| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06012/И |
| Дугаар | 4507 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 4507
| 2016 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2016/04507
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Амарын гудамж Петровис ХХК-ийн байр, “НИК” ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Манай компани “ЕОС” ХХК-тай 2015 оны 8-р сард Нефтийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах №2015/а/57 тоот гэрээ байгуулан шатахуун нийлүүлж хамтран ажиллаж байсан. НИК ХХК 2016 оны 2-р сарын 05-ны өдөр “ЕОС” ХХК-иас гэрээний дагуу зээлээр авсан шатахууны төлбөр 36,705,815 төгрөгийг нэхэмжилж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч “ЕОС” ХХК нь албан ёсны хаяг дээрээ байдаггүй үндэслэлээр тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 3-р сарын 16-ны өдрийн Дугаар 102/Ш32016/09635 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд “ЕОС” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй хаяг, “ЕОС” ХХК-ийн захирал Хятад улсын иргэн Жан Яанын Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хаягийг тус тус эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “НИК” ХХК нь “ЕОС” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“НИК” ХХК нь “ЕОС” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2015/А/57 тоот нефть бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
“ЕОС” ХХК нь нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36 705 815 төгрөг гаргуулах тухай маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж 5-202 тоотод үйл ажиллагаа явуулдаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3-р сарын 16-ны өдрийн 9635 дугаар шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь “ЕОС” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА