Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 563

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Ууганбаатар,

хохирогч Т.Батболд, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Минжмаа,

 нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Халх овогт Дүлзровын Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911003050211 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо 5 дугаар хороолол  Сөүл гудамж 31 дүгээр байрны 57 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Халх овогт Дүлзровын Д.Б /РД: УО70080915/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ яллагдагч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хар сувд" нэртэй дэлгүүр дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар  хохирогч Т.Батболдыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрийнхөө лангуу руу орох гэж байхад оруулахгүйгээр намайг эхлээд цохисон. Манай эхнэр хөхний хорт хавдартай эмэгтэй байдаг юм. Эмэгтэй хүнийг дээрэлхэдэг. Хохирогч харагдах байдлын хувьд томоотой юм шиг мөртлөө эмэгтэй хүнийг дээрэлхэдэг. Хар сувд гэх дэлгүүрт би эхнэртэйгээ нийлээд 3 лангуу түрээслэж эхэлсэн юм. Тэгээд би хохирогчийн араар гарах гэтэл намайг тойроод гар гэхээр нь би гарах гэсэн юм гээд үүнээс маргаан үүдэлтэй. Тэгээд намайг түлхэж унагаасны дараагаар цохисон. Маш харамсалтай байна гэв.

 

шүүгдэгчийн Д.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “Ер нь бол маргалдсан шалтгаан бол мөнхий дарамт юм. Урьд өмнө нь Батболд нь намайг байнга дарамталдаг байсан. Өөрөө адилхан лангуу түрээслэгч мөртлөө миний лангуун дээрээ юу зарах зарахгүйг заана худалдан авагчтай харьцаж байхад дундуур орж олон юм ярьдаг, намайг өмнө нь мөнгөн аягыг нь авч зардаг байхад зарсан зарсан мөнгөө өгчихөөд байхад өгөөгүй гэж худлаа хэлж нэмж авдаг гэх мэтчилэн олон асуудал байдаг байсан. Тэгж байгаад би мөнгөн аягыг нь авч зарахаа болиод бид нарын хооронд ямар нэгэн наймаа байхаа болиод хоорондоо харилцахаа больсон тэгэхэд би хажуугаар чинь орж гарах болгонд намайг гаргахгүй гэж албаар хаадаг тэгээд би хажуугаар чинь гаръя гэж хэлээд гарахдаа биед нь шүргээд гарчихаар биеэнд хүрэхгүй гарч болохгүй байна уу гэх зэргээр дэлгүүрийн эзэн шиг л ганцхан надтай болон манай эхнэр бид хоёртой ер нь бол их өс хонзонгийн сэдэлтээр харицдаг байсан. Өс хонзонтой болох шалтгаан нь би мөнгөн аягыг нь авч зарж байгаад зарахаа болиод би өөрөө мөнгөн аяга авчирч зардан болсон. Тэрнээс болж орлого нь багассан ба орлого муутай болсон нь Батболд нь надтай өс санах шалтгаан болсон гэж би бодож байгаа. Тэгээд тухайн өдөр би хажуугаар өнгөрөөд гарах гэтэл Батболд нь хойшоо налаад гараа ташаандаа аваад өвдгөөрөө хааж суучихаад гаргахгүй намайг цаагуураа гарахгүй юу гээд байсан манай дэлгүүрт Батболдын хажуугаар өнгөрч гарахаас өөр ямар ч гарц байхгүй тэрийг өөрөө ч мэдэж байгаа тийм байж намайг цаагуураа гар гээд хаагаад гаргах гээд байгааг нь би мэдэхгүй намайг дээрэлхээд байдаг юм. Тэгээд гаръя гэтэл гаргахгүй тойроод гар гээд байхаар нь би чи юу яриад солиороод байгаа юм бэ гарах ёстой газраараа гарахгүйяах юм бэ цаашаа холд би гаръя гэж хэлтэл намайг өвдөгөөрөө түлхээд байхаар нь би зөрүүлээд өвдгийг нь холдуулах гээд түлхсэн чинь босч ирээд намайг шууд тохойлдоод авсан. Тэгээд би сандраад өөдөөс нь зөрүүлээд цохиод бид 2 бие биенээ харилцан цохилцсон ба тэр үед манай эхнэр ирээд дундуураа ороод салгачихсан. Тэгээд эхнэр салгаад Батболдыг бариад бид хоёр хоорондоо маргалдаад зогсож байхад Батболд манай эхнэрийг гулдаж татаад холдуулаад тэгээд дахиад надруу дайрсан. Тэр үед бид 2 бас цохилцоод тэнд бужигналдаж байх үед хажуу талын лангууны ах Ганболд намайг татаад холдуулсан. Тэр үед Батболд ташуур бариад авсан ба манай эхнэр хориод болиулах гэтэл манай эхнэрийг бас түлхээд надруу дайрахад манай ажлын Дашка гэдэг залуу дундуур орж салгасан. Тэгээд л ийм асуудал болоод л хэрүүл маргаан намдсан ба Батболд жаахан байж байгаад удалгүй гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67х/ ,

хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээрээ байсан. Тухайн өдөр лангуу дээрээ ажил хийгээд сууж байхад Д.Б хажуугаар гарах гэсэн юм гээд ирэхээр нь би ажил хийж байна гэж хэлэхэд тэрээр намайг хэл амаар доромжилж намайг цохисон. Урьд үүссэн маргаанууд юунаас шалтаалан үүсэж байсан юм бэ гэхээр хүний лангуу дээр юм авахаар сонирхож байгаа худалдан авагчдыг манай лангуу дээрээс очиж үзэж сонирхох уу гэх байдлаар ёс зүйгүй үйлдэл гаргадаг байсан юм. Д.Б намайг цохисон, түүний эхнэр хуруугаа нүд рүү хийсэн. Улмаар миний нүднээс цус гарсан. Миний нүдний шилэнцэр гэмтсэн байна гэж хэлсэн шилэнцэрийн хагалгаа маш хүнд хагалгаа болдог тул эмчээс намайг ажиглах нь зүйтэй гэсэн гэв.

хохирогч Т.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хоорондоо маргалдсан шалтгаан нь би лангууныхаа хойд тавиур дээр юм хийж байхад Д.Б миний хойгуур байн байн орж гараад явдаг ба би өмнө ч гэсэн юм хийж байхад битгий ингэж явж бай гэж анхааруулж байсан учир нь миний 2 талд Бат-Эрдэнийн 2 лангуу байдаг ба нэг талын лангуун дээр нь өөрөө нөгөө талын лангуун дээр нь эхнэр нь суудаг юм. Тэгээд эхнэрлүүгээ гарах үедээ миний хажуугаар дайрч гардаг юм тэгээд би юм хийж байсан болохоор цаагуур гар гэж хэлснзэс болж маргалдаад ийм асуудал болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн №1249 тоот дүгнэлтэд: “-Т.Батболдын биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснааар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 40х/,

гэрч Э.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 34х/, гэрч Д.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 118х/ Шинжээч С.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 119х/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 111-112х/ бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Батболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Т.Батболдын зүгээс гарган өгч, хавтас хэрэгт авагдсан хохиролын баримтуудаас нийт 3.934.700 төгрөгийн баримтыг шүүх үнэлэн шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд үүнээс Д.Б нь нийт 1.200.000 төгрөгийг төлсөн байх ба одоо нийт 2.724.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хохирогч Д.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэг нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь үйлдээх нь зүйтэй байна.