| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/01815/И |
| Дугаар | 210/МА2025/00323 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00323
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05174 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00048 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 66 магадлалаар *******аас 436,465,068 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.
******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь зохицуулалтыг зөрчиж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргахдаа дуудлага худалдааг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар заасан. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарснаас хойш 1 сар 16 хоногийн дараа дуудлага худалдаа явуулахаар заасан тогтоол нь анхнаасаа хүчингүй.
...Шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан боловч уг иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн эцсийн шийдвэр 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гарсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүнийг үл харгалзан 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу 6 сарын дараа 2 дахь дуудлага худалдаа явуулсан.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалтуудыг зөрчсөн.
******* нь дуудлага худалдааг зохих журмын дагуу мэдэгдээгүй, дуудлага худалдааны зарыг зохих журмын дагуу олон нийтэд зарлаагүй, дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө төлбөрөөс илүү гарч байхад дуудлага худалдаанд оруулах шаардлагагүй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан, барьцаа хөрөнгөөр барагдуулах тухай шүүхийн шийдвэрт заасан байсан хөдлөх эд хөрөнгийг үл маргах журмаар төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж өгсөн байхад тус хөрөнгийг огт өгөөгүй мэтээр дуудлага худалдаа явуулсан.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болсон *******д холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Манай байгууллагын зүгээс 2018 оны сарын 16-ны өдөр *******д холбогдох 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гүйцэтгэх хуудастай хувийн хэрэгт ажиллагаа явуулсан.
...Дуудлага худалдаагаар *******ын өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 1 тоот буюу 54 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу харилцан тогтоосон үнэ 205,000,200 төгрөгийн 50 хувь болох 102,000,600 төгрөгөөр, мөн дараагийн 2 тоот 57 м.кв 2 өрөө орон сууцыг 216,000,000 төгрөгийн 50 хувиар, 3 тоот хаягт байрлах 40 м.кв 2 өрөө орон сууцыг 168,000,000 төгрөгийн 50 хувиар, Сүхбаатар дүүргийн хороо, ын ын 19 тоот хаягт байрлах 131 м.кв 5 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон 435,384,970 төгрөгийн 50 хувиар тогтоож, дуудлага худалдааны дуудах үнийг тогтоогоод төлбөр төлөгч *******д 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 4-97/3154 тоот албан бичгээр мэдэгдэж, баталгаат шуудан болон төлбөр төлөгч *******ын ******* дугаарын утсаар мэдэгдэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.
Тус газраас төлбөрт барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 4 байр нийт 612,000,000 төгрөгөөр худалдан борлогдож, төлбөр төлөгчид төлбөр төлөх хугацаа өгсөн боловч төлж барагдуулаагүй тул өмчлөх эрхийг албан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх тогтоолын хамт хүргүүлсэн.
Төлбөр төлөгч нь өмнө тухайн 4 байрны үнэлгээн дээр гомдож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгийн албан дуудлага худалдаагаар борлуулах ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах эрхгүй. гэж заасан байдаг. Дээрх байдлууд тогтоогдоод үнэлгээ буюу дуудлага худалдаа хүчин төгөлдөр явсан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт юм. Уг үнэлгээтэй холбоотой маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь 2023 оны сарын 30-ны өдөр гарсан. Улсын дээд шүүх 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.
Уг тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцаж байсан шийдвэр гүйцэтгэгч 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цаг 33 минутад хүлээж аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 30 хоногоо тоолоод ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай, хариуцагч талын гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаад 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа болсон. Хуульд заасан 30 хоногийн дотор явагдсан.
Нэхэмжлэгч талаас худалдан борлуулах шаардлагагүй байсан хөрөнгийг худалдан борлуулсан гэж тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэрт уг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуул гээд заачихсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ хөрөнгийг нь албадан борлуулна, энэ хөрөнгийг нь албадан борлуулах шаардлагагүй гэж сонгох хуулийн зохицуулалт байхгүй.
******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцож 4 үл хөдлөх хөрөнгийг хууль журамд заасны дагуу худалдаж аваад, төлбөрөө төлөөд, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор *******ийг өмчлөгчөөр тогтоосон.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т ...2 дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор гэж заасан хуулийн зохицуулалт нь манай маргаантай холбоо хамааралгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан дуудлага худалдаа хүчин төгөлдөр, хуулийн дагуу өмчлөгчөөр тогтоогдсон учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан *******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******, Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх 3 үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн гэж үзэж байна.
Тодруулбал, Нэхэмжлэгч өмнө нь дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсэн байх хэдий ч хоёр дахь албадан дуудлага худалдаа нь хууль зөрчиж зохион байгуулагдсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэтэл шүүгчээс үнэлгээтэй холбоотой маргаан шүүхээр шийдэгдсэн л бол дараа дараагийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процесс хууль бус явагдсан ч нэхэмжлэл гаргах эрхгүй гэх агуулгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндсөн шийдвэрийг гаргажээ.
Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05174 тоот шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Дуудлага худалдаа хуульд заасны дагуу явагдсан гэв.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...Нэг. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалтыг үндэслэн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг худалдан борлуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд шүүх эдгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Манай тохиолдолд, нэхэмжлэгч ******* нь 2022 оны 07 сарын 08-ны өдөр Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны дуудлага худалдаа явагдсанаас хойш маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж, энэхүү гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлэх хугацаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалтад заасан хугацаа аль хэдийн өнгөрсөн байдаг.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалт нь төлбөр төлөгчийн үнэлэгдсэн эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш, үнэ цэнийг дордуулахгүй байх хамгаалалтын зохицуулалт ба нэхэмжлэгч энэ хугацаагаа өөрөө хэтрүүлж түүний үйл ажиллагаанаас шалтгаалж хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах хуулийн хугацаа өнгөрсөн байна. Гэтэл, энэ байдлыг шүүх анхаарч үзэлгүй процессын хуулийг төсөөтэй хэрэглэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Хоёр. Улсын дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын 2024 оны 01 сарын 05-ны өдрийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан 001 /ШХТ2023/0108 тогтоол хэргийн материалд авагдсан байх ба тус тогтоол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирж, тогтоолыг бүртгэж авсан тухай хариуцагч байгууллага шүүхийн хэлэлцүүлгийн үеэр тайлбарлаж байсан билээ. Ийнхүү ******* тус тогтоолыг бүртгэж авснаас хойш 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргасан байгаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдсэн ажиллагаа болсон гэж бид үзэж байна.
Иймд 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05174 дугаар шүүхийн шийдвэрийн Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш болсон процессын талаар ярина, энэ хугацаанаас өмнөх процесс нь бүгд шийдэгдсэн. Улсын Дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол гарснаас хойш уг тогтоолыг гардаж авсан асуудал нь хууль зөрчсөн талаар анхан шатны шүүхэд маргасан. Хариуцагч тал 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тогтоолыг гардаж авсан гэж тайлбарладаг боловч архивын хуулбар үнэн гэх тэмдэг дарж нотлох баримтаар ирүүлсэн. Тухайн тогтоолыг эх хувиар нь авч ирүүлэхээр шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан боловч энэ талаар баримт ирээгүй. Иймд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр архивын хуулбар авч ирж өгснөөр тогтоолыг гардаж авсан гэж харагдахгүй, 06 сарын хугацаа өнгөрсөн. Харин нөгөө 3 үл хөдлөх хөрөнгийн талаар тусдаа өмнө нь гомдол гаргаж байсан учраас дахин гомдол гаргах эрхгүй гэдэг агуулгаар тухайн 3 үл хөдлөх хөрөнгийг салгаж шийдвэрлэсэн гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00048 дугаар шийдвэрээр *******аас 428,613,680 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, хороо, , байны 19 тоот хаягт байрлах, 131 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн хороо, 4 байрны 1 тоот хаягт байрлах, 54 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, мөн байрны 2 тоот хаягт байрлах 57 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, мөн байрны 3 тоот хаягт байрлах 44.25 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 66 магадлалаар *******аас 434,136,435 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулжээ. /1.х.х-ийн 170-181/
3.2. Төлбөр төлөгч ******* нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 867 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар дээрх 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилж, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хураан авчээ. /1.х.х-ийн 192-213/
3.3. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн ХХК-ийн 2019 оны 0 сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг ******* нь эс зөвшөөрч үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/0106 шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байна. /2.х.х-ийн 10-16/
3.4. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 0 сарын 13-ны өдрийн тогтоолоор 152 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүрэг, хороо, 4 байрны 1, 2, 3 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг 2021 оны 0 сарын 18-ны өдөр хураан авч, үнийн санал авсан бөгөөд төлбөр төлөгч *******аас ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч ******* ХК нь хүлээн зөвшөөрч, анхны дуудлага худалдааг зарласан боловч үл хөдлөх эд хөрөнгө борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулжээ. /2.х.х-ийн 18-19, 21-29, 31-33, 36-50/
3.5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/00759 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн хороо, 4 байрны 1, 2, 3 тоот орон сууцуудад хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 0 сарын 03-ны өдрийн 210/МА2022/01078 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. /2.х.х-ийн 105-116, 169-176/
3.6. Сүхбаатар дүүрэг, хороо, , байны 19 тоот хаягт байрлах, 131 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 5 өрөө орон сууцыг 2022 оны 0 сарын 11-ний өдөр хураан авч, 2022 оны 0 сарын 02-ны өдрийн тогтоолоор ХХК-ийг томилж, анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгө борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах өдрийг товлосон хэдий ч ******* нь хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч тухайн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/01222 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 0 сарын 30-ны өдрийн 210/МА2023/01310 дугаар магадал, Улсын Дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2023/0108 тогтоол тус тус хуулийн хүчин төгөлдөр болжээ. /2.х.х-ийн 123-124, 134, 165, 189-208, 226-236, 3.х.х-ийн 4/
Тодруулбал, зохигч нар анхны албадан дуудлага худалдаа зохих ёсоор явагдсан эсэх талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч *******аас Сүхбаатар дүүрэг, хороо, 4 байрны 1, 2, 3 тоот орон сууцуудыг худалдан борлуулах үнийн санал болон Сүхбаатар дүүрэг, хороо, , байны 19 тоот орон сууцны хөрөнгийн үнэлгээний тайлан тус тус хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. /2.х.х-ийн 31, 140-161/
3.7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар тогтоож, төлбөр төлөгч болон төлбөр авагчид мэдэгдэл хүргүүлж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан байна. /3.х.х-ийн 6-14, 21-35/
3.8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 0 сарын 20-ны өдрийн 181/ШЗ2019/07377 дугаар, мөн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2022/10511 дугаар захирамжаар Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 66 магадлалын дагуу явуулж буй *******аас 436,465,000 төгрөгийг гаргуулан ******* ХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. /2.х.х-ийн 1-2, 217-218/
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дуудлага худалдаа болон хөрөнгийн үнэлгээний талаар удаа дараа гомдол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж байсан байх тул хариуцагчийг хуульд заасан дуудлага худалдааг явуулах хугацааг санаатайгаар хэтрүүлсэн гэж шууд буруутгах боломжгүй юм.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6-т Үл хөдлөх эд хөрөнгийн ...хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн ...177 дугаар зүйлийг баримтална гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ гэж тус тус заасан.
4.1. Хэрэгт авагдсан баримтаар Сүхбаатар дүүрэг, хороо, 4 байрны 1, 2, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдэд анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус тус явуулсан байх тул хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна.
4.2. Түүнчлэн Сүхбаатар дүүрэг, хороо, , байны 19 тоот хаягт байрлах, 131 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 5 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус тус явуулсан нь дээр дурдсан 30 хоногийн хугацааг мөн адил хэтрүүлээгүй.
4.3. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор эдгээр 4 үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т Дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж заасныг зөрчөөгүй байна.
Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй боглуулах тухай гомдлыг хүлээн авна.
5. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь шүүхийн шийдвэрээр дуудлага худалдааны үнэлгээ болон хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсний дараа тухай бүр хөрөнгө хураах өмнөх тогтолыг хүчингүй болгож, улмаар дахин хураах тогтоол гаргаж, хөрөнгийн үнэлгээг зохих ёсоор тогтоолгож, дуудлага худалдааг зохион байгуулсан байх тул нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг хөрөнгө хураах шийдвэргүйгээр дуудлага худалдаанд оруулсан гэх гомдол үндэслэлгүй. /1.х.х-ийн 206-213, 2.х.х-ийн 18, 21-29, 72-74, 120, 123-125/
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Төлбөр төлөгч тодорхой үйлдэл хийх, эсхүл түүнээс татгалзах, эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэх, оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх болон гүйцэтгэх баримт бичиг, хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2023 оны 01 дүгээр 23-ны өдөр өөрийн оршин суух хаягийг дүүрэг, хороо, 2, 104 байр, 40 тоот хаягт оршин суудаг тухай хаягийн мэдээлэл өгсний дагуу, мөн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр түүнд дуудлага худалдааны талаар утсаар мэдэгдсэн байх тул хоёрдахь албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэх гомдлыг хүлээн авахгүй. /2.х.х-ийн 248, 3.х.х-ийн 11-15/
Харин анхан шатны шүүх төлбөр төлөгч ******* нь барьцаа хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй буюу хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй болсныг залруулна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, бие даасан шаардлага гаргаагүй гуравадагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын гаргасан хариуцагч *******т холбогдох 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******аас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК-аас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР