| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/00707/И |
| Дугаар | 1389 |
| Огноо | 2016-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 1389
| 2016 оны 2 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2016/01389 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын Г-10-р гудамж, 845А тоотод оршин суух, регистр МЗ84051369, Тайж нар овогт Бат-Өлзийгийн Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, 17-р гудамж, 33 тоотод оршин суух, регистр ФБ72032509, Хэрдэг овогт Даваасамбуугийн Ариунжаргалд холбогдох 18 060 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Нямсүрэн, хариуцагч Д.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Ариунжаргалд 2014 оны 10 сарын 7-ны өдөр 15 000 000 төгрөгийг сарын хугацаатай 20% хүүтэй зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Ариунжаргал нь зээлийн төлбөрөө төлөлгүй өнөөг хүрч байна. Иргэний хуульд заасны дагуу 50% алданги тооцохоор тохирсон. Нийт 22 500 000 төгрөгөөс 1875 ам.доллар буюу 3 740 000 төгрөгийг хасч 18 060 000 төгрөгийг Д.Ариунжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нямсүрэнгээс авсан 15 000 000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, сар бүрийн 15-ны дотор 500 000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямсүрэн нь Д.Ариунжаргалд холбогдох 18 060 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, Б.Нямсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага 18 060 000 төгрөгөөс 15 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч хариуцагч Д.Ариунжаргал нь сар бүрийн 15-ны дотор 500 000 төгрөгийг төлөхөөр тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Нямсүрэн, хариуцагч Д.Ариунжаргал нар нь 18 060 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, сарын бүрийн 15-ны дотор 500 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нямсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Ариунжаргалаас 124 125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нямсүрэнд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА