Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/156

 

 

 

 

 

 

 

 

 

 2019         06           12                                                  2019/ШЦТ/156

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зандуу овогт М.Мд холбогдох 1921002450136 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Сондор” үсчин гоо сайхны салонд үсчин ажилтай, ам бүл 3, 5-7 насны 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний 3-0 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зандуу овогт М.М. /РД: ...................

Шүүгдэгч М.М нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Хархираа” гэх газарт “Toyota corolla fielder” маркийн 69-74 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д  заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй,  хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 3.1-д зааснаар “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах баримт бичигтэй байна. Үүнд: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна” гэж, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган хохирогч М.Ариунзулын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Мягмарсүрэнгийн Ариунзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Осол болох үед манай эгч машин бариад явж байсан. Би ер нь аймгаас гараад машинд унтаад явж байсан, нэг мэдсэн чинь машин онхолдчихсон байсан. Тэгээд миний хүзүү эвгүй болсон. Машин онхолдох үед хэр зэрэг хурдтай явж байсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Манай эгч М.М нь архи уугаагүй эрүүл байсан. Миний хүзүүний яс хугарсан гэж байсан. Одоо миний биеийн байдал анхныхаа бодвол гайгүй болоод байгаа. Манай охин Номин-Эрдэнэ, нөхөр Жангарайжав нарын биед ямар ч гэмтэл учраагүй зүгээр байгаа. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 14-15 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай “Бичил глобус” ББСБ нь иргэн Бат-Эрдэнэд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 69-74 ДОА улсын дугаартай “Toyota corolla fielder” маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 5000000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлсээн. Иргэн Бат-Эрдэний нэр дээр байсан 69-74 ДОА улсын дугаартай “Toyota corolla fielder” маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс “Бичил глобус” ББСБ-ын нэр дээр шилжүүлэн авсан. Бат-Эрдэнэ зээл авсан өдрөөс хойш 1 сарын төлөлт болох 539500 төгрөгийг төлөөд байхад машин нь зам тээврийн осолд орж машинд эвдрэл учирсан. Ингээд өнөөдөр үлдэгдэл 4740200 төгрөгийг бүрэн төлж барагдуулан зээлээ бүрэн хаасан болно. Иймд манай “Бичил глобус” ББСБ-ын зүгээс 69-74 ДОА улсын дугаартай “Toyota corolla fielder” маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой гаргах нэхэмжлэл байхгүй...” гэжээ. /хх-ийн 18-19 тал/

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай хамтран амьдрагч М.М нь манай дүүг Баян-Уул сум руу хүргэж өгье гэсэн тэгэхээр нь би тэгье гэж хэлээд өдөр 14 цаг өнгөрөөгөөд 15 цаг болж байх үеэр би өөрийнхөө “Toyota corolla fielder” маркийн 69-74 ДОА улсын дугаартай машинтайгаа Ариунзул, Жангар, түүний охин Номио, найз охин М.М, түүний охин Дэлгэрцэцэг нарын хамтаар аймгийн төвөөс гарсан. Би аймгаас гарахдаа машинаа бариад гарсан тэгээд Цагаан-Овоо сумын харалдаа очиход Мөнгөзул нь “би машин баръя” гэхээр нь би машинаа М.Мд шилжүүлж өгсөн. Ингээд Мөнгөзул машинаа бариад явж байгаад уруу газарт явж байхад өөдөөс машин гарч ирэхээр нь М.М нь сандраад машинаа баруун гар тал руугаа дарсан. Тэгээд л машин замаас зүүн тийш гараад онхолдсон юм. Ингээд би машины урд цонхыг хөлөөрөө тийрч онгойлгож гараад машинд байсан хүмүүсийг гаргасан. ...Миний биед бэртэл гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 20-21 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 248 тоот актын дүгнэлтэд:

1. М.Ариунзулын биед хүзүүний С2-р нугаламын их биеийн зөрөөтэй ташуу хугарал, баруун талын неврал аркийн бага зэргийн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх-ийн 32 тал/

 

Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 15 тоот актын дүгнэлтэд “...Уг үйлдэл нь осол мөн. 69-74 ДОА улсын дугаартай “Toyota corolla fielder” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон М.М нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөлд хурдаа зөв тохируулж яваагүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” гэжээ. /хх-ийн 50-51 тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-12 тал/

Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-48 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Зандуу овогт М.М нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Хархираа” гэх газарт “Toyota corolla fielder” маркийн 69-74 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д  заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй,  хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 3.1-д зааснаар “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах баримт бичигтэй байна. Үүнд: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна” гэж, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган хохирогч М.Ариунзулын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Миний осолдсон газар нь замын эргэлттэй хэсэг таарсан, би тэр замын эргэлттэй хэсэгт явж байхад өөдөөс гэнэт нэг машин гарч ирсэн би сандрахдаа баруун гар тал руугаа хэтэрхий дараад замын баруун талд гарч замын хажуугаар хэсэг явж байгаад машинаа зогсоож чадалгүй тоормоз гишгэх гэж байгаад сандарсандаа хаазаа улам гишгээд явж байгаад онхолдсон...” гэх мэдүүлэг, хохирогч М.Ариунзул, гэрч Б.Бат-Эрдэнэ, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 248 тоот актын дүгнэлт, Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 15 тоот актын дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч М.Мд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч М.Мыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Мыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч М.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Ариунзулын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч тэрээр шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч М.Мын ....................тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зандуу овогт М.Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч М.Мын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Мд тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Мд тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Мд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Мын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ