Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 334

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би иргэн Д.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А тус шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “иргэн Д.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агийн зүгээс тус захиргааны хэргийн шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төлөөлөгчийн бүрэн эрхийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “М К ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206****** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00009**** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, *** дүүргийн *** хороо, *** тойруу, *** хотхоны *** байрны зоорийн давхрын *** тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Д.Өыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолыг иргэн Д.Өын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Өаас итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нд олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн буюу хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ  татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*** зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                         

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгийн гаргасан “М К ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206****** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00009**** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, *** дүүргийн *** хороо, *** тойруу, *** хотхоны *** байрны зоорийн давхрын *** тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Д.Өыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолыг иргэн Д.Өын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                               Б.АДЪЯАСҮРЭН