| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0516/Э |
| Дугаар | 530 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 530
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч Х.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Зава овогт Хурганхүүгийн Х.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911016280712 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1000-ын 50-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Зава овогт Хурганхүүгийн Х.Л /РД: ХВ80082072/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ Х.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Л нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Наранбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж Г.Наранбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Г.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянбүрд орчим найз Сэргэлэнбатын хамт явж байгаад танил Х.Латай тааралдсан. Тэгээд бид 3 тэр хавьдаа хоолонд ороод хоол идэнгээ бид 3 хоёр шил архи уусан. Тэгээд би тэндээ ширээн дээр тасраад унтчихсан байсан ба сэрээд харахад Сэргэлэнбат, Х.Ла 2 байхгүй байсан. Тэгэхээр нь би Сэргэлэнбат руу залгахад Х.Ла утсыг нь авсан ба тэр 2 Х.Лагийнд байна намайг хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би гэрт нь буюу Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах нийтийн байранд очсон. Тэгээд гэрт нь ороход Х.Лагийн эхнэр хүүхэд мөн Сэргэлэнбат нар юм яриад 1 шил архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд тэр архийг нь уугаад би дахиад 1 шил архинд гарсан ба эхнэр нь надтай хамт гарья гээд хамт гараад явсан юм. Тэгээд буцаад ороод ирсэн чинь Х.Ла намайг эхнэртэйгээ хардсан бололтой жоохон уурлаад байсан ба охиных нь төрсөн өдөр байсан учраас би бэлэн мөнгөгүй байсан болохоор эхнэрийг нь дасны дугаараа өгчих би гэрт очоод мобайлаар 20.000 төгрөг шилжүүлье маргааш хүүхдийн баяр юм чинь охиндоо юм авч өгөөрэй гэсэн чинь Х.Ла уурлаад чи яахаараа миний эхнэрийн дансыг авдаг юм гэхээр нь би үгүй ээ эхнэрт чинь биш охинд чинь мөнгө өгч байгаа юм гэсэн чинь л уурлаад миний баруун талын нүд рүү гараараа цохиод авсан. Тэгээд намайг цохиод авангуут Сэргэлэнбат дундуур орж намайг аваад гараад явсан ба бид 2 шууд гэмтэл рүү явсан. Би гэмтэл дээр үлдээд Сэргэлэнбат цаашаагаа явсан. Тэгээд гэмтэл дээр нүдэндээ оёдол тавиулсан бас толгойны зураг авахуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 6881 тоот шинжээчийн дүгнэлтэнд Т.Наранбаатарын биед баруун дээд, доод зовхинд шарх, доод зовхи, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 17х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Х.Лхагвыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Лхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.