| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0451/Э |
| Дугаар | 476 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 476
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Э.Т,
хохирогч Ц.Батцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Булга овогт Энэбишийн Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911011200485 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 18-255 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Булга овогт Энэбишийн Э.Т /РД: ХМ85022411/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Батцэцэг бид хоёр 10-н жилийн сургуулийг нэг ангид суралцаж төгссөн найзууд. Тэр өдөр Ц.Батцэцэгийг гэрээс нь дагуулж гараад чи манайд очиж бичиг хийгээд өг гэх шаардлага тавьсан. Надаас зээлсэн мөнгөө яг хэзээ өгөхөө албажуулаад бичээд өг гэж хэлсэн юм. Хэрвээ чи цаг хугацаандаа мөнгөө өгөхгүй бол шүүх, цагдаагийн байгууллагад хандах тухайгаа хэлсэн. Хохирогч Ц.Батцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Зээлсэн мөнгөө өгөөгүй гэх шалтаанаар би түүнийг гинжлээгүй. Мөнгөө өгөх хүртэл хугацаад бичиг хийгээд өг гэх шаардлага тавьсан гэв.
Хохирогч Ц.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрээс авч яваад машиндаа суулгаад надад 4 сарын хугацаатай мөнгө төлөх тухай бичиг хийж өгөхийг шаардсан. Тэгээд би 4 сарын хугацаанд мөнгө төлөх тухай бичиг хийж өгчихөөд гэрээс гарах гэтэл намайг гинжилсэн. Би гинжийг тайлах гэж оролдсон. Э.Тэгш-Эрдэнийг гинжийг тайлаад өгөөч гэж гуйхад тайлаагүй. Түүний эхнэр, 2 хүүхэд байсан. Би сүүлдээ гинжтэй хэвээрээ гэрээс гарахад миний хөл өвдсөн. Би гэрээс гараад байж байгаад буцаж гэрт орсон юм. Энэ хугацаанд маш их даарсан. Надад Э.Тэгш-Эрдэнийн мөнгийг төлөх боломжгүй байсан гэв.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тэгш-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн...” гэж гэмт хэргийн шинж болгон хуулинд тусгасан байна. Хүч хэрэглэж гэдэг нь хохирогчийн аливаа эсэргүүцлийг дархад чиглэгдсэн бие махбодид нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан шүүгдэгчийн зүгээс довтолсон аливаа хүчирхийллийн үйлдэлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Т бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэн заналхийлэн хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Заналхийлэх гэмт хэргийн үндсэн шинжид хамаарч байх тул шүүгдэгчийг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчлэх шаардлагагүй гэж шүүх үзэв. Тйимээс Э.Тэгш-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 18-255 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Ц.Батцэцэгийг “надаас зээлсэн 500.000 төгрөгөө өг, өгөхгүй бол 7 хоногийн дотор төлнө гэсэн бичиг хийж өгч байж яв... тэгэхгүй бол явуулахгүй...” гэх мэтээр тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хөлнөөс төмөр гинжээр гинжлэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэн заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-50х/,
хохирогч Ц.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.Тэс би 2017 оны 12 дугаар сард 500.000 төгрөг зээлсэн бөгөөд одоог хүртэл би тэр мөнгийг өгөөгүй. Энэ шалтгаанаас болж Э.Т надаас мөнгө нэхээд гэртээ аваачиж миний зүүн хөлнөөс гинжилсэн. Өөрөө хүүхдээ сургуулиас нь авах гээд явахдаа миний хөлийг гинжилсэн. Гинжнээсээ зулгаагаад гадаа гаргасан. Тэгэхэд миний хөл хавдсан юм. Тухайн үед би эсэргүүцэл үзүүлээд Э.Ттэй ноцолдсон бөгөөд би ухаан алдах гээд газар хэвтэх үед миний толгойг баруун тийш нь харуулаад миний толгойн зүүн чих болон түүний ар хэсэг дээр бөгсөөрөө дараад суугаад байсан. Миний биед учирсан зүүн хөхлөг сэртэнд зеөлөн эдийн няцрал гэмтлийг Э.Т надтай зууралдаад гадаа гаргаж гинжлэх гээд байх үед би ядраад газар хэвтэхэд миний толгой дээр бөгсөөрөө суухдаа зүүн чих орчимд суусан юм тэгэхэд энэ гэмтэл учирсан юм. Баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтлийг Э.Т намайг гадаа гаргаж гинжлэх гээд гэрээсээ гаргах гээд ноцолдож байхдаа миний суганаас өргөхдөө учруулсан. Зүүн хөлийн шилбэний доод хэсэгт шагайн түвшинд цус хуралт гэмтлийг миний хөлнөөс гинжлээд гадаа гаргах гээд татаад байсан учраас миний шагай хавдсан...Миний хөлнөөс гинжлээд гадаа гаргаад Тэгш-Эрдэний эхнэр нь хүүхдээ сургуулиас нь авна гээд явах гэж байсан болохоор намайг алга болчихно гээд миний хөлнөөс гинжилсэн гинжээрээ гэрийнхээ үүдний амбаарынхаа гаднаас гинжилчихээд өөреө гэртээ байгаад байсан...гэрийнхээ гадаа 14 цагаас хойш суулгаад орой 20 цагийн орчимд миний хөл өвдөөд хавдаад байхаар нь гэрт нь доголж ороод цаг гаран сууж байгаад 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлээд гэртээ ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
гэрч Л.Байгальцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... тухайн өдөр цас ороод хүйтэн байсан бөгөөд Батцэцэгийг анх харахад оймсгүй, гэрийн тавчик, нимгэн өмд, гэрийн цамцтай их даарч чичирсэн байсан юм. Маш их айсан байсан. Батцэцэг надад хэлэхдээ хөлнөөс нь гинжилсэн гинжийг тайлуулахын тулд бичиг хийж өгөөд гинжээ тайлуулж ирлээ гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,
гэрч Ү.Өнөрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Э.Т гэх залуу Батцэцэгээс мөнгөө авна, мөнгө өгөхгүй бол гинжийг нь тайлахгүй гэж хэлсэн гэсэн. Батцэцэгт мөнгө байхгүй болохоор бичиг хийж өгөөд гинжээ тайлуулж гарч ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзулын 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн "Батцэцэгийн толгойд зүүн хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн хөлийн шилбэний доод хэсэгт шагайн түвшинд цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12х/, хохирогч Ц.Батцэцэгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16х/, хохирогч Ц.Батцэцэгийг хөлнөөс гинжилсэн гэх гинжийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.Тэгш-Эрдэнийг бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэн заналхийлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар өөрт учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Тэгш-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.Тд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.