| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0498/Э |
| Дугаар | 518 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 518
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Д.А, М.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Дийлдэшгүйн Д.А, Боржигон өндөр овогт Мэндсайханы М.Анарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911013600628 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 24 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хүрхрээ 2-1 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дийлдэшгүйн Д.А /РД: У394112449/,
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 21 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, ах, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 13-594 тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн ба ял бүрэн биелсэн, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигон өндөр овогт Мэндсайханы М.А/РД: УХ97120524/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Д.А, М.Анарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.А, М.Анар нь 2019 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм” нэртэй сауны газар хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан, харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч М.Ануужин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Аагий эгч надаас цүнхээ асуугаад тэгээд би цүнхийг нь мэдэхгүй гэж хэлснээс болж маргалдсан юм. Аагий эгч өөрөө таксинаас буухдаа цүнхээ аваад буусан байсан. Гараараа нүүр, толгой, хөл, гар хэсэг лүү цохиж зодсон. Мөн намайг алгадах гэж байхад нь хойшлох гэж байгаад шар уруу уначихсан. Эхлээд том пивоноос 3 аягийг уусан ба сүүлд бааранд ороод 2 шил пиво уусан, бараг эрүүл байсан. Харин Аагий эгч нилээн согтуу байсан, бие авч явах чадвартай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22х-25х/,
хохирогч Д.Аптанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би намайг хаяад залуучууд руу явах гэлээ гээд уурлаад муудалцсан ба Анужинг явах гэхээр нь цамцнаас нь зулгаахад үс нь цамцан дотроо байгаад хамт зулгаагдаад бид 2 газар унаад нэг жоохон шатны уруу өнхрөөд унасан ба М.Абосч ирээд намайг зодлоо гэж орилоод надруу дайраад бид хоёр харилцан үсдэлцээд зодолдсон. М.Ахэвлийн гуя орчимд 2-3 удаа цохисон, бас миний гэдэс орчмоос базсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19х-20х/,
гэрч С.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 18 цагийн үед хамаатны эгч Аптанцэцэгийн ажилладаг Титэм сауны газарт ирсэн бөгөөд тэндээ байж байгаад ажлыг нь хаагаад хамт ажилладаг Сараа болон Ану гэх охинтой бид 4 доод давхрынх нь өрөө рүү орсон. Тэгээд Сараа, Ану, Аагий эгч бид 3 том савтай пиво авч хувааж уусан. Тэгээд тэр үед шөнө 01 цаг болж байсан Ану, Аагий эгч 2 гараад ирье гээд гараад явсан ба Сараа бид унтаад үлдсэн. Тэгээд Сараа бид хоёрыг унтаж байхад гэнэт чимээ гараад Ану, Аагий хоёр орилолдоод байх шиг байхаар нь босоод очтол тэр хоёр хоёулаа шатны уруу өнхрөөд уначихсан байсан. Тэгээд унаад босч ирчихээд хоёулаа үсдэлцээд зодолдоод байсан. Тэгээд бид хоёр очоод нэг нэгээр нь аваад салгах гэтэл бид хоёрыг цаашаа бай, та хоёрт хамаагүй гээд түлхээд байсан. Тэгээд бид хоёр холдоод холоос хараад байж байсан, тэр хоёр хэсэг бие биенээ өшиглөж, үсдэлцэж зодолдож байгаад салаад 2-лаа тайвширсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 29х-30х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5529 дугаартай "М.Анужингийн биед хүзүүний баруун хажуу урд хэсэг, хамрын уг, нуруу, зүүн нүдний гадна булан, хацрын шонтон хэсэг, зүүн шууны дотор дээд хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, өвчүүний гол болон 2 хажуу хэсгээр олон тооны зулгарал цус хуралт, зүүн өгзөг ташааны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно. Шуүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 33х/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5643 дугаартай "Д.Ат баруун тавхайн цус хуралт, баруун гуя хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 34х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.А, М.Анарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгж буюу таван зуун мянган төгрөгөөр торгох, М.Анужинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгж буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тус тус прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэв.