Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 4054

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2016/04054

Улаанбаатар хот

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

 

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан... асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  401.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ...тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.3 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 48-р зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Одгэрэлтээс 9 000 000 /есөн сая/ төгрөг гаргуулж Б.Т-д олгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас   70 200 төгрөг гаргуулж Г.Одгэрэлтэд олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

      

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Р.АЛТАНТУЯА