Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 3009

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2016/03009

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр 0 тоотод байрлах, “Өргөө-33” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр 215 тоотод оршин суух, регистр ЧИ73082975, Боржигон овогт Жагдагсүрэнгийн Содномцэрэнд холбогдох 266 400 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “Өргөө-33” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өргөө-33 СӨХ-ны 33-р байрны 6-р орцны 215 тоотод оршин суугч Ж.Содномцэрэн нь СӨХ-ны тухай хуулиар ногдуулсан үүргийг умартан нийт суугчдын эрх ашгийг үл хүндэтгэж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2015 оны 2-р сараас 2016 оны 1-р сар хүртэл нийт 266 400 төгрөгийг төлүүлж СӨХ-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нь 2016 оны 4-р сарын 20-нд 100 000 төгрөг, 2016 оны 5-р сарын 20-нд 100 000 төгрөг, 2016 оны 6-р сарын 20-ны өдөр 66400 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Өргөө-33” СӨХ нь Ж.Содномцэрэнд нарт холбогдуулан 266 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ж.Содномцэрэн нэхэмжлэлийн шаардлага 266 400 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 4-р сарын 20-нд 100 000 төгрөг, 2016 оны 5-р сарын 20-нд 100 000 төгрөг, 2016 оны 6-р сарын 20-ны өдөр 66400 төгрөг тус тус төлж барагдуулахаар тохиролцжээ.

           

            Хэдийгээр талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулсан боловч хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Өргөө-33” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 266 400 төгрөгийг 2016 оны 4-р сарын 20-нд 100 000 төгрөг, 2016 оны 5-р сарын 20-нд 100 000 төгрөг, 2016 оны 6-р сарын 20-ны өдөр 66400 төгрөг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Ж.Содномцэрэнгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 642 төгрөгийн 4 621 төгрөгийг улсын төсвөөс, 4 621 төгрөгийг хариуцагч Ж.Содномцэрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Өргөө-33” СӨХ-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                                         ШҮҮГЧ                                            Р.АЛТАНТУЯА