| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2024/01668/И |
| Дугаар | 210/МА2025/00272 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00272
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/04250 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 115,001,999 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******, *******, ******* нар нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ЗГ2894 тоот зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээлийн зориулалтаар зээлсэн.
1.2. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн хүүгийн хэмжээг жилийн 21,6 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацааг 7 сараар сунгаж эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн.
1.3. Зээлдэгч нар нь 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 183,183,901 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 30,778,020 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,308,512 төгрөг нийт 215,270,433 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.3, 5.1.5, 5.1.9, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч нараас зээлийн үлдэгдэл 16,816,098.72 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,550,030.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 13,608,870.79 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 115,001,999.83 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
1.4. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр БГҮ2894 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******ий өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлалтай, 132 м.кв 4 өрөө орон сууц, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* тоот хаягт байрлалтай, 111.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулсан. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох *******, ******* нарын өмчлөлийн орон сууцнуудаар хангуулж өгнө үү.
2. Хариуцагч *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь *******-иас 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлсэн. Тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний хугацаа 2016 оны 6 сард дууссан. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн *******-ийн шаардах эрх үүснэ. Гэтэл 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн хүү 84,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.
2.2. ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байхад 28 хоногийн дараа зээлийн гэрээний хугацааг сунгасан мэтээр гэрээ хийгээд шүүхэд нэхэмжлэл гаргаад хариуцагч нараас өндөр хэмжээний хүү, хүүгийн төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан байхад сунгасан нь өөрөө хүчин төгөлдөр бус хуульд нийцэхгүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай зөвлөмж дээр тодорхой заасан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зах зээлийн харилцааны давамгай байдлыг бий болгож, өөртөө ашигтай нөхцөл байдлыг бий болгоод, шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байж байгаад 84,000,000 төгрөгийн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
2.3. Зээлийг авснаас хойш *******ын данснаас 243,549,553 төгрөгийн төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт тооцож авсан, *******-ийн авсан зээлийг бүрэн төлөөд дуусгасан. Мөн ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Гэрээгээр тохирсон хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дууссан. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааныхаа дотор нэхэмжлэлээ гаргасан бол үнийн хөөргөдлийг бий болгохгүй байсан. Үндсэн зээл 16,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,000,000 төгрөг болсон нь үндсэн зээлээсээ илүү болсон байна. Дээд шүүхийн зөвлөмжөөр үндсэн зээлээсээ давсан хүү, нэмэгдүүлсэн хүү хэзээ ч байж болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаанаасаа хойш нэхэмжлэл гаргаж иргэдийг хохироож байна. Мөн банкнаас 200,000,000 төгрөгийн зээл аваад 243,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 19,122,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 95,879,119 төгрөг, ий өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлалтай 132 м.кв 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* тоот хаягт байрлалтай, 111.75 м.кв 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 803,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 323,764 /253,564+70,200/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 3Г2894 тоот зээлийн гэрээ байгуулж, үндсэн зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгчээр *******, ******* нар гэрээ байгуулсан. ******* нь *******-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал бөгөөд зээл авах үед *******-ийн компанийн дүрэм болон хуульд зааснаар төлөөлөх эрхтэй этгээд бөгөөд зээлийн судалгааг компанийн орлого болон өөрийн тоот дансны орлогоор судлуулсан бөгөөд зээлийг төлөхдөө өөрийн тоот дансаар төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний 4.3-д Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх (энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад)-ийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж мөн тохиролцсон. Шүүх хамтран үүрэг гүйцэтгэгч нарыг заавал байх гэрээний оролцогч мэт хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлж, зээлийн төлбөрийг шууд төлүүлж, эдийн засгийн сул байгаа этгээдүүдийн хүсэл зоригийн эсрэг гэрээнд гарын үсэг зуруулан зээлийн гэрээ байгуулж байгаа нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө зэрэг Иргэний хуулийн суурь зарчимд нийцэхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2т заасан хуулийн зохицуулалт, гэрээний 5.1.2-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг банк дахь харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах... гэж тохиролцсоныг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн.
5.2. Хариуцагч ******* нь *******-ийн хувьцааг 100 хувь дангаар эзэмшдэг бөгөөд үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгчийнхээ хувьд хүсэлт гаргасан бөгөөд шүүхэд үндсэн зээлдэгч -ийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн ******* нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр банкинд гаргасан хүсэлтэд ...******* миний бие тус банкнаас 2015 онд *******-иар зээл авсан. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 115 сая төгрөг байгаа уг зээлийн үндсэн зээл болох 16,800,000 төгрөгийг 3 сарын хугацаанд барагдуулах болно. Цаашид хүүг мөн үргэлжлүүлэн төлж барагдуулна. 12 сарын хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулъя гэж хүсэлт гаргасан байгаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул үндсэн зээлдэгч *******-ийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан агуулгаар дүгнэсэн нь хуульд нийцээгүй.
Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн төлбөрийг төлж байсан, энэ талаар хариуцагч маргаагүй, төлбөрийг төлж байсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Иймд *******-ийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байхад түүний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр дүгнэж, үүргээс чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
5.3. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг буюу зээлийн төлбөрийг үндсэн зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцах бөгөөд зээлдэгч нар нь зээлийн төлбөрөө төлөхгүй, хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагч нь үндсэн зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгч юм. Харин ий хувьд зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга бөгөөд барьцаа нь мөн хуулийн 153, 154, 156 дугаар зүйлд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа хэлбэр бөгөөд энэ тохиолдолд барьцаа хөрөнгийн өмчлөгч ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь түүнийг заавал хариуцагчаар татах шаардлагагүй ба үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахад хэн нэгэн этгээдийг эрхийг зөрчихгүй гэж үзнэ.
5.4. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү.... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохиролцсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гэж тус тус тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.4, 2.1.5-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 22,8 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэрээ юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Нэхэмжлэгч нь мэргэжлийн хуулийн хэлтэс, газартай хуулийн этгээд бөгөөд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний эрх зүйн харилцаанд шударга ёсны зарчмыг баримтлаагүй.
Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч *******аар Та өндөр настай хүн байж *******-тэй дугаар барих шаардлагагүй, тус дугаараа манай байгууллагад шилжүүл гэх байдлаар дарамталж тодорхойлолт бичүүлсэн. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу зах зээлийн харилцаанд бий болсон давуу байдлаа өөртөө урвуулан ашиглаж хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан мэтээр шүүхэд харагдуулж Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг хэлбэрийн төдий агуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас хариуцагч *******аас 19,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
7. Давж заалдах гомдолд хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Уг хэрэг нь 3 хариуцагчтай. Банк гэрээний эрх зүйн харилцаанд давуу эрх эдэлж дээрэлхүү байдлаар хариуцагч нартай харилцсан. Хариуцагч нар нэхэмжлэгчээс айж давж заалдах гомдлоо гаргаж чадахгүй байсан. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар дүгнэсэн. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан. Хариуцагч нар төлбөрөө төлж байсан. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Хариуцагч *******гийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг хохироож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 114,974,999 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 115,001,999 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. ******* болон *******, *******, ******* нар 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ЗГ2894 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 200,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 22.8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлэх, *******, *******, ******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх, уг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хугацаанд хүү болон үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 11-12 дугаар тал/
3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, ******* болон *******, ******* нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 117.75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн *******ий өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. /хх-ийн 14-15, 16-17, 18, 22 дугаар тал/
3.3. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ2894-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр зээлийн үлдэгдлийг 170,000,000 төгрөгөөр баталгаажуулж, зээлийн хүү жилийн 21.6 хувь, зээлийн гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 7 сараар сунгасан өөрчлөлтийг оруулжээ. /хх-28 дугаар тал/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч гэрээний стандарт нөхцөлийн талаарх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн, улмаар шаардах эрх үүссэн үеийг буруу тодорхойлсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, хууль хэрэглээний болон нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулна.
4.1. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заасан.
Гэрээний стандарт нөхцөл нь олон тооны гэрээнд байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэж, нэг тал нөгөөдөө санал болгодог хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон гэрээний агуулгыг бүхэлд нь эсвэл тодорхой хэсгийг зохицуулсан тохиролцоо юм.
Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг зээлдэгч ******* нь нэгдүгээрт төлөх үүрэгтэй тул тус гэрээний 4.2.1-д Зээлийн төлбөрийг сар бүр тоот харилцах дансанд төвлөрүүлж зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө гэж стандарт нөхцөл заасан нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч *******ын харилцах дансан дахь мөнгөн хөрөнгөөр төлүүлж буй нь түүнд хохиролтой, шударга ёсны зарчимд нийцэхгүй хүчин төгөлдөр бус тохиролцоо гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд бүхэлдээ алдаатай болжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэхүү бичгийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээдүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохыг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан.
Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ2894 дугаартай зээлийн гэрээнд хариуцагч *******, *******, ******* нар нь гарын үсэг зурсан, уг гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч, ашигласан үйл баримт тогтоогдсон, энэ талаар хариуцагч нар маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч бөгөөд тэдний хэн аль нь нэхэмжлэгчийн өмнө зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Энэ тохиолдолд зээлийн гэрээний үүргийг нэгдүгээрт ******* төлөх үүрэгтэй, хамтран зээлдэгч *******ын дугаартай харилцах дансан дахь мөнгөн хөрөнгөөр зээлийг төлүүлэхээр тохирсон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
Түүнчлэн, Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2 дахь хэсэгт Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй гэж заасныг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохын хувьд зээлийн гэрээний төлбөр төлөх арга, журмыг тус гэрээний 4.2.1-д зааснаар тохиролцон тогтоосон нь нэг бүрчлэн тохиролцсон нөхцөл гэж үзэх бөгөөд энэхүү тохиролцоог стандарт нөхцөл гэх үндэслэлгүй.
Иймд талуудын хооронд байгуулагдсан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ хүчин төгөлдөр байна.
4.2. Дээрх гэрээгээр хариуцагч нар 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр тогтсон хугацаанд зөвхөн хүү төлөх, мөн өдрөөс зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх, ийнхүү төлснөөр гэрээний хугацаа дуусахад зээл болон зээлийн хүүг төлж дуусах, зээлийг төлөөгүй хугацаа хэтэрвэл уг хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцжээ.
Талуудын дээрх тохиролцоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцсэн.
2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр талуудын байгуулсан нэмэлт гэрээгээр зээлийн үлдэгдлийг 170,000,000 төгрөг болсныг баталгаажуулж, жилийн хүүг 21.6 хувь болгож, гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгасан, энэ хүртэл хугацаанд хариуцагч нар нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хүү 30,778,020 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,308,512 төгрөг, үндсэн зээлд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөгийг тус тус төлжээ.
Дээрх гэрээгээр 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээний 5 сарын хугацаа дууссан үеэс буюу 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс шинэ хугацааг тоолж, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл гэрээний хугацааг сунгахаар тохирсон нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт заасан хугацаа тоолох журамд нийцсэн.
Иймд нэмэлт гэрээг үндсэн гэрээний хугацаа дууссаны дараа байгуулсан үндэслэлээр хариуцагч нар гэрээний хугацааг сунгаагүй гэж маргасан боловч талууд гэрээний хугацааг сунгах талаар хүсэл зориг илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсэг зурснаар тухайн хүсэл зориг хүчин төгөлдөр болсон, энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, татгалзлыг хүлээн авахгүй.
Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг ашигласан хугацаагаар гэрээнд заасан хэмжээгээр хүү төлөх бөгөөд ийнхүү төлөхийг гэрээний 2.4.3-т талууд тохирсон тул гэрээний хугацааг сунгасан эсэхээс үл хамааран төлөөгүй зээлийн үлдэгдлээс зээлийг төлж дуусах хүртэл зээлдэгч нар хүү төлөх үүрэгтэй.
4.3. Хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт заасан журмаар тоолоход мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан 3 жилийн хугацаа нэхэмжлэл гаргах хүртэл өнгөрөөгүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болсон. Учир нь
Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцооллын /хх-ийн 25-26/ баримтаас үзэхэд хариуцагч нар 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сар бүр хүүгийн төлбөр, 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлийн үндсэн төлбөрт нийт 153,183,901 төгрөг төлсөн байх ба энэ хугацаанд гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан боловч уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолж, хамгийн сүүлд төлбөр төлсөн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс шинээр тоолоход 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байна.
4.4. Талууд зээлийн гэрээний 2.4.2.2-т гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэх дарааллыг нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийн үндсэн төлбөр төлөх дарааллаар тогтоож, нэхэмжлэгч байгууллага нь гэрээний хугацаанд болон хугацаа дууссаны дараа хариуцагч нарын төлсөн төлбөрийг үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсэгт нийцсэн.
Харин нэмэлт гэрээгээр талууд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс зээлийн хүүг жилийн 21.6 хувиар тохирсон байхад үүнээс хойших хүүг үндсэн гэрээний хүү болох 22.8 хувиар тооцсон нь буруу тул хүүг 21.6 хувиар зээлийн үлдэгдэл тус бүрээс зээл ашигласан хоногоор тооцно.
Ингэж тооцоход 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 9,154,849 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 12,015,524 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 386,132 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 11,006,318 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 1,622,106 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 2,822,698 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 25,299,404 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 931,220 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 5,915,865 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 3,819,444 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1,574,069 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 742,717 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 473,632 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6,017,237 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 212,048 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 9,274,746 төгрөг нийт 89,693,940 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хүүг 22.8 хувиар тооцоход 18,989,589 төгрөг, дээрх хугацааны нийт нэмэгдүүлсэн хүү 17,938,781 төгрөг болжээ.
Дээрх хугацаанд зээлдэгч нар зээлийн хүүд нийт 108,683,529 /89,693,940 + 18,989,589/ төгрөг төлөхөөс 30,778,019 төгрөг төлж үлдэгдэл 77,905,510 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17,938,781 төгрөг төлөхөөс 1,308,512 төгрөг төлж үлдэгдэл 16,630,269 төгрөг төлөх үүрэгтэй байна.
4.5. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан гэрээний талуудад онцгой үүрэг ногдуулж болох талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн этгээдийн хувьд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын аргачлал болон үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй тохиолдолд хэрхэн нэмэгдэх талаар тайлбарлах, энэ талаар тухай бүр мэдэгдэх зэргээр зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах онцгой үүргийг хүлээнэ.
Энэ талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 23 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 1, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаартай тушаалаар баталсан журмын 5.1-д тус тус зохицуулсан.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 16,816,099 төгрөг болсон байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд үүргээ биелүүлэхийг сануулах, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдэж байгааг анхааруулах зэргээр зээлдэгч нарын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авсан нь тогтоогдохгүй байх тул иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлсэн гэж дүгнэхгүй.
Иймд нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар шаардах эрхгүй гэж үзээд нэхэмжлэлээс 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны хүү 9,274,746 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,854,949 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.
5. Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 16,816,099 төгрөг, хүү 68,630,764 /77,905,510 9,274,746/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,775,320 /16,630,269 1,854,949/ төгрөг гаргуулах боловч нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчийн шаардсан 13,608,871 төгрөгөөр тооцож нийт 99,055,734 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулна.
Мөн хариуцагч нар гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох нотариатын зардал 27,000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ.
6. ******* болон ******* нарын байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх гэрээний барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.
Харин ******* болон ******* нарын байгуулсан барьцааны гэрээний хувьд уг гэрээний үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нараас шаардах эрхгүй тул анхан шатны шүүх тус гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон. Учир нь
Дээрх гэрээг байгуулахдаа *******ээс 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр *******ад олгосон итгэмжлэлийг үндэслэсэн байх ба уг итгэмжлэлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж, ******* байрны од байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй орон сууцыг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгожээ. Энэ итгэмжлэлийн хүрээнд ******* нь *******ийг төлөөлж *******-тай 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн БГҮ2894 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулсан байх тул уг гэрээний үүргийг хариуцагч нар хүлээхгүй.
Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
7. Нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэгт өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/04250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас 99,082,734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,919,265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******гийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, 111.75 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нэхэмжлэлээс *******ий өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, 132 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 803,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 723,564 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.ГАНДИЙМАА