Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 4989

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 2-р хороо, Энх тайвны өргөн чөлөө 51, Старс төвийн 20 тоотод байрлах, Зууны чавхдас ХХК-ийн,

хариуцагч-  Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 59-р байр, 66 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УЗ88102118, Гомбо овогт Мэндбаярын Мэнд-Амарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 2 273 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 03 өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 10 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Зууны чавхдас ХХК хариуцагч М.Мэнд-Амараас зээлийн гэрээний үүрэгт 2 273 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: М.Мэнд-Амар нь Зууны чавхдас ХХК-аас 2015 оны 11 сарын 24 өдөр 1511/08 тоот зээлийн гэрээгээр 1 700 000 төгрөгийг  0064 УНЗ улсын дугаартай, Toyota Mark2 маркийн авто машиныг барьцаалан зээлсэн.

М.Мэнд-Амар нь 2016 оны 2 сарын 6 өдөр 287 300 төгрөгийн хүү болон 112 700 төгрөгийг зээлд төлсөн ба түүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн боловч зээлээ төлөхгүй байгаа тул гэрээний үүргээ биелүүлээгүй түүнээс 2 273 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Зууны чавхдас  ХХК нэхэмжилсэн 2 273 000 төгрөгийг 2016 оны 09 сарын 30 өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Зууны чавхдас ХХК нэхэмжилсэн 2015-11-21 өдрийн 1511/08 тоот зээлийн гэрээний үүрэгт 2 273 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч М.Мэнд-Амар бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 51 318 төгрөгөөс 25 659 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 25 659 төгрөгийг, хариуцагчаас 25 659 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. 2015-11-24 өдөр зохигчийн байгуулсан 1511/08 тоот зээлийн гэрээний үүрэгт 2 273 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Зууны чавхдас ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Мэнд-Амар 2016 оны 09 сарын 30 өдрийн дотор бүхэлд төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 51 318 төгрөгөөс 25 659 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 25 659 төгрөгийг, хариуцагчаас 25 659 төгрөгийг  тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         Д.НАРАНЦЭЦЭГ