| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02003/И |
| Дугаар | 1891 |
| Огноо | 2016-03-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 1891
| 2016 оны 3 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2016/01891 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг Номин Юнайтед ХХК-ийн байр, 5 давхарт байрлах, “Номин трейдинг” ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: иргэн Мөнхбаатар нь Номинтрейдинг ХХК-ийн Номин косметикс салбараас 7 701 434 төгрөгийн гоос сайхны бараа зээлээр авсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Номинтрейдинг ХХК нь иргэн Мөнхбаатарыг шүүхэд өгсөн боловч Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 41428 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд иргэн Мөнхбаатарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Номин трейдинг” ХХК нь Мөнхбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Мөнхбаатарт холбогдох 2 988 032 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба шүүгчийн 2015 оны 12-р сарын 16-ны өдрийн 41428 дугаар захирамжаар “хариуцагчийн хаяг, овог, эцгийн нэр, нэр тодорхой бус” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид заасан ...Мөнхбаатарын ургийн овог, эцгийн нэр, регистрийн дугаар зэрэг нь тодорхойгүй гэсэн зөрчлийг нэхэмжлэгч арилгаагүй, түүнийг эрэн сурвалжлах боломжгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэсгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА