| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06213/И |
| Дугаар | 2136 |
| Огноо | 2016-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2136
| 2016 оны 3 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2016/02136
| Улаанбаатар хот
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 8-р баг, Дэвшил 2-43 тоотод оршин суух, регистр ТЕ52101072, Боржигон овогт Вандангийн Пүрэвжавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 33-р гудамж, 13 тоотод оршин суух, Дөлгөөн овогт Наахүүгийн Алтангэрэлд холбогдох 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Пүрэвжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч В.Пүрэвжав би хариуцагч Н.Алтангэрэлд 2012 оны 7 сарын 17-ны өдөр 100 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 27 000 төгрөгийн хүүтэй, мөн 2012 оны 8-р сарын 28-ны өдөр 100 000 төгрөгийг сарын 27 000 төгрөгийн хүүтэйгээр бичгээр гэрээ байгуулан зээлдүүлсэн. Гэтэл Н.Алтангэрэл нь надаас мөнгө зээлж авсан мөнгөө буцаан төлөхгүй алга болсон. Дархан-Уул аймагт байсан хаягнаасаа нүүж Улаанбаатар хот руу явсан байна. Иймд Н.Алтангэрэлд зээлүүлсэн 200 000 төгрөг хүү 100 000 төгрөг нийт 300 000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Алтангэрэл нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч В.Пүрэвжавын нэхэмжилж буй 300 000 төгрөгийг Н.Алтангэрэл би хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2016 оны 3 сарын 20-ны өдөр 100 000 төгрөг, 2016 оны 4 сарын 20-ны өдөр 100 000 төгрөг, 2016 оны 5 сарын 20-ны өдөр 100 000 төгрөг төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Пүрэвжав нь Н.Алтангэрэлд холбогдуулан 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Н.Алтангэрэл нь нэхэмжлэлийн шаардлага 300 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 3 сарын 20-ны өдөр 100 000 төгрөг, 2016 оны 4 сарын 20-ны өдөр 100 000 төгрөг, 2016 оны 5 сарын 20-ны өдөр 100 000 төгрөг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч В.Пүрэвжавын нэхэмжлэлийн шаардлага 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 3 сарын 20-ны өдөр 100 000 төгрөг, 2016 оны 4 сарын 20-ны өдөр 100 000 төгрөг, 2016 оны 5 сарын 20-ны өдөр 100 000 төгрөг төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч Н.Алтангэрэлийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 4 825 төгрөгийг хариуцагч Н.Алтангэрэлээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА