Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 000149

 

 

 

 

 

 

 

 

“Дүдө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          хариуцагч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн

         төвд холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 553 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : “Дүдө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч : Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох,

 

“190.925.813 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй “Дүдө” ХХК-г Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байрнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Л.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Дүдө” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай “Дүдө” ХХК нь Монгол улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өдрийн 250 дугаар тогтоолын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр тогтоосны дагуу зээл авч Завхан, Булган, Орхон аймгуудын сургуулиудад нийлүүлэх гэрээ хуваарийн дагуу сурагчдын хонины ноосон майк, кардиган үйлдвэрлэн нийлүүлж байсан. Гэтэл МСҮТ-ийн захиргаанаас түрээсийн гэрээ хүчингүй, байр чөлөөлж өг гэсэн үндэслэлээр удаа дараа тог таслан үйлдвэрлэлийг зогсоож байсан боловч тухайн үед нь ХХААҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/3948 тоот албан бичиг, Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1/1818 тоот албан бичгийн дагуу түр 2-5 хоногоор тог залган ажиллуулж байгаад 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл Тжил гарангийн хугацаанд үйлдвэрлэлийг зогсоож хохироогоод байна.Өнөөдрийн байдлаар манай компани зээлээ төлж чадахгүй санхүүгийн маш хүнд байдалтай байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-р заалтын дагуу хохирлыг Хөрөнгө үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн үнэлсэн 180 171 713 төгрөг дээр үнэлгээний ажлын хөлс 700 000 төгрөгийг, засварын 10 054 100 төгрөгийг нэмж, 190 225 813 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай Орхон аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй “ДҮДӨ” ХХК нь 2012.02.04-ний өдрөөс эхлэн түрээсийн гэрээ байгуулсан гэж өнөөдрийг хүртэл манай сургуулийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Анх байрыг түрээслэх асуудлыг өмнөх захирал Н.Төгсбаатартай зөвшилцсөн гэдэг. Тухайн гэрээ нь түрээсийн гэрээг байгуулахад тавигдах хууль ёсны шаардлагьг хангаагүй гэрээ байсан. Энэхүү түрээсийн гэрээний асуудлаар маргаантай байгаа ч байр түрээсл л лснээ манай тал хүлээн зөвшөөрч, уг гэрээ биднээс шалтгаалахгүй цуцлагдаж татгалзах болоод байгаа нөхцөл байдал үүссэний дагуу байрыг Нийтийн албанд болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагын улмаас чөлөөлөх шаардлагатай байгааг удаа дараа мэдэгдсэн боловч хариу болгон хугацаа сунгаж өгөхийг шаардаж, уг хугацаа дуусмагц байрыг чөлөөлнө гэж байсан боловч ‘ДҮДӨ” ХХК нь одоо болтол байрыг суллаж өгөхгүй байгаа билээ. Түрээсийн байр нь ямар ч ашиглалтгүй, тоноглол засваргүй, шал илжирсэн, тааз нурсан, хулгана жоом үүрлэсэн, хүн орохын аргагүй өрөө байсан гэжээ. Төрийн байгууллагын засвар үйлчилгээ сул хийдэг байсан хэдий ч түүний үзэж байгаа шиг хэцүү өрөө тасалгаа байгаагүй гэдгийг ажилчид хэлдэг. Бидний хооронд маргаан үүсч шүүхээр шийдвэрлүүлэх болох үед уг “ДҮДӨ” ХХК ний хийсэн гээд байгаа засварт үнэлгээ хийлгэхэд 10,054,100 төгрөгний засвар хийгджээ гэж дүгнэсэн байдаг. Эндээс 18,189,700 төгрөгний засвар хийсэн гэсэн нь үгүйсгэгдэж байгаа юм. Засварын мөнгөнөөс оруулж тооцох талаар талууд тохиролцсон гэж үзэж гэрээгээ үндэслэн тайлбарладаг. Бид үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Өдий болтол байгууллагад нэг ч төгрөгний түрээс төлөөгүй атлаа түүнийгээ цайруулж, бид ийм гэрээ байгуулсан байсан гэж нэг хувь гэрээ үзүүлж, тохиролцсон гэх асуудлаар өөрөө бичсэн гэх гэрээг үзүүлдэг. Манай байгууллага түрээсийн гэрээнд баримталдаг байсан гэрээний стандарт загвар нь өөр бөгөөд би өөрсдөө нөхцөлөө бичдэг байсан. Хоосон зайг нь нөхөж өөрийнхөө хүссэн зүйлийг биччихээд үүрэг хүлээлгэх гээд улайрч мэтгэлцэж байгаа асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Өөрөө байрыг чөлөөлөх хугацааг сунгах хүсэлт гаргахдаа бид гал, ус, цахилгаан хулгайг хариуцна гэж үүрэг хүлээснээ илэрхийлдэг боловч энэ үүргээ биелүүлээгүйн улмаас тогоо таслуулсан байсан хариуцлагын асуудалдаа биднийг буруутгадаг. Биднийг гарахгүй болохоор хүчээр тог тасалдаг байсан гэж буруутгадаг. Бид харин ч чөлөөлөх хүсэлт мэдэгдлийг өөрийнх нь хүссэн хугацаагаар сунгаж өгч байсан. Тог цахилгааныг хүссэнээрээ ашигладаг атлаа цахилгааны төлбөр төлөх болохоороо бөөн асуудал болгодог байсан бөгөөд манайд 3 жил байр түрээслэх хугацаандаа 70.000 төгрөгний цахилгаан хэрэглэсэн гэж төлбөр төлсөн. Өөрөө төлбөрөө төлөөгүйн улмаас цахилгаанаа таслуулж хариуцлагагүй ханддаг байсан асуудалдаа биднийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2013.07.06-ны өдрийн 250 дугаар тогтоолын дагуу “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас төслийн хүрээнд улсын нэгдсэн журмаар сурагчийн дүрэмт хувцасны ноосон сүлжмэл майк, цамцыг хийж байсныг хохироосон гэж хэлдэг. Гэтэл уг байр чөлөөлөх асуудлыг талууд харилцан зөвшилцөж, байрыг 2013.08.31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлнө гэсэн хариу мэдэгдэж байх үед дээрх асуудлын талаар мэдэгдэж байгаагүй төдийгүй уг ажпыг хэзээнээс хийж эхэлсэн болон уг ажпыг хийсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Дээрх тоот тогтоолын дагуу сурагчийн дүрэмт хувцсыг хийсэн байсан гэдэг боловч уг тоот тогтоолд Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн сайд, Хөдөлмөрийн сайдад ноосыг тусгай сангаас гаргаж өгөх, гэрээ байгуулах үүргийг хүлээлгэсэн байдаг. Эндээс дүгнэвэл “Эрдэнэт хивс” ХХК-иас ноосон утас авах шаардлагагүй төдийгүй уг ажлыг хийх гэрээ албан ёсоор хийгдсэн байх шаардлагатай гэж үзэж байна. дээрх байдлууд огт байхгүй байж биднийг хохироосон гээд байгаа 190 225 813 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай Орхон аймгийн МСҮТ-тэй “Дүдө” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн түрээсийн гэрээ байгуулсан гэж өнөөдрийг хүртэл манай сургуулийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Анх байрыг түрээслэх асуудлыг өмнөх захирал Н.Төгсбаатартай зөвшилцөн гэрээ нь энэ байна гэж байр чөлөөлөх мэдэгдэл өгсний дараа түрээсийн гэрээг үзүүлсэн бөгөөд уг түрээсийн гэрээ нь төрийн өмчит байгууллага болон манай байгууллага бусадтай түрээсийн гэрээ байгуулахдаа баримталдаг стандарт гэрээ биш байсан. Ингээд уг гэрээг хаанаас хэн төслийг боговсруулсан гэрээ вэ гэхэд “Дүдө” ХХК нь түүнийг бичээд захиралд чинь оруулж үзүүлэхэд гарь:н үсэг зурсан гэжтухайн үед тайлбарлаж байсан бол одоо энэ гэрээг талууд хамт байж байгаад хийсэн, хоёр хувь үйлдсэн, нэг нь танайд байгаа биз гэх болсон. Тухайн гэрээ нь түрээсийн гэрээг байгуулахад тавигдах хууль ёсны шаардлагыг хангаагүй гэрээ байсан бөгөөд манай байгууллагаас гэрээ байгуулах санал тавихад түрээсийн үнэ өндөр байна, зохицож байж гэрээ байгуулна гээд огт байгуулахгүй байсан хүн хэзээ нь уг гэрээг байгуулсан нь ойлгомжгүй байдаг. Түрээсийн гэрээний талаар маргаантай байгаа ч байр түрээслүүлснээ манай тал хүлээн зөвшөөрч. уг гэрээг биднээс шалтгаалахгүй цуцлагдаж татгалзаж болоод байгаа нөхцөл байдал үүссэний дагуу байрыг Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагын улмаас чөлөөлөх шаардлагатай байгааг удаа дараа мэдэгдсэн боловч хариу болгон хугацааг сунгаж өгөхийг шаардаж, уг хугацаагаа дуусмагц байрыг чөлөөлнө гэж байсан боловч “Дүдө” ХХК нь одоо болтол байрыг чөлөөлж өгөөгүй байгаа билээ. Иймд Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагыг дээд байгууллагаас удаа дараа мэдэгдэж байгаа, түүнчлэн тухайн хуулийг хэрэгжүүлэх шаардлагын дагуу байрыг үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй болж байгаа байдлыг мэдэж, байрыг чөлөөлөх хугацаагаа нэхэмжлэгч “Дүдө” ХХК өөрөө илэрхийлж, гэрээний татгалзалыг хүлээн авч байсан атлаа одоо болохоор биднийг буруутган байрыг чөлөөлж өгөхгүй байх тул нэхэмжлэгч “Дүдө” ХХК-ийг Орхон аймгийн МСҮТ-ийн байрнаас албадан гаргуулж өгнө гэсэн нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 553 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1,221 дүгээр зүйлийн 221.6,227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул Орхон аймгийн Мэргэжпийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 190 925 813 төгрөг гаргуулах тухай “Дүдө” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д заасныг баримтлан “Дүдө” ХХК-ийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байрнаас албадан гаргуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан “Дүдө” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан улсын тэмдэгтийн хураамжаар төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх шийдвэрийн дүгнэх хэсэгт хөндлөнгийн байгууллага Лендс ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч цахилгаан тасалсанаас 300 хоног \хх-200\ ажиллах боломжоо алдсан байх, 180.171.73 төгрөгний бүтээгдхүүн үйлдвэрлэх, борлуулах боломж алдсан гэсэн дүгнэлтийг ерөнхийлөн үгүйсгэж нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо.

Хамтрагч байгууллагуудаас гэрээт утсыг цувуулж авдаг талаар нахэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан, энэ нь хх-ийн 59, 62-63 хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байхад "Дүдо” ХХК-ийн агуулах, дэлгүүрт 2015-4-16-ны байдлаар байсан үлдэгдэл утсаар захиалгат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэчихсэн мэтээр буруу дүгнэлт хийлээ.

Хариуцагчийн гэрээ хэрэгжих хугацаанд цахилгаан тасалсан тохиолдлууд нотлогдсон, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Нямдовчинбуу тогийг өөр өрөөнөөс залгадаг, нэхэмжлэгчийн байрлаж байгаа хэсгээс залгах боломжгүй гэж гэрчилсэн, тоггүй байсан хугацааны гэм хорын хохиролыг гаргуулах үндэслэлтэй.

Түүнчлэн шийдвэрийн дүгнэх хэсэгт 17895 ш, 356.368.980 төгрөгний бүтээгдхүүнийг ямар хугацаанд үйлдвэрлэх байсан нь ямар хугацаанд үйлдвэрлэж нийлүүлэх байсан нь тодорхойгүй гэж, Булган, Завхан аймгийн сургуулиудад нэмэлт захиалга авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хх-ийн 190-191 худсанд авагдсан захиалга нь нэмэлт захиалга биш,”Эрд Сүлжээ” ХХК-тай байгуулсан гэрээний тоонд багтаж байгаа, нэмж гэрээ хийгээгүй байгааг шүүх буруу ойлгож дүгнэлт хийжээ. ХХ-ийн 180 тоот хуудсанд авагдсан 2015-03-16-ны 07\607 тоотоор АҮ-ийн яам Сум дундын шүүхэд гэрээ хэрэгжиж эхэлсэнхугацааг “2013 оноос" гэж тодорхойлжээ. Учир нь захиалгат бүтээгдхүүнээс 9748 ш-ийг \187.726.080.00 төгрөгийн\ нийлүүлсэнийг Монгол нэхмэл 15\603 тоотоор \хх-316\ тодорхойлсон. ‘'Дүдо“ ХХК-ийн үйлдвэрлэж нийлүүлэх майк, кардикан нь сурагчийн дүрэмт хувцасны "нэмэлт иж бүрдэл" болох сүлжмэл бүтээгдхүүн гэдгээр нэрлэгддэгийг шүүх буруу ойлгож захиалгыг нэмж авсан мэтээр дүгнэжээ. Харин даавуугаар үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас нь “Үндсэн иж бүрдэл” гэж нэрлэгддэг нь хэрэгт авагдсаныг хольж хутгаж ойлгожээ.

Шүүх нэхэмжлэгчийг цахилгаан тасарсан үед тоног төхөөрөмжийг бусад газарт зөөвөрлөн бүтээгдхүүнээ үйлдвэрлээгүй гэж буруутгасан байх боловч хх-ийн 22-24 дүгээр хуудсанд тоног төхөөрөмжийн зургууд авагдсанаас харахад тухай бүр зөөвөрлөх боломжгүй нь харагдана.

Хэдийгээр нэхэмжлэгчийн хүсэлтээр үнэлгээ хийгдсэн боловч үнэлгээний зардлыг цахилгаан тасалж гэм хор учруулсан буруутай тал МСҮТөвөөр төлүүлэх ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Засгийн Газрын 2013 оны 250 тоот тогтоолыг хэрэгжүүлж бүтээдгэхүүн үйлдвэрлэж байсан нь нотлогддог тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонихлын зөрчлөөс урьдчилан сэргиилэх тухаи хуульд хашлахгүй , энэ утгаараа ч хариуцагч байр чөлөөлөх мэдэгдэл анх өгсөнөөс хойш нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрээг үргэлжлүүлж байсан тухайгаа хариуцагчийн гөлөөлөгч шүүх хуралдаанд үгүйсгээгүй гэж үзэх үндэстэй. Түүнчлэн гэрээнд зааснаар МСҮТ-ийн сурагчдыг дадлагажуулж байсныг ч хариуцагч үгүйсгээгүй. Харин шүүх хариуцагчийг дур мэдэн цахигаан тасалж байсныг “тогтоогдсон” гэж үзсэн атлаа гэм хорын хохиролыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж , нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор хэрьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

     Нэхэмжлэгч “Дүдө” ХХК нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс олох байсан орлого 180.171.713 төгрөг үнэлгээ хийлгэхэд төлсөн ажлын хөлс 700.000 төгрөг, засварын зардалд 10.054.100 төгрөг нийт 190.925.813 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь “Дүдө” ХХК-ийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн байрнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

Нэхэмжлэгч “Дүдө” ХХК нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй 2012 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан тус төвийн байранд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан байна.

“Дүдө” ХХК нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолын дагуу 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Эрд Сүлж” ХХК-тай “сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэх” хамтын гэрээ байгуулан сурагчийн дүрэмт хувцсыг нэмэлт иж бүрдэл, сүлжмэл майк, кардиганыг эрүүл ахуйн шаардлага хангасан түүхий эдээр үйлдвэрлэж захиалсан тоо хэмжээ хуваарийн дагуу нийлүүлэхээр үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хамтын гэрээ /хх-177/ тогтоогдсон байна.

“Дүдө” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхийн тулд “Ашид нэхмэл” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 84,9 сая төгрөгийн “Могол ноос” ХХК-иас 2013.09.12-2013.12.10-ны хугацаанд 11.344.452 төгрөгийн “Эрдэнэт хивс” ХХК-иас 2013.07.29-2013.09.30-ны хооронд 37.745.062 төгрөгийн ноосон утас зээлээр авч үйлдвэрлэл явуулж нийт 17.895 ширхэг буюу 356,4 төгрөгийн дүрэмт хувцас үйлдвэрлэх захиалгатай байснаас нийт 12.591 ширхэг буюу 260 сая төгрөгийн дүрэмт хувцас үйлдвэрлэсэн, аж үйлдвэрийн яамнаас ноосон утасны зээлийн хэрэгжилтийг шалгахад 2015.04.16-ны байдлаар хар өнгийн утас 33,48 кг, саарал өнгийн утас 3,25 кг, утасны үлдэгдэлтэй байсан ба уг утсаар бага ангийн хүүхдийн хөх майк 306 ширхэг буюу 4.645.080 төгрөг, бага ангийн хүүхдийн кардиган 167 ширхэг буюу 4.408.800 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, “Ашид нэхмэл” ХХК-тай байгуулсан “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” төслийн сүлжмэл хэсгийг үйлдвэрлэх үйлдвэрүүдэд олгох зээлийн гэрээ /хх-319/ “Ашид нэхмэл” ХХК-ийн 2016.03.17-ны өдрийн тодорхойлолт /хх-453/ Шинжээч “Лэндс” ХХК-ийн дүгнэлт /хх197-222тал/ нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ийнхүү “Дүдө” ХХК нь Засгийн газрын 2013.07.06-ны өдрийн 250 дугаар тогтоолын дагуу “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” төслийн хүрээнд хийгдсэн сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэл үйлдвэрлэх гэрээний дагуу үйлдвэрлэл явуулж байх үед нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 2013.08.06-ны өдрөөс эхлэн “Дүдө” ХХК-ийн цахилгааныг тасалж 2013.08.15-ны өдөр залгасан. 2013.10.11, 2013.12.30, 2014.01.20, 2014.02.14-ний өдрүүдэд тус тус салгаж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саад учруулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болгон гэм хор учруулсан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд “Дүдө” ХХК-ийн цахилгааныг тасалснаас хойш 300 хоногт 193.212.300 төгрөгийн орлого олох байсан гэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүхээс компанийн үйлдвэрлэл хүчин чадлаараа бүрэн явагдах боломжтой эсэх, олох ёстой орлого нь бодитой эсэх зэрэг асуудлыг тодруулахаар “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

“Дүдө” ХХК-ийн цахилгааныг тасалснаас үйлдвэрлэл явагдаагүй олох ёстой орлогоо олж чадаагүй хохирол нэхэмжилсэн шаардлагын хүрээнд “Лэндс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр /хх221 дэхь тал/ тогтоосон бүтээгдэхүүний захиалга, нийлүүлэлтийн харьцаагаар цуцлагдсан захиалгын нийт дүн 163.411.610 төгрөгийн 40 хувиар олох ёстой байсан орлогыг тооцож Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр төлүүлэх харин Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс “Дүдө” ХХК-ийн цахилгаан тасалсан 300 хоногт олох ёстой орлого 180.171.713 төгрөг гаргуулах шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Хариуцагч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс цахилгааныг тасалснаас “Дүдө” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саатал гарч гэрээнд заасан хугацаанд сурагчийн дүрэмт хувцсыг захиалсан тоо хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй болж хохирол учирсанаас, хариуцагч олох ёстой байсан орлогоо олж чадаагүй байна гэж үзэж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь цахилгааныг тасалсан болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа байдал болон “Лэндс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бүтээгдэхүүний захиалга нийлүүлэлтийн харьцаа, “Дүдө” ХХК нийт захиалгынхаа 50 гаруй хувийг нийлүүлсэн байдал зэргийг /хх221 дэхь тал/ харгалзан цуцлагдсан захиалгын дүн 163.411.610 төгрөгийн 40 хувь болох 65.364.644 төгрөгийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр төлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“Дүдө” ХХК-ийн засварын зардалд 10.054.100 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагчтай байрны түрээсийн төлбөрт суутган тооцохоор тохиролцож буйгаа тайлбарласан ба хариуцагч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв энэ талаар маргаагүй, анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч “Дүдө” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцээгүй болохыг дурдаж шинжээчийн зардалд 700.000 төгрөг нэхэмжилснийг “Дүдө” ХХК өөрийн эрх ашгийн үүднээс хүсэлт гаргаж шинжээч томилуулсан байдлыг харгалзан МСҮТ-өөс гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь түрээсийн гэрээний хуулийн шаардлагыг хангаагүй байх тул эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 553 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.1, 221.6-д зааснаар Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 65.364.644 төгрөг гаргуулж “Дүдө” ХХК-д олгосугай, нэхэмжлэлийн шаардлагаас 125.561.169 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 484.773 төгрөг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай гэж заалт нэмэн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Алтанцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.112.579 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                    М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                                 С.УРАНЧИМЭГ