| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06012/И |
| Дугаар | 4661 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 4661
| 2016 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2016/04661 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо, 33-р байр, 3-р орц 0 тоотод байрлах, “Өргөө-14” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 33-р байр 30 тоотод оршин суух, регистр ЧЛ63110808, Шарнууд овогт Даваажавын Цэрмаад холбогдох 370 040 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Өргөө-14” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 7-р хороо, 33-р байр 30 тоот өрхийн оршин суугч Даваажавын Цэрмаа нь 2015 оны 1-р сараас 2016 оны 4-р сарын СӨХ-ны төлбөр болох 370 040 төгрөгийн өртэй учир түүнийг барагдуулж өгнө үү. Нийт 13 удаа албан мэдэгдэл өгч төлбөрийг шаардсан боловч төлөхгүй өдийг хүрсэн гэжээ.
Хариуцагч Д.Цэрмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 7-р хороо, 33-р байрны 30 тоот орон сууцны СӨХ-ны төлбөр 370 040 төгрөгөөс 2016 оны 6-р сарын 22-ны өдөр 152 240 төгрөгийг төлж, үлдэгдэл 217 800 төгрөгийг 8-р сарын 31-ний дотор төлж барагдуулна гэжэ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Өргөө-14” СӨХ нь Д.Цэрмаад холбогдуулан 370 040 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Цэрмаа нь нэхэмжлэлийн шаардлага 370 040 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 152 240 төгрөгийг төлсөн, үлдэх 217 800 төгрөгийг 2016 оны 8-р сарын 31-ний дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Өргөө-14” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 370 040 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 6 сарын 22-ны өдөр 152 240 төгрөгийг төлж, үлдэх 217 800 төгрөгийг 2016 оны 8 сарын 31-ний дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Д.Цэрмаагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 752 төгрөгийн 5 876 төгрөгийг улсын төсвөөс, 5 876 төгрөгийг хариуцагч Д.Цэрмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Өргөө-14” СӨХ-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА