| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0550/Э |
| Дугаар | 565 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 565
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Г.Х,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Сад овогт Гантулгын Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811027900655 дугаартай хэргийг 2019 оны 6 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, "Munkhada Toyota" ХХК-д ажилладаг, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Барилга 2 байрны 21 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сад овогт Гантулгын Г.Х /РД: СЮ98052551/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 6 дугаар сарын дундуур хохирогч Ц.Цэрэнхандын "хөдөөнөөс очтол аваад өөртөө байлгаж байгаач" гэж гуйсны дагуу түүний эзэмшлийн “Делл” загварын “i5” үзүүлэлттэй зөөврийн компьютерыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн урдаас иргэн Дөлгөөнөөс очиж аваад хохирогч Ц.Цэрэнхандад буцааж өгөлгүй, барьцаалан зээлдүүлэх газарт тавьж өөртөө завшиж нийт 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Г.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2018 оны зун Цэрэнханд над руу өөрөө залгаад найзынхаа нөүтбүүкийг аваад өөртөө байлгаж байгаач, найз нь хөдөө ажилтай байна очоод чамаас авна гэсэн. Тухайн үед би гэртээ завтай байсан учраас Цэрэнхандын найзаас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Улсын их дэлгүүрийн урдаас хар өнгийн цүнхтэй Делл брендийн нөүтбүүк хүлээн авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 7 сард гэж санаж байна мөнгөний хэрэг гараад Цэрэнхандад өгөх ёстой байсан нөүтбүүкээ барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалаад мөнгөө өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулчихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24х-27х/,
хохирогч Ц.Цэрэнхандын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын сүүлээр өөрийн найз болох Дөлгөөнд өөрийн эзэмшлийн Делл брендийн i5 үзүүлэлттэй зөөврийн компьютерээ өгсен. Тэгээд Дөлгөөн надад 2018 оны 06 дугаар сарын сүүлээр холбогдож зөөврийн компьютерээ аваарай найз нь хэрэглээд болчихлоо гэж хэлсэн. Тухайк үед би хотод байгаагүй болохоор өөрийн найз болох Г.Хыг Дөлгөөнөөс авчих гэж хэлсэн. Ингээд би 2018 оны 7 дугаар сарын эхээр хотод орж ирсэн ба Г.Хаас зөөврийн компьютерээ нэхэхэд найз нь хөдөө байна очоод өгье гэж хэлдэг байсан. Сүүлдээ манай найз болох Уянгаа гэж хүний ахад нь өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Уянгаагаас асуухад ямар ч зөөврийн компьютер өгөөгүй гэж байсан. ...би одоо 1,350,000 төгрөгөөр үнэлж байна, алдсан эд зүйлээ авмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 14х-17х/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11х-12х/, Эд зүйлийн үнэлгээ "...2017 онд шинээр нь 1,350,000 төгрөгөөр худалдаж авч байсан Делл брендийн нөүтбүүк -750,000 төгрөг" /хх-ийн 28х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгэдгч Г.Хыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөртөө завшсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Цэрэнхандад энэ гэмт хэргийн улмаас нийт 750.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул уг мөнгийг шүүгдэгч Г.Хаас гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт Г.Х нь хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний саналыг харгалзан хохиролыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүх тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Хт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал, өөрийнх нь саналыг тус тус харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.