Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1070

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: М.Баярмаа

улсын яллагч: И.Ариунсанаа

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов,

шүүгдэгч: Д.О  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Д О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906020913344  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Д О, 19 оны 8 дугаар  сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй,  дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ХХК-д инженер ажилтай, ам  бүл 4, эхнэр,  хүүхдүүдийн хамт Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо  дугаар байрны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Д.О нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо  дугаар байрны орчимд О.Б шалтгаангүйгээр үсдэж зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б байрны үүдэнд таарсан. Машинаа гадаа тавьчихаад найзтайгаа сааданд нэг шил архи хувааж уусны дараа манай найз орц руугаа, би өөрийн орц руугаа орсон. Би тухайн үед биеийн тамирын өмдтэй байсан. Миний гар утас уначихсан байсан учраас би утас авчихлаа гэж хохирогчтой маргалдсан.  Би хохирогчтой уулзаж чадаагүй. Хохирогч надаас нэхэмжилсэн  мөнгийг төлсөн. Би тухайн үед согтуу байсан гэв.

         Шүүгдэгч  Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би орой 22.00 цагийн орчимд найз Г хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Шүүхийн шийдвэрийн байрны гадна саадан дотор 0.5 литрийн архи нэгийг хувааж уусан. Г архи дуусангуут явсан. Би саадан дотор сууж байгаад бие засах болоод явж байтал миний утас кармаанаас унасан. Тэгэхэд үл таних эмэгтэй  саарал өнгийн машинаас бууж байснаа миний утсыг авчихсан. Тэгэхээр нь утсаа авий гэхэд аваагүй гээд явсан. Тэгж байтал нэг эрэгтэй хүн хүрч ирээд миний бөөр хавирга руу цохисон. Би тухайн үед нилээн согтуу байсан. Нөгөө эмэгтэй архи уусан уугаагүйг би мэдээгүй. Миний биед сүүлд ирсэн эрэгтэй хүн халдсан. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэжээ. /хх-ийн 21/ 

         Хохирогч Ү.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 3 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө гэрлүүгээ орох гээд явж байтал үл таних залуу надаас цаг хэд болж байна гэж асуухаар нь би цаг алга гэж хэлэхэд тухайн залуу намайг явуулахгүй гээд урд гарч зогсчихоод би эхнэртээ хаягдсан, сэтгэл санаа хэцүү байна гэхээр нь би яахав дээ эхнэрээсээ уучлал гуйчих гэж хэлсэн. Тэгтэл уг залуу согтуу байсан ба шууд надаас утсаа нэхээд миний үснээс зулгаагаад нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд намайг хэл амаар доромжилж орилоод байхаар нь би аргалах санаатай хамт буудалд орий, гар утсыг чинь хайя, хамт архи ууя гэж янз бүрийн санаа хэлсэн. Гэтэл арай гэж үснээс тавьсан тэгэхээр нь би гэрлүүгээ зугтаасан чинь хойноос хөөсөн. Би гомдолтой байна гэжээ.  /хх-н 8-9,13-17/ 

         Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд О.Б гаргаж өгсөн хэргийн хяналтын камерийн бичлэгтэй SOMEI бичигтэй нэг ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байна гэжээ, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 10-12/        

          Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 16-ны шөнө гэртээ байж байтал үл таних утаснаас дуудлага орж ирээд манай эхнэр О.Б гэрийн гадна үл таних эрэгтэй хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би хувцасаа дутуу өмсөөд гараад очтол үл таних 40-45 насны эрэгтэй байж байсан. Тэрээр янз бүрээр доромжлоод орилж чарлаад байхаар нь би цамцаар нь хүлчихсэн байж байтал цагдаа нар ирсэн. Манай эхнэрийн зүүн нүд нь хөхөрч хавдсан, хамарнаас нь цус гарсан, үс нь сэгсийсэн зүүн чихний ээмэг нь байхгүй болсон байсан. Би согтуу залууг зодоогүй шууд хүлсэн гэжээ. /хх-н 18-19/

          Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 3496 тоот шинжилгээ:

1.О.Б биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. /хх-н 23/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 24-25/

        О.Б КТГ-т харуулсаны зардалд120.000 төгрөгийн баримт /хх-н 36/

         Д.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 26 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 28/ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 29/ жолоочийн лавлагаа /хх-н 30/

         Д.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 40-41/

         Д.О Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 36/, прокурорын тогтоол /хх-н 43-44/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 45/ зэрэг болно.

         Д.О нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 133 дугаар байрны орчимд О.Б шалтгаангүйгээр үсдэж зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч Ү.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... уг залуу согтуу байсан ба шууд надаас утсаа нэхээд миний үснээс зулгаагаад нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд намайг хэл амаар доромжилж орилоод байхаар нь би аргалах санаатай хамт буудалд орий, гар утсыг чинь хайя, хамт архи ууя гэж янз бүрийн санаа хэлсэн. Гэтэл арай гэж үснээс тавьсан тэгэхээр нь би гэрлүүгээ зугтаасан чинь хойноос хөөсөн. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг   /хх-н 8-9,13-17/ 

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 3496 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр О.Б биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон  гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

         Гэрч Э.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...мэдүүлэхдээ: манай эхнэр О.Б гэрийн гадна үл таних эрэгтэй хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би хувцасаа дутуу өмсөөд гараад очтол үл таних 40-45 насны эрэгтэй байж байсан. Тэрээр янз бүрээр доромжлоод орилж чарлаад байхаар нь би цамцаар нь хүлчихсэн байж байтал цагдаа нар ирсэн. Манай эхнэрийн зүүн нүд нь хөхөрч хавдсан, хамарнаас нь цус гарсан, үс нь сэгсийсэн зүүн чихний ээмэг нь байхгүй болсон байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 18-19/

          Шүүгдэгч  Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би саадан дотор сууж байгаад бие засах болоод явж байтал миний утас кармаанаас унасан. Тэгэхэд үл таних эмэгтэй  саарал өнгийн машинаас бууж байснаа миний утсыг авчихсан. Тэгэхээр нь утсаа авий гэхэд аваагүй гээд явсан. Тэгж байтал нэг эрэгтэй хүн хүрч ирээд миний бөөр хавирга руу цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/  зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Д.О нь өөрийн гар утсыг авлаа гэсэн шалтгаанаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

          Д.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй. 

          Д.О нь хохирогчид эмчилгээний зардалд 220.000 төгрөг төлсөн хохирогч нэмж нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.         

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Д О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.О нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 166.667 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.О нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Д.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр Д.О                                                                                                                                                                                                                                                    авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН