Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 533

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Ө.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Авирмэд овогт Өлзийтогтохын Ө.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911016320714 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, Неон бааранд бармен ажилтай, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхон 511-93 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Авирмэд овогт Өлзийтогтохын Ө.Д /РД: АЮ94110412/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  Ө.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө.Д нь 2019 оны 5 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Энжил" зочид буудлын 309 тоот өрөөнд хохирогч С.Жаргалсайханы нүүрэн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч С.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 28ны өдөр гэртээ байж байгаад 20.30 цагийн үед өөрийн ажил болох Баянгол дүүргийн Өргөө кино театрын зүүн талд байрлах ..ажлаа хийж байтал найз Дэмбэрэлдорж над руу яриад нэг найзтайгаа Бөмбөгөр лүү явдаг нэг урсгалтай замын хажууд Энжил гээд буудалд хүрээд ир гэхээр нь шөнийн 04 цагийн үед ажлаа хаачихаад алхаазд очсон. ...дотогшоо 309 тоот өрөөнд ороход найз Отгонтөгс үл таних 5 банди нар байсан. 2 залуу нь унтаж, 2 залуу нь орон дээр хэвтэж 1 залуу нь зогсож байсан. Би хэвтэж байсан залуугийн орон дээр очиж суусан, ...Даашка надад хандаж ахын дпүү би чамайг хаана харлаа гэхээр нь мэдэхгүй би танихгүй байна гэж хэлтэл өөдөөс юм хэлээгүй, тэгснээ босоод гутлаа өмсчихөөд ширээн дээр байсан аяга, хоосон пивоны шил бариад над руу ахдаа нэг хийгээд өгчих гээх өгөхөөр нь наадах чинь хоосон байна ш дээ гэтэл шууд үгийн зөрүүгүй юу ч хэлэлгүй хамар луу пивоны шилээр цохисон.." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9х/,

гэрч П.Дэмбэрэлдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Даашка гэх залуу хоёр орны голд ширээн дээр байсан хоосон пивоны шилийг аваад пиво хийгээд өг гэтэл Жаргалсайхан наадах чинь хоосон байна ш дээ гэтэл орон дээрээ сууж байхдаа гартаа барьчихсан байсан пивоны шилээрээ юу ч хэлэхгүй шууд Жаргалсайханы хамар луу нэг удаа цохьсон." мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

гэрч А.Отгонтөгсийн "...Даашка гэх залуу барьж байсан хоосон птюоны шилээрээ Жагаагийн хамран тус газар нэг удаа цохьсон." мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

гэрч А.Энэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Даашка гэх залуу тэр гуравт ахын дүү нар гээд томроод дээрэлхээд өнгө аястай байж байснаа босож ирээд ширээн дээр байсан хоосон пивоны шилээр Жагаа гэх залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон..." мэдүүлэг /хх-ийн 16х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6854 дугаартай "...С.Жаргалсайханы биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ..гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." дүгнэлт /хх-ийн 20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ө.Дыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ө.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.