| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0505/Э |
| Дугаар | 523 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 523
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Г.Пнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Борлууд овогт Гонгорын П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811031550716 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Уушгийн агуй ХХК-нд эсгүүрчин ажилтай, ам бүл 4 хадам эх, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 41 дүгээр гудамжны 121 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Борлууд овогт Гонгорын Г.П/РД: ЦХ94042813/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Г.Пнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Пнь 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 04-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” шөнийн цэнгээний газрын гадаа хохирогч Д.Баярбатыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Д.Баярбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутагт байрлах Чикаго бааранд үйлчлүүлсэн. Гэр лүүгээ явах гээд баарнаас гараад зогсож байхад надтай хамт явж байсан Оюунболд нь гадаа машинтай залуучуудтай маргалдаад байхаар нь би салгах гээд очсон. ..Салгах гээд зогсож байхад намайг нэг залуу шууд цохиод авсан. Хамт явж байсан хүмүүс салгаад хоёр тийшээ аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-17х/,
гэрч Н.Нямтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай нөхөр муудалцаж байхдаа нэг хүнийг цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,
гэрч Н.Баттунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Пүрэвбаатарын эхнэрийг хэл амаар доромжлоод хараагаад байсан ба Г.Пмашинаас буугаад тэр залуучуудтай хэрүүл маргаан хийсэн. Бид нар салгаж байхад Г.Пнэг залууг цохиод авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
гэрч Б.Серыкийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...хараад зогсож байсан тэгтэл Г.Пнэг залууг цохиод авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шинжээч эмчийн 13251 дугаартай "...Д.Баярбатын биед баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх тархи доргилт гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." дүгнэлт /хх-ийн 29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Пүрэвбаатарыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Пүрэвбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.