| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1044/э |
| Дугаар | 1054 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 1054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Ш.Ундармаа
улсын яллагч : Б.Ганбулган
хохирогч : Ш.А
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан гэмт хэрэгт Г овогт Д Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906016121445 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Д Г, 19 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, М ХХК-д автобусын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр хохирогч А.О,хадам аав Ш.А нарыг зодсон, байнга харгич хэрцгий харьцсан,догшин авирласан буюу 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1001 тоотод эхнэр А.О агсан тавьж хэл амаар доромжилж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан зөрчил гаргаж Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасанаар зан үйлд нөлөөлөх 7 цагийн албадан сургалтанд хамрагдаж 7 хоног баривчлагдсан
2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1001 тоотод эхнэр А.О нүүр рүү цохиж үснээс нь зулгааж хүзүүг маажиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчил гаргаж Зөрчилийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зан үйлд нөлөөлөх 20 цагийн сургалтад хамрагдаж 18 хоног баривчлагдсан
2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1002 тоотод охин О.Г агсан тавьж хэл амаар доромжилж айлган сүрдүүлж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан зөрчил гаргаж Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамрагдаж 10 хоног баривчлагдсан
2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1002 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам аав Ш.А харгич хэрцгий хандаж үсдэж нүүр лүү нь цохиж толгой руу нь цохиж цамцаар нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хүмүүстэй хамт амьдраад 2 жил болж байгаа. Эднийх 2 хүүхэдтэй Г архи ууж ирээд агсан тавиад байхаар нь би цагдаад өгсөн. Миний эрүү хэсэгрүү цохиж зодсон. Г баривчилгаанд удаа дараа явж байсан. Архи ууж орж ирэхээрээ байнга агсам тавьж дарамталдаг юм гэв.
Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр би ажил дээрээ очоод ажлыхаа газрын 2 жолоочтой нэг шил архи уучихаад гэртээ 17.00 цагийн орчим очсон. Тэгээд гэртээ байж байтал манай хадам аав А манай охин Г загнахаар нь би өмөөрөөд хадам аав А маргалдсан. Намайг А зайл гээд хөөгөөд байхаар нь би А хацар луу нь 2 удаа алгадчихсан юм. Тэгээд би гарч яваад ажил дээрээ очиж хоночихоод маргааш орой нь ажлаа тараад гэртээ ирсэн ба хадам аав А уучлалт гуйсан. Түүнээс хойш би архи уугаагүй. Би эхнэр О өмнө нь маргалдаад шүүхээр хэд хэдэн удаа орж байсан гэжээ. /хх-ийн 16/
Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би нөхөр Д.Г талаар мэдүүлэг өгөхгүй. Надад Д.Г холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ. /хх-н 7-9/
Хохирогч Ш.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай охин О Г гэр бүл болоод 8 жил болж байна. 4-7 насны хоёр хүүхэдтэй. Би хүргэнийдээ хамт амьдраад 2 жил болж байна. 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 19.00 цагийн орчимд гэртээ байж байтал Г гаднаас согтуу орж ирээд манай охин О, бид хоёроос архины мөнгө нэхээд архи ууна гээд агсамнаад байсан. Тэгэхээр нь би чамд өгөх мөнгө алга зүгээр унт гэтэл намайг үсдэж аваад миний нүүр лүү нэг удаа, толгой руу нэг удаа цохиод миний цамцаар намайг боож байтал манай охин гаднаас орж ирж салгаад цагдаа дуудчихсан юм. Гэтэл Г гараад зугтаачихсан. 2018 оны 3 дугаар сард байх яг өдрийг нь санахгүй байна мөн нэг өдөр архи ууж орж ирээд надаас мөнгө нэхээд байхгүй гэсэн чинь өөрийгөө ална гээд заазуур авахаар нь заазуурыг нь булаалцалдаж байх явцад миний эрүү хэсгийг өнгөцхөн зүссэн. Манай охин намайг өмөөрсөн чинь зодоод баривчилгаанд явж байсан. Г одоо удаа баривчилгаанд явж байсан гэжээ. / хх-н 10-15/
Гэрч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны хэсгийн байцаагчаар 2017 оноос хойш ажиллаж байна. Д.Г 10 дугаар хороо Улаанхуарангийн 1-1002 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд сүүлийн үед эхнэр О аав болох А хамт амьдарч байгаа. Г нийтийн тээврийн автобусны газарт жолооч хийдэг ба архи уусан үедээ эхнэр О байнга агсам согтуу тавьж хэл амаар доромжилдог юм байлаа. О болохоор зодуулсан талаараа нуугаад хэлдэггүй юм. Ер нь Г архи уусан үедээ гэрийнхэндээ их ширүүн ханддаг. Ггэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэсэн зөрчилд хамгийн сүүлд 2018 оны 7 дугаар сар, 2019 оны 1 дүгээр сард шүүхээр баривчлуулж байсан. Г манай хорооны архаг архичин, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэсэн судалгаанд орсон байгаа гэжээ. /хх-н 16-17/
Д.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 52-53/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 54-56/
Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт/ хх-н 30-37/
Д.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 25-26/
Д.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н /, прокурорын тогтоол /хх-н 18-20/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-24/ , зэрэг болно.
Д.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр хохирогч А.О,хадам аав Ш.А нарыг зодсон, байнга харгич хэрцгий харьцсан,догшин авирласан буюу 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1001 тоотод эхнэр А.О агсан тавьж хэл амаар доромжилж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан зөрчил гаргаж Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасанаар зан үйлд нөлөөлөх 7 цагийн албадан сургалтанд хамрагдаж 7 хоног баривчлагдсан
2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1001 тоотод эхнэр А.О нүүр рүү цохиж үснээс нь зулгааж хүзүүг маажиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчил гаргаж Зөрчилийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зан үйлд нөлөөлөх 20 цагийн сургалтад хамрагдаж 18 хоног баривчлагдсан
2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1002 тоотод охин О.Г агсан тавьж хэл амаар доромжилж айлган сүрдүүлж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан зөрчил гаргаж Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамрагдаж 10 хоног баривчлагдсан
2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1002 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам аав Ш.А харгич хэрцгий хандаж үсдэж нүүр лүү нь цохиж толгой руу нь цохиж цамцаар нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ш.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Г гаднаас согтуу орж ирээд манай охин О, бид хоёроос архины мөнгө нэхээд архи ууна гээд агсамнаад байсан. Тэгэхээр нь би чамд өгөх мөнгө алга зүгээр унт гэтэл намайг үсдэж аваад миний нүүр лүү нэг удаа, толгой руу нэг удаа цохиод миний цамцаар намайг боож байтал манай охин гаднаас орж ирж салгаад цагдаа дуудчихсан юм. Гэтэл Г гараад зугтаачихсан. 2018 оны 3 дугаар сард байх яг өдрийг нь санахгүй байна мөн нэг өдөр архи ууж орж ирээд надаас мөнгө нэхээд байхгүй гэсэн чинь өөрийгөө ална гээд заазуур авахаар нь заазуурыг нь булаалцалдаж байх явцад миний эрүү хэсгийг өнгөцхөн зүссэн. Манай охин намайг өмөөрсөн чинь зодоод баривчилгаанд явж байсан. Г одоо удаа баривчилгаанд явж байсан гэсэн мэдүүлэг, Д.Гөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... гэртээ байж байтал манай хадам аав А манай охин Г загнахаар нь би өмөөрөөд хадам аав А маргалдсан. Намайг А зайл гээд хөөгөөд байхаар нь би А хацар луу нь 2 удаа алгадчихсан юм гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Д.Гнь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд сүүлийн үед эхнэр О аав болох А хамт амьдарч байгаа. Г нийтийн тээврийн автобусны газарт жолооч хийдэг ба архи уусан үедээ эхнэр О байнга агсам согтуу тавьж хэл амаар доромжилдог юм байлаа. О болохоор зодуулсан талаараа нуугаад хэлдэггүй юм. Ер нь Г архи уусан үедээ гэрийнхэндээ их ширүүн ханддаг. Г гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэсэн зөрчилд хамгийн сүүлд 2018 оны 7 дугаар сар, 2019 оны 1 дүгээр сард шүүхээр баривчлуулж байсан. Г манай хорооны архаг архичин, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэсэн судалгаанд орсон байгаа гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Д.Г нь архи ууж гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох хадам аав Ш.А, эхнэр А.О, охин О.Г нарт агсан тавьж зоддог нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Д.Г холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г овогт Д Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж авирласан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д зааснаар Д.Г 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Д.Г оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Д.Гансэлэм нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН