| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06012/И |
| Дугаар | 3688 |
| Огноо | 2016-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 3688
| 2016 оны 5 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2016/03688 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Тоосго 6-р гудамж, 96 тоотод оршин суух, регистр ЙР83051218, Тайчууд овогт Санжаагийн Мөнхбаярын хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Долгион нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Мөнхбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Т.Нямдаваа нь 2015 оны 4-р сарын 2-ны өдөр Алтжин бөмбөгөр дээр таарч надаас 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 14 хоногийн хугацатай зээлсэн болно. Зээлдэгч нь зээл авах үедээ Хан-Уул дүүргийн 11-р хороо, 1-р хэсэг Дүнжингарав 1-р гудамж 13 тоотод оршин сууж байсан. Үүнээс хойш Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Аманхуур хотхон 33А байр 35 тоот хаягт байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хаягтаа байхгүй гэсэн. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Мөнхбаяр нь Т.Нямдавааг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Т.Нямдаваа нь С.Мөнхбаяртай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийг төлөөгүй гэх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Аманхуур хотхон 33А байр, 35 тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4-р сарын 21-ний өдрийн 16680 дугаар шүүгчийн захирамж зэргээр тус тус тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Бэсүд овогт Төрбадамын Нямдаваа, регистрийн дугаар ШЖ87062971, холбоо барих 94441633 дугаарын утастай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, 1-р хэсэг Дүнжингарав 1-р гудамж 13 тоот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Аманхуур хотхон 33А байр 35 Вива сити хороолын 13-р байрны 175 тоотод оршин сууж байх боломжтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Т.Нямдавааг эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА