| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0504/Э |
| Дугаар | 522 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 522
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч М.О, Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Далай овогт Мөнхөөгийн М.О, Жаам овогт Дорждэрэмийн Д.С нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911014880650 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-469 а тоотод оршин суух, урьд 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 144 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгэж, 2009-07-22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 3 жил 08 cap 5 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаад, 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Далай овогт Мөнхөөгийн М.О /РД: УХ68042417/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Увс аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөхийн дуулга ХХК-д харуул ажилтай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын 1-14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Жаам овогт Дорждэрэмийн Д.С /РД: ОК63061310/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч М.О, Д.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.О нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хөхийн дуулга" ХХК-ий байрны 1 давхарт Д.Стай маргалдан улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.С нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хөхийн дуулга" ХХК-ий байрны 1 давхарт М.Отай маргалдан улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би гадуур ажил хөөцөлдөж байгаад зүс таних нэг хүүтэй таараад 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны орчимд байх Сэлбэ гол дээр нэг шил 0.5 граммын архи хувааж уучихаад ганцаараа гудамжаар нэвт гараад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга бааранд ирээд 2 шил Боргио пиво авч уусан юм. Би урьд нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хөхийн дуулга ХХК-д харуул хийдэг байсан бөгөөд баарнаас гараад доод давхарт байх харуулын өрөөний наад талын үүд нь онгорхой байхаар нь хамт ажилладаг байсан мэргэ тавьдаг өвгөнийг байж магадгүй байвал орж мэргэлүүлдэг юм билүү гээд орсон юм. Тэгтэл нэг өвгөн харуулын өрөөнд унтаж байсан болохоор нь би тэр хүнийг сэрээрэй гээд сэрээхэд танихгүй хүн байхаар нь тэр хүнийг би цааш нь хэвтүүлэх гээд түлхээд орон дээр нь хэвтүүлээд гараад явах гэсэн чинь миний араас хүрч ирээд надтай зууралдаад байхаар нь би тэр эрэгтэйг заамдаад татсан бөгөөд тэр үед тэр эрэгтэй зүүн хөмсөг хэсгээрээ хана мөргөсөн юм. Тэгээд би явах гэхэд тэр эрэгтэй цаашаа яваад шүүр авчраад миний толгой хэсэг рүү цохиод миний толгойд гэмтэл учруулсан бөгөөд би тэр эрэгтэй хүнтэй хамт гэмтлийн эмнэлэг яваад хамтдаа толгойдоо оёдол тавиулаад ирсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөхийн дуулга ХХК-д харуулын ажлаа хийгээд ээлжтэй байсан юм. Шөнө 00:00 цаг өнгөрч байхад би амралтын өрөөндөө амраад зурагт хараад хажуулдаад хэвтэж байтал гаднаас бүдүүн махлаг өндөр том биетэй, бараан өнгийн хувцастай залуу орж ирээд яасан их унтдаг юм бэ гэж хэлээд миний баруун гар орчимд нэг удаа өшиглөөд авахаар нь би босож ирээд чи одоо хэн бэ эндээс гар гээд хэлтэл нөгөө өвгөн мөн үү гэсэн тэгсэнээ өө биш байна гэж хэлсэн юм тэгэхээр нь би чи одоо эндээс гар гээд би тэр эрэгтэйг түлхсэн юм тэгтэл би гарахгүй гээд надтай зууралдаад байснаа өмдний тэлээний орчмоос бөөрөнхий босоо хэлбэртэй зүйл гаргаж ирснээ би чамайг газдана гэж хэлээд гартаа атгасан хэвээрээ байсан. Тэгэхээр нь би тэр залууг түлхээд гаргах гээд үүдний хэсэгт аваачихад тэр залуу намайг заамдаад толгойгоор хана мөргүүлчихээд гараад гүйгээд явчихаар нь би араас нь гүйгээд тэр залууг гүйцээгүй юм. Манай өрөөнд орж ирээд намайг өшиглөчихөөд нөгөө өвгөн биш юм уу гэсэн бөгөөд тэр залуу намайг өөр хүнтэй андуурсан байх тэр залуу би өрөөнөөсөө гаргаад явуулах гээд түлхээд явж байхад намайг заамдаж аваад миний толгойгоор хана мөргүүлсэн юм. Миний биед гэмтэл шарх учруулсан гэх залууг М.О гэдэг урьд нь миний оронд Хөхийн дуулга ХХК-д ажиллаж байсан юм билээ..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6085 дугаартай ...М.Оын биед тархи доргилт, зулайд няцарсан шарх, цээж, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..."гэсэн дүгнэлт /хх-ийн 40х/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6060 дугаартай ...Д.Санжаргалын биед духанд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 36х/
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-19х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч М.О, Д.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.О, Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгж буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тус тус прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн шаазан аяганы хагархайнууд нь энэ хэрэгт хамааралтай баримт байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад нь шилжүүлж устгуулах нь зүйтэй байна.