Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 214/МА2025/00004

 

 

Р.Ц*******ы хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 132/ШШ2024/00466 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: Р.Ц*******ы хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал т*******оолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Р.Ц*******ы хүсэлтийн агуулга: Миний бие нь Булган аймгийн М******* сумын 2 дугаар бригадад 1985 оны 05 дугаар сараас 1989 оны 09 дүгээр сарыг дуустал цэргийн албанд явах хүртлээ малчнаар ажилласан. Аймгийн Архивын тасгаас авсан цалингийн лавлагаанд миний нэрийг Ц******* гэж дутуу бичсэн байна. Мөн тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсныг т*******оож өгнө үү гэжээ.

 

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн т*******оох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж******* ов******* Р*******ын Ц******* -ыг Булган аймгийн М******* сумын Оч нэгдэлд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг т*******оож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3.Хүсэлт гаргагч Р.Ц******* давж заалдах гомдолдоо: Р.Ц******* нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилласан жилээ нөхөн тооцуулсан боловч миний 1985 оны 05 дугаар сараас эхлэн мал туусан 11 сар хүртэлх 6 сарыг ******* оруулж тооцоогүй тул дахин давж заалдахаар хүсэлт гаргаж байна гэжээ.

 

4.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ажилласан жил т*******оолгохоор нэхэмжлэл өгөхдөө 1985 оны 5 дугаар сараас эхлээд 11 дүгээр сарт хүртэлх мал туусан гэх цалин бүтнээрээ гарч ирсэн. 70 дугаар дансыг өгсөн байхад 6 сарын хугацааг шийдвэрлээгүй. Тийм учраас энэ хугацаагаа дахин шийдвэрлүүлэх гэж хүсэлт гаргасан байгаа гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Р.Ц******* нь анхан шатны шүүхэд хүсэлт гаргахдаа Булган аймгийн М******* сумын 2 дугаар бригадад 1985 оны 05 дугаар сараас 1989 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа т*******оолгоно гэжээ.

 

3.Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Р.Ц*******ыг 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг т*******оож буюу хүсэлтийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэрнээ үлдэх хэсэг болох 1985 оны 05 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл, 1989 оны 9 дүгээр сард ажиллаж байсан байдлыг хэрхэн шийдвэрлэснээ шийдвэрт тусгаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж дүгнэсэн.

 

4.Хүний ажиллаж байсан байдал т*******оолгох нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр хуульд зааснаар сонирхогч этгээдийн гаргасан хүсэлт байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтэд үндэслэн үүсдэг тул иргэний хэрэг үүсгэх болон хэрэг хяна шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргаж буй эрх зүйн акт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт хүсэлт гаргагч ....-ийн хүсэлттэй гэж бичих нь хуульд нийцнэ. Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Р.Ц*******ы нэхэмжлэл хэрэг гэж эрх зүйн акт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг шүүх тал бүрээс нь харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай.

 

6.Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт т*******оогдож байна.

6.1.Р.Ц******* нь Булган аймгийн М******* сумын Оч нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Р.Ц*******ы төрсний бүртгэлийн лавлагаа, цэргийн батлахын хуулбар, Р.Ц******* гэсэн цалингийн лавлагаа, Доржийн Р*******ын 70 дугаар дансны 1985, 1986 онуудын хуулбараар т*******оогдож байна.

6.2.Р.Ц******* нь 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэж байгаа боловч энэхүү хугацаанд ажиллаж байсан тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

6.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд Р.Ц******* нь энэхүү үүргээ биелүүлээгүй байх тул хүсэлтийн шаардлагаас 1989 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан жилийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

7.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 132/ШШ2024/00466 дугаар шийдвэрийн т*******оох хэсгийн удирдлага болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2... гэж,

1 дэх заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж******* ов******* Р*******ын Ц******* /ГЕ69122613/-ыг Булган аймгийн М******* сумын Оч нэгдэлд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг т*******оосугай. гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж******* ов******* Р*******ын Ц******* /ГЕ69122613/-ыг Булган аймгийн М******* сумын Оч нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг т*******оож, нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн т*******оол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг т*******ооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ

 

Л.ХИШИГДЭЛГЭР