Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1069

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: М.Баярмаа

улсын яллагч: А.Ариунаа

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Батхүү

шүүгдэгч: Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б У холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806076891290 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б У, 19 оны 4 дүгээр  сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 4, эх,эгч, дүү нарын хамт Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо  дүгээр гудамжны  тоотод оршин суудаг хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод түр оршин сууж байгаа гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.У нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо  тоотод иргэн Н.Ж маргалдан улмаар түүнийг гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт, зүүн чихний дэлбээний урд болон арын хэсгийн шарх, зүүн зовхи,цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Б.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар цохилцож зодолдсон зүйл байхгүй. Би найзтайгаа хөзөр тоглоод байж байсан. Ж хажууд ирээд оролдоод байсан. Би хоёр түлхсэн. Нээх айхтар зүйл болоогүй гэв.

         Шүүгдэгч  Б.У  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 18-ны орой гэртээ байж байтал найз Батсүх утсаар залгаад З байна хүрээд ир гэсэн. Би З алхаад очсон учир нь манай хоёрын гэр ойрхон юм. Намайг гэрт ороход тэр гурав архи уусан байдалтай байсан. З дахин гараад нэг шил архи авч орж ирээд уусан. Бид нар хөзөр тоглосон. Ж хажууд ирээд мод хараад байхаар нь би гурван удаа түлхсэн. Би архинаас 2-3 удаа л уусан. Нэг мэдэхэд би цагдаагийн машинд явж байсан. Би маргааш нь З юу болсон талаар асуусан. Би Ж мөр лүү 2-3 удаа л түлхсэн гэжээ. /хх-ийн 39/ 

         Хохирогч Н.Ж  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө 22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод найз П.З 0.5 литртэй архи уугаад байж байтал П.З найз Б орж ирээд буцаж гарч яваад нэг шил архи авч орж ирсэн. Бид гурав уг архийг уугаад нилээд согтсон байсан. Б нэг найзыгаа дуудаж байсан. Юунаас маргаан болсон талаар мэдэхгүй байгаа юм. Б найз гэх хүн намайг нүүр нүдгүй зодсон. Хамраас цус гараад байхаар нь нүүрээ хамгаалаад болиоч гээд байснаа санаж байна. Би Б найзыг ерөөсөө танихгүй гэжээ.  / хх-н 11-18/          

          Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 19-20/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 11515 тоот шинжилгээ:

          1.Н.Ж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт, зүүн чихний дэлбээний урд болон арын хэсгийн шарх, зүүн зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 22/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 23/

          Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 24/

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 762 тоот дүгнэлт:

          1.Б.У F10.2 Архаг архидах эмгэг, зан төрхийн өөрчлөлттэй байна. Энэ нь олдмол эмгэг юм.

          2.Б.У нь Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвд хоёр удаа хэвтэн эмчтүүлсэн. 0816,4096 дугаартай өвчний түүх байна. Сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна.

          3.Б.У нь хэрэг үйлдэгдэх үед болон одоогийн нөхцөл байдалд хэрэг хариуцах чадвартай байна.

           4.Б.У нь бие дааж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох чадвартай байна гэжээ.  /хх-н 25-27/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 28-29/

         Гэрч П.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн найз Ж хамт манай гэр болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо тоотод архи ууж байсан чинь 10 жилийн ангийн найз болох Б ирж бид гурав хамт уусан. Тэгж байтал гаднаас У орж ирсэн. Б дуудсан байх. Бид дөрөв нийлээд 4-5 шил архи уусан. Тэр хоёрыг орж ирэхээс өмнө Ж бид хоёр 2 шил архи хуваагаад уучихсан байсан юм. Би архи их уусан байсан болохоор жижиг өрөөнд ороод унтсан байсан. Намайг сэрэхэд Ж хамар нь мурийсан, хамраас нь цус гарч байсан. Би яасан юм бэ гэхэд У цохичихлоо гэж байсан. Тэгэхээр нь би цагдаа дууд гэж хэлсэн. Би согтоод унтсан байсан болохоор зодооны талаар мэдээгүй хараагүй гэжээ.  /хх-н 30-31/

        Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хорооны  тоотод найз З, Ж, У нарын хамт байсан. Бид нар хөзөр тоглож байтал Ж, У хоёр хөзөрнөөс болоод маргасан. Гэтэл У Ж хамарны овгор хэсэгт гараараа цохисон. Хамарнаас нь цус гарсаныг би арчих гэхэд Ж битгий арч цагдаа дууд гэсэн. Тухайн өдрийн 20.00 цагийн орчимд У над руу залгаад хаана байна гэхээр нь би З байна гэж хэлсэн. З бид нар 2 цаг гаран суусан. Ж У хоёр маргалдаад байсан би Ж боль гээд хажуудаа суулгатал өөрөө босож очоод маргаад байсан. Тэгтэл У хамарлуу нь нэг удаа цохитол цус гарсан. У, Ж хоёрыг маргаж байхад З нөгөө өрөөндөө байсан гэжээ.  /хх-н 35-37/

         Эмчилгээний зардлын талаарх баримтууд/ хх-н 27-30/

         Б.У  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 42 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 32/

         Б.У  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 59-60/

          Б.У  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 53/, прокурорын тогтоол /хх-н 54-55/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 56-58/ зэрэг болно.

         Б.У нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 22.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо  тоотод иргэн Н.Ж маргалдан улмаар түүнийг гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт, зүүн чихний дэлбээний урд болон арын хэсгийн шарх, зүүн зовхи, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн   хохирогч Н.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Бид гурав уг архийг уугаад нилээд согтсон байсан. Батсүх нэг найзыгаа дуудаж байсан. Юунаас маргаан болсон талаар мэдэхгүй байгаа юм. Б найз гэх хүн намайг нүүр нүдгүй зодсон. Хамраас цус гараад байхаар нь нүүрээ хамгаалаад болиоч гээд байснаа санаж байна. Би Б найзыг ерөөсөө танихгүй гэсэн мэдүүлэг  /хх-н 11-18/          

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 11515 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр Н.Ж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт, зүүн чихний дэлбээний урд болон арын хэсгийн шарх, зүүн зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.       Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэж тогтоожээ. /хх-н 22/,            Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бид нар хөзөр тоглож байтал Ж, У хоёр хөзөрнөөс болоод маргасан. Гэтэл У Ж хамарны овгор хэсэгт гараараа цохисон. Хамарнаас нь цус гарсаныг би арчих гэхэд Ж битгий арч цагдаа дууд гэсэн У хамарлуу нь нэг удаа цохитол цус гарсан. У, Ж хоёрыг маргаж байхад З нөгөө өрөөндөө байсан гэсэн мэдүүлэг   /хх-н 35-37/, Шүүгдэгч  Б.У  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бид нар хөзөр тоглосон. Ж хажууд ирээд мод хараад байхаар нь би гурван удаа түлхсэн. Би архинаас 2-3 удаа л уусан. Нэг мэдэхэд би цагдаагийн машинд явж байсан. Би маргааш нь З юу болсон талаар асуусан. Би Ж мөр лүү 2-3 удаа л түлхсэн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Б.У нь Ж тоглож байгаа хөзөр харлаа гэж уурлан түүнийг цохисон нөхцөл байдал тогтоогдож байх ба түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна.

          Иймд Б.У  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

           Б.У  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй. 

         Хохирогч Ж нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.        

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торох ял оногдуулахаар шийдвэрлэв.       

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б У  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.У  нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.У  нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.У  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.У  нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.У  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН