Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 564

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Надмидын Н.Эад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811004180418 тоот хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Чингэлтэй дүүрэг Сурагчийн 49-1161 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Надмидын Н.Э /РД- ЧВ88120611/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ану" караокед хохирогч П.Сүхбаатарын эзэмшлийн "Самсунг галакси-Эс 7" /Samsung galaxy S-7/ загварын rap утсыг "яриад өгье"" гэж хуурч залилан авч нийт 576.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би Сүхбаатартай уулзахаас өмнө нэг танил эмэгтэйтэйгээ уулзахаар тохирсон байсан ба залгах гэсэн чинь миний утас цэнэггүй байсан болохоор Сүхбаатараас гар утсыг нь гуйж аваад караоке дотроо найз хүүхэнтэйгээ ярьж байгаад гар утсыг нь эргүүлж өгөөд хэсэг хүлээсэн боловч миний хүлээсэн хүүхэн ирэхгүй болохоор нь би Сүхбаатараас дахин гар утсыг нь гуйж аваад ярихаар гадагш гарсан. Гадаа гараад ярьж байгаад эргэж ороод Сүхбаатарт нөгөө хүүхэн чинь ирээд ав гэж байна гэсэн чинь өөрсдийг нь дуудчих гэхээр нь за гэж хэлж эргэж гадаа гараад Сүхбаатарын гар утсыг аваад тэр чигтээ яваад орой 22 цагийн орчим нөгөө гар утсыг нь унтраагаад сим картыг нь авч хаячихаад гудамжинд явж байсан танихгүй хүнд 100.000 төгрөгөөр зарчихаад мөнгөөрөө архи уугаад дуусгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39х/

хохирогч П.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр намайг гэртээ амарч байхад Н.Э гэх танил маань 88939510 дугаараас надруу залгаж хоёулаа уулзая, манай 2 найз 100 айлд байна би тэр хоёрыг дуудчихъя 4-үүлээ нийлж караокед цуг сууя гэсэн. Тэгээд Н.Эыг би Бөмбөгөр худалдааны төв дээр ирээд над руу залгаарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 21 цагийн үед 5-р хороонд байрлах АНУ караокед уулзаад Н.Э надад хоёулаа 100 айл явж хоёр найзыгаа авчрая гэхэд би чи найз нарыгаа аваад ирээ би хол явмааргүй байна тэр хоёр караокед сууна гэж байгаа бол өөрсдөө хүрээд ирнэ биздээ гэсэн. Н.Э АНУ караокед орж ирээд удаагүй байхад миний утас нэгжгүй байна утсаа өгөөч би гараад яриад өгье гэхээр нь би түүнд утсаа өгсөн. Би дотор өрөөнд сууж байгаад Н.Эыг удаад байхаар нь гараад харахад гадаа утсаар яриад зогсож байсан. Тэгээд Н.Эыг утсаар ярьж дуусахаар бид хоёр дотогшоо өрөөрүү орсон. Тэгээд бид хоёр уух юм авч уугаад сууж байхад Н.Э дахиад утсаар ярья гээд гарсан. Би түүнийг дахиад дотор хүлээгээд орж ирэхгүй байхаар нь гарч хартал байхгүй байсан. Би караокений зөөгч залуугийн гар утсаар өөрийн дугаарруу ярихад миний утас холбогдох боломжгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

“Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Э нь шунахай сэдэлтээр хохирогчийн утсыг “яриад өгье” гэж хэлж хуурч залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч П.Сүхбаатарт уг гэмт хэргийн улмаас нийт 576.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байх ба шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан хохиролоо 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Н.Эад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулж шийдвэрлэв.