Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Сайнхүү

Хохирогч Н.М-ын хууль ёсны төлөөлөгч Г.С,

Шүүгдэгч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б-д  холбогдох 1916000900069 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ц 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шинэ-Алтай захын баруун урд талд Б.Т-ыг зодож биед нь үүдэн 1 шүдний хугарал, баруун мөрөнд цус хуралт, дээд уруулд зулгаралт, толгойн оройд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч Н.М-г зодож биед нь тархины хүнд зэргийн няцрал, баруун чамархайд цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлөг чамархайд цусан бүлэн, баруун чамархайд шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь амь насанд аюултай гэмтлийн хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т-ын өгсөн "...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 15-16 цагийн орчим зах руу орох гээд баруун талын хаалга руу явж байтал таксины зогсоолын орчим нэг том биетэй, цэнхэр өнгийн куртиктэй, эрэгтэй хүн бид хоёрын урдаас ирж байсан. Тэр үед миний гар утас дуугараад утсаа авах гэж байтал миний зүүн гар талд явж байсан М-ыг нөгөө хүн цохиж унагаагаад чулуу бариад толгой руу нь нэг удаа цохисон. Би утсаар ярилгүй "яаж байна аа" гээд нөгөө хүний араас нь тэврээд авсан чинь эргэж хараад намайг цохиж зодсон. Намайг чулуугаар цохиод, унасан байхад нүүр рүү өшиглөж зодчихоод яваад өгсөн, би босож, ирээд М дээр очсон чинь ухаан алдаад унасан байсан.  Толгойноос нь цус их гарч байсан. М-ыг өргөөд замаас холдуулж төмөр хашлага түшүүлж суулгасан. Би танидаг хүн рүүгээ утсаар ярьж дуудчихаад М-ыг босгож хажуудаа түшээд явсан, захын зүүн талд очоод миний дуудсан портер машинтай Б гэх хүн ирээд бид хоёрыг аваад явсан. Шууд эмнэлэг явья гэтэл М "гэртээ хүргүүлье" гээд байсан. Бид хоёр 11 цагийн үед хашаан дотроо 1 шил 0.5 литрийн Ерөөл архи хувааж уусан, дахиж нэмж архи уугаагүй байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17-18-рт/,

   Хохирогч Н.М-н өгсөн "...Би толгойдоо хүнд гэмтэл авсан, нэг ухаан орсон эмнэлэгт байсан. Тэрнээс өмнө юу болсон, яагаад ийм байдалтай болсон зэргээ сайн санахгүй байна. Манай хажуу айлын Т намайг
хамт зах орчихоод ирье гэж хэлээд бид хоёр хамт зах руу явсан. Бид хоёр хамт явж байхдаа нэг шил 0.33 литр билүү 0.5 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Тэгээд зах руу орох гэж явж байгаад захын дээд талын хаалганы орчим хүнд зодуулсан. Би хэнд, яаж зодуулсанаа санахгүй байна, зодсон хүнийг хараад танихгүй..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-рт/,

Гэрч Ц.М-ний өгсөн "...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би гадаа машинд бензин өгч байтал түүхий эд авдаг цэгийн хавиас хоёр согтуу хүн захын дээд тал дээр очиж байсан. Тэгээд замд нь өндөр махлагдуу залуу таараад тэр хоёр согтуу хүнийг цохиод авсан. Тэр хоёр согтуу хүний нэг нь газар ухаан алдаад унасан байсан. Нөгөө согтуу залууг нь унагаасан нүүр рүү нь өшиглөж байсан. Тэгээд тэр зодсон залуу нь зодчихоод зах руу яваад орсон. Удалгүй тэр зодуулсан хоёр залуу нь сууж байгаад яваад өгсөн. Зодсон залуу нь цэнхэр куртиктэй, махлагдуу, өндөр том биетэй хүн байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-рт/,

Гэрч М.Д-ын өгсөн "...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед манай аав М Т нар гэрт ирсэн. Хувцас хунар бүх юм нь шороо шавхаа, цус болсон байсан, асуухад "захын дээд талд зодуулсан" гэхээр нь ээж бид хоёр захын дээд тал руу очиход зодуулсан газар нь бөөгнөрсөн цус байсан. Тэгээд бид хоёр буцаж ирээд 103, цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-рт/,

Гэрч Н.Д-ийн өгсөн "...2019 оны 03 дугаар сарын 07-ын өдрийн 16 биетэй залуу байсан...Тэр залуу миний хажуугаар гараад шууд зах руу орсон. Тухайн залуугийн  куртик өмссөн байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-рт/, Гэрч Б.О-ийн өгсөн "...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчим миний утас руу нэг хүн залгаад "танайх хаана байдаг юм Ц гэж хүн танайд хүргүүлнэ гэж байна" гэхээр нь хаягаа хэлж өгсөн, Юмжирмаа эмчийн хяналтанд байдаг хүн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55 -рт/,

Гэрч Я.Х-ийн өгсөн "...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойшби Шинэ алтай зах дотор 84 дүгээр павилондоо гар утас засварын ажлаа хийж байхад нэг өндөр, махлаг бор царайтай том биетэй 40 орчим насны хүн ганцаараа   орж   ирсэн.   Эхлээд   орж   ирэхдээ   амьсгаа   өндөртэй,   уурласан байдалтай байсан. Тэр хүн "гар утас засуулна" гээд нэг самсунг маркийн гар утас үзүүлээд "үүнийг засуулах гэсэн юм" гээд үзүүлсэн. Би гар утсыг нь аваад шалгаж байх  хугацаанд  тэр   хүн   захын  дээд  талаас   ирж  байхад  хоёр   согтуу  хүн тааралдаад надаас архины мөнгө авах гэхээр нь би цохиод унагаасан гэж хэлсэн. Өөр тодорхой зүйл яриагүй. "Утасны дугаар хэд вэ" гэхэд "гар утасныхаа дугаарыг мэдэхгүй, би юу ч мэдэхгүй" гээд байсан. Тэр хүн сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн гэдэг нь шууд мэдэгдсэн. Тэгээд орой болж байсан тул "та ганцаараа явж чадах уу" гэхэд "би мэдэхгүй" гэсэн. Тэгээд өөрийгөө унаж татдаг гэж хэлэхээр нь би айгаад "таныг хүргэж өгье" гээд машиндаа суулгаад өөрийнх нь зааж өгсөн Индэрт багийн нэг айлын хашаанд очиход тэр айлд нь хүн байхгүй байсан. "Өөр очих газар байна уу" гэхэд колонкид ажилладаг нэг эгчийнхээ дугаарыг хэлж өгнө гээд өмнө хойно оруулж хэдэн дугаар хэлж өгөөд би залгаж байгаад нэг дугаар нь эгчийнх нь дугаар мөн байсан. Тэр хүнтэй яриад хаягийг нь заалгаад Баяншанд багт эгчийнд нь хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 69-70-рт/,

   Шинжээч Я.Г-ийн өгсөн "...Б.Ц-ын оношлогдсон F07.8   гэх өвчин нь тархины гэмтлийн улмаас үүсдэг, уналт таталт өгч илэрдэг сэтгэцийн эмгэг болно. Уг эмгэг нь зан төрхийн өөрчлөлтэй болж мөн цөөн тохиолдолд эмгэг   бухимдал   үүсч   болдог.   Энэ   өвчин   нь   танин   мэдэхүйн,   сэтгэцийн хөдөлгөөний, бие хүний ба төрх үйлийн эмгэг /зан төрхийн өөрчлөлт/ илэрдэг. Уналт таталтаас үүсэх ухамсарт ухааны алдагдалд орох үедээ нийгэмд аюултай үйлдэл   хийх   боломжтой.   Ийм   оноштой   хүн   эмгэг   бухимдал   үүсч   болно. Б.Ц-ын дээрх эмгэг нь эмгэг бухимдал гэх шинж тэмдэг үүсдэг бөгөөд цаашид ухамсарт ухааны алдагдалд орж өөртөө болон бусдад аюул учруулж болох учир өөрөө болон бусдад аюул учруулж болзошгүй гэж дүгнэсэн. Тухайн хүн хэрэг үйлдэх үедээ өвчнийхөө улмаас эмгэг бухимдал үүсч тухайн үедээ хэрэг хариуцах чадваргүй учир эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авах шаардлагатай гэж үзсэн.  Б.Ц-ын эмгэг нь бүрэн төгс эдгэрэхгүй бөгөөд засрал сайжрал /эмийн эмчилгээ/ авдаг болно. Б.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах шинэ тэмдэг байхгүй байна.  Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах нь зөвхөн эрүүл хүнд үүсдэг болно. Гэмт хэрэг үйлдэх үед Б.Ц уналт таталтын улмаас үүсч болох эмгэг бухимдал шинж тэмдэгтэй байсан байна. Сэтгэцийн эмгэг ямар ч үед илрэх боломжтой..." гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 128-130-рт/,

Шүүх   эмнэлгийн   үзлэг  хийсэн   83   дугаартай   шинжээчийн   "Иргэн Б.Т-ын биед гэмтэл учирсан байна.  Иргэн  Б.Т-ын биед үүдэн 1  шүдний хугарал, баруун мөрөнд цус хуралт, дээд уруулд зулгаралт, толгойн оройд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.       Цаашид   энгийн   хөдөлмөрийн   чадварын   тогтонго   алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 73-рт/,

Шүүх   эмнэлгийн   үзлэг   хийсэн   84   дугаартай   шинжээчийн   "Иргэн Н.М-ын эрүүл мэндэд хохирол учирсан байна. Иргэн Н.М-ын биед тархины хүнд зэргийн няцрал, баруун чамархайд цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлөг чамархайд цусан бүлэн, баруун чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн
зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 86-рт/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 598 дугаартай "...Б.Ц-ын уг эмгэг нь олон улсын өвчний  10 дугаар ангилалын 5 дугаар бүлэгт ордог Р07.8 буюу тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг юм. Б.Ц нь одоо тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, шинж тэмдгийн уналт таталтын сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Ц нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны үед тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, шинж тэмдгийн уналт таталтын, эмгэг бухимдал сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.Ц нь гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан байна. Б.Ц нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна. Б.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Б.Ц-ын уг сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна..." гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 110-рт/,

Хэргийн   газрын  үзлэгийн  "...Захын  баруун  талд  байрлах таксины зогсоолын урд талд замын хөвөөн дээр уг хэрэг учрал болсон. 30x12 см талбайд улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 4-7-рт/, Мөрдөгчийн Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас байршуулсан Есөнбулаг сумын Баяншанд багийн Шинэ-Алтай захын баруун урд хэсэгт байрлуулсан хяналтын камеруудын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 23 минутаас 16 цаг 59 минут 49 секунт хүртэлх бичлэгийг компакт дискэнд хуулбарлан эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1 дүгээр хх 14-рт/ болон бусад бичгийн баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийгээд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын Шинэ-Алтай захын баруун урд шүүгдэгч Б.Ц нь Б.Т, Н.М нарыг зодож Б.Т-ын биед хөнгөн хохирол, Н.М-ын биед хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдлоо. Дээрх үйлдэл  нь Эрүүгийн хуульд заагдсан гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Ц үйлдсэн болох нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.М-ын биед хүнд хохирол учирч түүний хууль ёсны төлөөлөгч Г.С нь 6.054.990 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нийт 2.414.990 төгрөгийн 42 ширхэг баримт/1 хх-136-145-рт/ нь нотлох баримтын шаардлага хангасан баримт байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Харин нотлох баримт гаргаж өгөөгүй 3.635.000 төгрөгийг хохиролыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Б.Ц нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр/1 хх-107-110-рт/ хэрэг хариуцах чадваргүй нь тогтоогдож байх тул мөрдөн байцаалтын шатанд түүний төрсөн дүү Б.О-ийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “хохирлыг бололцоогоор төлнө” гэсэн байх тул шүүх 2.414.990 төгрөгийг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С-т олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Харин хохирогч Б.Т нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Б.Ц-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Б.Ц нь хэрэг хариуцах чадваргүй болох нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа “...1. Б.Ц нь сэтгэцийн өвчин болох тархины өвчин, үйлийн хямралаас шалтгаалж бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй /FOT, 8/. 2.Хүүхэд байхаас эхлээд унаж татдаг болсон ба одоог хүртэл уналт өгдөг, өвчин даамжирсан, үе үе сэтгэцийн өөрчлөлт өгдөг, /хурц догшрол, дэмийрэл/ мөн ярилцаж байх үед өвчтөнд сэтгэл гутралын байдал ажиглагдана. 2017 оны өөрийгөө егүүтгэх оролдлого хийж байсан. 3. Дүгнэлт гаргаж буй явцад өвчтөнд тархины бичлэгүүд байхгүй, онош баталгаажуулах шинжилгээ шаардлагатай байгаа тул /тархины цахилгаан бичлэг, сэтгэц эмгэг судлалын шинжилгээ/ бүрэн гаргах боломжгүй байна...”. гэх дүгнэлт /1 хх-ийн 92-100-рт/,

 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №598 тоот дүгнэлт “...1. Б.Ц нь өмнө нь СЭМҮТ-н хяналтанд ороогүй харьяа аймгийнхаа сэтгэц мэдрэлийн эмчийн хяналтанд байсан гэх эмхнэлгийн баримт бичиг байна. Б.Ц-ын уг эмгээг нь олон улсын өвчний 10 дугаар ангилалын 5-р бүлэгт ордог F 07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны шалтгаант бие хүн ба зан төрхийн бусад органик эмгээг юм. 2. Б.Ц нь одоо тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг шинж тэмдэгийн унал таталт сэтгэцийн эмгэгтэй байна. 3. Б.Ц-ын дээрхи эмгэг нь хүүхэд өсвөр насны үеэс шинж тэмдэг нь уналт таталт өвчнөөр эхэлсэн бие хүний ба зан төрхийн органик эмгэгээр даамжирч явагдаж байгаа сэтгэцийн эмгэгтэй болно. 4. Б.Ц нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2019.03.07-ны үед тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, шинж тэмдэгийн унал таталт эмгээг бухимдал, сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.Ц нь гэмт хэрэг үйлдэх үед өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан байна. 5. Б.Ц нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна. 6. Б.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. 7. Б.Ц-ын уг сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 10-110-ртс/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9-т зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч Б.Ц-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 01 жилийн хугацаагаар хэрэглэхээр тогтоох нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг, Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ээс 2.414.990 төгрөгийг гаргуулж хохирогч Н.М-ын хууль ёсны төлөөлөгч Г.С-т олгох, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр бүлэг , 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 1 жилийн хугацаатайгаар хэрэглэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг харицах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын аргахэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Говь-Алтай аймаг дахь Прокурорын газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-с 2.414.990 төгрөгийг гаргуулж хохирогч Н.М-ын хууль ёсны төлөөлөгч Г.С-т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан диск 1 ширхэгийг, шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

8. Хохирогч Н.М-ын хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтнаас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийддэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА