэсэн боловч намайг согтуу байсан болохоор үйлчлээгүй. Тэгээд архи уугаад алхаж яваад Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээрээс таксинд гар өргөөд Дэнжийн 1000 орж гэрээс юм аваад, Сансар орно гэж хэлсэн. Өдөр нь орсон айлын гадаа очиж зогсоод уг айл руу орж хүн байгаа эсэхийг нь хараад эзэнгүй байхаар нь эргэж гарч таксины жолоочийг дагуулж орж ирээд уг хөргөгчийг дамжилж гараад машинд хийх гэж байхад баахан хүмүүс гарч ирээд бөөн юм болоод, гэрийн эзэд гээд маргаан болоод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 147-148х/,

хохирогч Б.Солонгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 10-3596 тоотод өөрийн эх Ж.Болормаа, нөхөр, хүүхдийн хамтаар амьдардаг. 2019 оны 5 дугаар сарын эхээс бид нар өөр газар амьдрах болж, уг байшин эзэнгүй байх болсон. 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр манай ээжийн эгч Д.Энхтуяагийн гэр нь манай урд талд байдаг юм. Тэгээд хэрэг гардаг өдрийн урд өдөр манай байшингийн хаалга нь онгорхой байхаар нь орж үзсэн чинь эд зүйл алдагдсан байдалтай, бурхны урд байдаг Энх-Амгалан хааны дүрстэй шаазан эдлэл, халуун баригч сав зэрэг алдсан байсан болохоор тэр өдрөөс хойш манай гэр лүү байнга харж байсан. 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр орой манай гэрийн гадаа машин ирж зогсоод нэг хүн ороод удалгүй машины жолоочийн хамтаар цуг орж эргэж гарч ирэхдээ гэрийн хөргөгч дамжлаад гарч ирсэн байсан. Тэгээд манай эгч Энхтуяа нь нөхөр В.Эрдэнэчулууны хамтаар гарч тэр хоёр хүнийг саатуулж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 126-128х/,

гэрч Д.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед манай нөхөр гэрээс гараад манай гэрийн эсрэг талд байдаг манай нагац дүүгийн гэрийн хаалга онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрт нь ороод үзсэн чинь үүдний амбаарт нь хөргөгчийг нь гаргаад тавьчихсан байсан. Цааш ороод үзэхэд манай дүүгийн гэрээс Энх-Амгалан хааны баримал, цахилгаанд залгадаг дээрээс нь дарахаар халуун ус гардаг ус буцалгагч маягийн халуун сав алга болсон байсан. Би өдөржин цонхоор харж байгаад 21 цагийн үед буюу харанхуй болж эхлэхэд манай дүүгийн гэрийн гадаа Тоёота Сента маркийн бага оврын жийп шиг машин ирж зогсоод, дотроос нь дунд зэргийн нуруутай, бандгар дуу согтуу залуу бууж ирээд манай дүүгийн гэрийн хашааны хаалгыг сурамгай гэгч онгойлгоод орсон. Энэ үед тэр машины жолооч бололтой 185 орчим өндөртэй биерхүү, махлаг 30 орчим насны залуу бууж ирээд машины багажийг нээсэн. Нөгөө манай дүүгийн гэр лүү орсон залуу удалгүй гарч ирээд машиныг тойроод жолооч залууг дагуулж буцаж ороод хөөргөгчийг нь дамжлаад гараад ирсэн. Энэ үед би өөрийн нөхөр Эрдэнэчулуун, хүү Батзориг нарын хамтаар очиж тэр хулгайч нарыг барьж аваад цагдаа дуудсан. Энэ үед тэр хулгайч залуу зугтах гээд манай хүүхэдтэй зууралдсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 129-130х/,

гэрч У.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн орчим өөрийн эзэмшлийн 94-42 УБИ улсын дугаартай Тоёота Синента загварын тээврийн хэрэгсэлтэй явж байхад автобусны буудал дээр нэг үл таних согтуу залуу гар өргөөд збгсож байхад нь очоод хаа хүрэх гэж байгаа юм гэж асуухад Дэнжийн 1000 ороод гэрээсээ юм аваад Сансар явна гэж хэлсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Хүчит шонхор худалдааны төвийн урд талын гэр хорооллын гудамжаар дээшээ өгсөж явж байгаад нэг айлын гадаа ирж зогсоод тэр залуу буугаад за түр байж байгаарай гэж хэлээд хажууханд байх хашаа руу энд манай аав, ээж байдаг юм гэж хэлээд нэг хашаа руу явж ороод 2-3 минут болоод эргэж гарч ирээд намайг анх зогсоосон айлын хашаа руу явж ороод намайг машиндаа суугаад хүлээж байхад гарч ирээд хоёулаа цуг ороод хөргөгч дамжлаад гаргая гэж хэлэхээр нь би цуг ороод хэр том юм бэ гэж асуугаад орж хараад 2 хаалгатай том хөргөгчийг наад талын коридорт нь байрлуулсан байхаар нь эргэж ганцаараа гарч ирээд тээврийн хэрэгслийнхээ хойд талын суудлыг урагшлуулж засаад, эргэж ороод хөргөгчийг дамжлаад гэрээс нь гаргаж хашааны гадна талд гаргаж машиныхаа хажуу талд байрлуулсан чинь ахимаг насны эрэгтэй, эмэгтэй болон түүний хүү гэх хүмүүс гарч ирээд та нар яагаад айлын гэрээс хулгай хийгээд байгаа юм, наад байшин чинь манай эгчийн гэр байгаа юм гээд зууралдаж, маргаан болж байгаад нөгөө хөргөгч авах гэж байсан залуу айлын хүмүүс олон болоод ирсэн чинь зугтах гээд зууралдаж байгаад шороон дээр өнхөрч унаад, хашааны булан руу зугтаж гүйгээд хүмүүс нь барьж аваад удалгүй цагдаа ирээд..." гэх мэдүүлэг /хх-ийн 135-136х/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 119-123х/, Дамно ХХК-ны 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ЧД-2-19-304 дугаартай "...хуучин хөргөгч 1 ширхэг 270.000 төгрөг..." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 138-139х/, Дамно ХХК-ны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ЧД-2-19-316 дугаартай "...Шарф брендийн халуун баригч ус буцалгагч 1 ширхэг, 48.000 төгрөг, Энх-Амгалан хааны дүрс бүхий шаазан эдлэл 1 ширхэг 80.000 төгрөг, нийт 128.000 төгрөг..." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 142-143х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Д.Аийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор нийт 3 удаагийн үйлдлээр нууц далд аргаар хохирогч Г.Дарханбаяр, П.Пэрэнлэйрагчаа, Б.Солонго нарын өмчлөлийн эд зүйлийг хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Дарханбаяр, П.Пэрэнлэйрагчаа, Б.Солонго нарт учирсан хохиролыг шүүгдэгч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Аэд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.