| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0464/Э |
| Дугаар | 486 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 486
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч Б.У,
иргэний нэхэмжлэгч Ц.Болор-Эрдэнэ
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Билгээгийн Б.Уөд холбогдох 1911008160473 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, чихэр, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 26 дугаар гудамж 29а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Билгээгийн Б.У, /РД: ШБ70111060/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарын ахлах мэргэжилтэн иргэний нэхэмжлэгч Ц.Болор-Эрдэнэ нь "Профессионал саплай" ХХК-ний ажилчидын цалинг олгохдоо данс андуурч шүүгдэгчийн Хаан банкин дахь 5006615322 тоот данс руу 547.234 төгрөг шилжүүлснийг бусдын ээзмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр миний Хаан банкны 5006615322 тоот данс руу 547.234 төгрөг шилжиж орсон байсан. Би дансны дугаараа утастайгаа холбочихсон байсан учраас орлого орж ирэхэд шууд надад мэдэгддэг юм. ...Тухайн мөнгийг нь өрөө дарах гээд бүгдийг нь авч ашигласан ба энэ талаар манай нөхөр мөн мэдэж байгаа. Тэгээд хэдэн өдөр өнгөрч байхад миний утас руу Хаан банкны ажилтан гээд нэг эмэгтэй залгаад "таны данс руу андуурагдсан гүйлгээ хийгдсэн байна" гэж хэлэхээр нь би уурлаад "та нар тэгээд хэдэн өдөр өнгөрч байхад одоо л хэлж байхдаа яадаг юм. Би тэр мөнгийг чинь аваад өрөндөө өгчихсөн. Одоо надад ямар ч мөнгө байхгүй" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 26х/ өгсөн: "...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр миний Хаан банкны 5006615322 тоот данс руу 547.234 төгрөг шилжиж орсон байсан. Би дансны дугаараа утастайгаа холбочихсон байсан учраас орлого орж ирэхэд шууд надад мэдэгддэг юм. ...Тухайн мөнгийг нь өрөө дарах гээд бүгдийг нь авч ашигласан ба энэ талаар манай нөхөр мөн мэдэж байгаа. Тэгээд хэдэн өдөр өнгөрч байхад миний утас руу Хаан банкны ажилтан гээд нэг эмэгтэй залгаад "таны данс руу андуурагдсан гүйлгээ хийгдсэн байна" гэж хэлэхээр нь би уурлаад "та нар тэгээд хэдэн өдөр өнгөрч байхад одоо л хэлж байхдаа яадаг юм. Би тэр мөнгийг чинь аваад өрөндөө өгчихсөн. Одоо надад ямар ч мөнгө байхгүй" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,
хохирогч Э.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... миний хувьд 2019 оны 02 дугаар сард 7 хоног л ажилласан учраас 547.234 төгрөгийн цалин авах ёстой байсан. Ингээд манай байгууллагаас ажилчдынхаа цалинг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон боловч миний цалин огт орж ирэхгүй байхаар нь гайхаад хүлээж байсан ч 2 хоногийн дараа Хаан банкин дээр очтол миний цалинг өөр хүний данс руу шилжүүлсэн байсан. Уул нь би 2018 оны 12 дугаар cap болон 2019 оны 01 дүгээр саруудад өөрийн цалингаа Чингис хаан банкин дахь өөрийн нэр дээрх 5101001800 тоот дансаар авч байсан ба тухайн саруудад манай байгууллага ажилчдынхаа цалинг байгууллагын данснаас шууд хийчихдэг байсаг юм. ...Ц.Болор-Эрдэнэ гэх тэр ажилтан нь надаас уучлалт гуйгаад миний Хаан банкин дахь 5025041545 тоот данс руу надад олгогдох ёстой 547.234 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн байдаг. Надад 547.234 төгрөгийн хохирол учирсан байсан ч Хаан банкны ажилтан нь надаас уучлалт гуйгаад надад олгогдох ёстой цалинг өөрөөсөө буцаан олгосон болохоор надад учирсан хохирол бүрэн барагдсан байгаа. Мөн надад өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Болор-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Э.Эрдэнэбатад шилжүүлэх ёстой байсан мөнгийг ажлын хариуцлага алдаж өөр данс руу шилжүүлсэн учраас тухайн иргэнд би өөрийн зүгээс 547.234 төгрөгийг данс руу шилжүүлэн өгсөн. Иймд өөрт учирсан хохирол болох 547.234 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,
гэрч Б.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Б.Утэй хамтран амьдраад 10 жил болж байна. ...Тухайн үед над руу залгаад "миний дансанд мөнгө ороод ирсэн байна" гээд гайхаад хэлэхэд нь би "хэнээс орж ирсэн юм бэ? ямар учиртай мөнгө юм бэ" гэж асуусан. Тэгэхэд "нэр ус байхгүй байна. Хэнээс шилжүүлснийг нь мэдэхгүй байна" гэсэн ба орой нь тэр мөнгөө авчихсан байсан. Тухайн мөнгөөр гэртээ хэрэгцээтэй байсан гурил, будаа, мах гээд хоол хүнсний зүйлс авсан ба яг хэдэн төгрөгийг нь юунд зарцуулсан талаар бол би хэлж мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
шүүгдэгч Б.Уийн Хаан банкин дахь 5006615322 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 36х/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Уийг алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.Эрдэнэбатад учирсан хохиролыг, иргэний нэхэмжлэгч Ц.Болор-Эрдэнэ нь төлж барагдуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Б.У тус шүүхийн тамгын газрын төрийн сангийн дансанд хохирол төлж барагдуулах зорилгоор байршуулсан нийт 550.000 төгрөгөөс 547.234 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Болор-Эрдэнэд олгож, илүү төлсөн 2.734 төгрөгийг Б.Уөд буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Уөд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал, шүүгдэгчийн өөрийнх нь саналыг харгалзан тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулж шийдвэрлэв.