| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06213/И |
| Дугаар | 4743 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 4743
| 2016 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2016/04743 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбитын 39-р гудамж 10 тоотод оршин суух, регистр ЧТ81091799, Дархан овогт Нямжавын Нэргүйгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүннаран 13-р гудамж, 143 тоотод оршин суух, регистр ГО76111969, Гөрөөчийн овогт Дугаржавын Ууганцэцэгт холбогдох 6 517 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Нэргүй би Д.Ууганцэцэгтэй 2016 оны 1-р сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3 500 000 төгрөгийг 6% хүүтэй, 1 сарын хугацаатай 2016 оны 2-р сарын 7-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүннаран 13-р гудамж, 143 тоотод оршин 32,25мкв тайлбайтай, Ү-2205055895 дугаартай хувийн сууц, мөн хаягт орших 305 мкв тайлбайтай, Г-2205003542 тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан. Зээлийн хугацаа дууссан боловч төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5% алданги тооцож 150 хоногийн алданги 1 750 000 төгрөг, үндсэн зээл 3 500 000 төгрөг, хүү 1 267 000 төгрөг нийт 6 517 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ууганцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргасан Н.Нэргүйгээс авсан зээлийн төлбөр 6 517 000 төгрөгийг 2016 оны 7-р сарын 26-ны өдрөөс 2016 оны 9-р сарын 26-ны дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: Хариу тайлбартай уншиж танилцлаа. Уг тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Нэргүй нь Д.Ууганцэцэгт холбогдуулан 6 517 000 төгрөг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Ууганцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 6 517 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 7-р сарын 26-ны өдрөөс 2016 оны 9-р сарын 26-ны дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Нэргүйгийн нэхэмжлэлийн шаардлага 6 517 000 төгрөгийг 2016 оны 7-р сарын 26-ны өдрөөс 2016 оны 9-р сарын 26-ны өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Д.Ууганцэцэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 230 төгрөгийн 59 905 төгрөгийг улсын төсвөөс, 59 905 төгрөгийг хариуцагч Д.Ууганцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Нэргүйд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА