Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 4984

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 1- хороо, Бага тойруу, 3/9 тоотод байрлах, Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-  Баянгол дүүрэг, 23-р хороо, Зүүн Ард Аюушийн 14-р гудамж, 393 тоотод оршин суух, эрэгтэй, РД-РХ84102316, Боржигон овогт Хишигдаваагийн Хөвсгөлдалайд холбогдох,

  60 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 24 өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 30 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК хариуцагч Х.Хөвсгөлдалайгаас 60 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Х.Хөвсгөлдалай манай компанитай 2014 оны 12 сарын 25 өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240 000 төгрөгний үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20 000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20 000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Гэвч хэрэглэгч Х.Хөвсгөлдалай нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд Х.Хөвгөлдалайгаас 60 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 60 000 төгрөгийг 2016-09-01 өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 60  000 төгрөгийг хариуцагч Х.Хөвсгөлдалай бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг  ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2275 төгрөгийг, хариуцагчаас 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Хөвсгөлдалай 2016 оны 09 сарын 01 өдрийн дотор  бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4550  төгрөгөөс 2275 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2275 төгрөгийг, хариуцагчаас 2275  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         Д.НАРАНЦЭЦЭГ