| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2024/06767/И |
| Дугаар | 210/МА2025/00200 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00200
*******, *******нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/05269 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тайлбарлан, маргажээ. /хх-3-5, 23/
3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02845 дугаартай захирамжаар нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,564,479,064 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 34,479,064 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,530,000,000 төгрөгийг хариуцагч *******, *******, ******* нар 2023 оны 01 сарын 22-ны өдрийн дотор 25,000,000 төгрөг, 2023 оны 02 сарын 22-ны өдөр 25,000,000 төгрөг, 2023 оны 03 сарын 22-ны өдрийн дотор 25,000,000 төгрөг, 2023 оны 04 сарын 22-ны өдрийн дотор 25,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 22-ны өдөр 25,000,000 төгрөг, 2023 оны 06 сарын 22-ны өдрийн дотор 351,250,000 төгрөг, 2023 оны 07 сарын 22-ны өдрийн дотор 351,250,000 төгрөг, 2023 оны 09 сарын 22-ны өдрийн дотор 351,250,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн *******, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ************** гудамжны ******* тоот хаягт байрлах, 946 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, *******-ийн ноос, ноолуур угаах тоног төхөөрөмж, *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 602.7 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн *******ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах, 140 м.кв талбай бүхий, аялал, жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн *******ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, 93.18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, *******-ийн ******* маркийн ноос угаасан бохир ус цэвэрлэх систем зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 27-28/
3.2. ******* нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 183/ШЗ2023/0886*******тай захирамж, мөн өдрийн 183/ГХ2023/00723 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг бичиг баримтыг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн *******, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ************** гудамжны ******* тоот хаягт байрлах, 946 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай, *******ийн газар эзэмших эрх, мөн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 602.7 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 5******* зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа тус тус явуулсан. /хх29-34/ Тус ажиллагаанд төлбөр төлөгчөөс гомдол гаргаагүй.
3.3. Төлбөр төлөгч *******, *******, ******* нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийг 700,000,000 төгрөгийн доод үнийн санал тус тус ирүүлснийг төлбөр авагч ******* эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгөд шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. /хх-35-38/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 9/64 дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр *******-ийн үнэлгээчин *******ыг томилсон. /хх-39/
4. Төлбөр төлөгч нар шинжээч томилсон ажиллагаанд гомдоогүй, харин хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.
4.1. Шинжээч нь улсын бүртгэлийн *******, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ************** гудамжны ******* тоот хаягт байрлах, 946 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 602.7 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 1,549,868,900 төгрөгөөр үнэлжээ. /хх-45-92/
4.2. Дээрх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ үнэлгээний зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг ашиглаж, 3 жишиг үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан байна. Ингээд хоёр аргын үнэлгээний дүнг харьцуулан, зах зээлийн хандлагын үнэлгээг ач холбогдолтой гэж дүгнээд эд хөрөнгийн эцсийн үнэлгээг 1,549,868,900 төгрөгөөр тогтоосон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг шинжээч зөрчсөн гэж үзэхгүй.
4.3. Мөн хөрөнгийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, тухайн хөрөнгийг газар дээр нь хийсэн үзлэгийн материал, гадна, дотор талын фото зургууд, Google earth материал, гадна, дотор талын фото зургууд, Google earth программаас татсан зураг, зах зээлийн мэдээлэл, эх сурвалж зэрэг баримтыг үндэслэж үнэлгээ хийсэн талаар тусгажээ. /хх64/ Иймээс хөрөнгийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.
4.4. Түүнчлэн, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
5. Шүүх, хэргийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг зөв хэрэглэсэн байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас үнэлгээчин *******ыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. /хх-120-122/
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/05269 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ч.ЦЭНД